
Кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг тагнуулынхан төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх хэргээр цагдан хориод багагүй хугацаа өнгөрлөө. Тэдэнд холбогдох хэргийг өчигдөр Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцлээ. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Г.Бадамрагчаа өмгөөлөгчөө сольсон тул хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсчээ. Шүүх хүсэлтийг нь хүлээн авч ирэх пүрэв гарагт хэргийг дахин хэлэлцэхээр болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)