Монголын баг, сумдын үндэсний холбооноос “Өрх гэрийн төвшин сайхан” чуулган зохион байгуулж Монголын орон нутгийн манлай иргэдийг тодруулжээ. Чуулганы үеэр “Монгол улсын манлай” тэмдэгээр 90 хүн шагнасан бөгөөд тэдний нэг нь хөдөлмөрийн баатар, МУ-ын гавъяат тамирчин, олимпын алт мөнгөн медальт Н.Түвшинбаярын аав Т.Найдан гуай байлаа.
Монголын баг, сумдын үндэсний холбоо нь 2011 оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд ерөнхийлөгчөөр УИХ-ын дэд дарга Г.Батхүү ажилладаг юм. “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” уриатай тус холбоо нь нам бус, гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хэмээн өөрсдийн статусаа тодорхойлжээ.
Ц.Элбэгсайхан
Сэтгэгдэл (3)