Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Саранцацрал: Ажлаас халагдсан иргэд шүүхээр явахад ялах нь их байдаг

2014-1-14
0
ЖИРГЭХ
Төрийн албаныханы дунд халаа сэлгээ их байгаа талаар сүүлийн үед ихээр яригдах болжээ. Тэр дундаа сонгуулийн үеэр, албан томилгоогоор халж, сэлгэх асуудал гарсаар байгаа нь нууц биш. Харин өмнө нь ажлаас халагдсан иргэд хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэггүйгээс чимээгүй өнгөрдөг байсан бол өдгөө хуулийн зөвлөгөө авч, шүүхээр хүртэл заргалдах болжээ.
 DSC03867   Төрийн албаныханы дунд халаа сэлгээ их байгаа талаар сүүлийн үед ихээр яригдах болжээ. Тэр дундаа сонгуулийн үеэр, албан томилгоогоор халж, сэлгэх асуудал гарсаар байгаа нь нууц биш. Харин өмнө нь ажлаас халагдсан иргэд хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэггүйгээс чимээгүй өнгөрдөг байсан бол өдгөө хуулийн зөвлөгөө авч, шүүхээр хүртэл заргалдах болжээ. Тэгвэл энэ талаар МҮЭХ, Хөдөлмөр нийгмийн бодлогын хуулийн мэргэжилтэн М.Саранцацралаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ажилтан, ажил олгогч хоёр шүүхээр явахад хэн нь унах нь их вэ?

-Ер нь шүүхээр шийдвэрлэгддэг хэрэг ихэвчлэн ажилтны талд шийдэгддэг. Энэ нь ажил олгогч тухайн тушаал, шийдвэрийг үндэслэлгүй гаргадгаас үүдэлтэй. Тухайлбал, хөдөлмөрийн хууль, гэрээ, дотоод журам, хамтын гэрээ зэргээ уялдуулах ёстой байдаг ч тэгж чаддаггүй. ХТХ-ийг тайлбарласан  ноцтой зөрчлийг ийм, ийм гээд тайлбарлаад өгчихсөн байхад л “хулгайлсан”, “танхайрсан” гэж заагаад ажлаас халдаг. Энэ нь цагдаагийн албан тушаалтны хийх ёстой үйл ажиллагаа болохоос тухайн байгууллагын дарга, захирлын хийх ёстой зүйл биш.  Тэгээд ч хулгайлсан, танхайрсан гэдэг үг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байж л орох ёстой. Шүүхээр орж, таслан сэргийлэгдээгүй байхад хүний хулгайч гэж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэх эрх буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хаадаг. Тухайлбал, тухайн ажил олгогчийн эсрэг ганц, хоёр үг хэлснийх нь төлөө халчихдаг. Түүнчлэн, тухайн байгууллагын нэр төрд халдсан гэх зүйлийг ажил олгогч  их ярьдаг. Гэтэл хуулиараа яаж нэр төрд халдсанаа ч мэддэгүй. Ийм байдалтай шүүхэд очиж байгаа ямар ч ажил олгогч унаж, тушаал шийдвэр нь үндэслэлгүй гэж гардаг. Тушаал шийдвэр үндэслэлтэй гээд гарчихлаа гэхэд процессийн алдаа гараад ирдэг. Мэдэгдэх ёстой зүйл заалтаар хадсан мөртлөө мэдэгддэггүй шууд ажлаас халах явдал их байна.

-Төрийн албаныхныг ер нь ямар учраас халах  нь их байдаг бэ?

-Мэргэжил ур чадвараараа ажиллаж чадахгүй бол эсвэл гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд халдаг. Энэнээс бусад тохиолдолд тухайн хүн халагдах ёсгүй.  Одоогоор төрийн томилгоо байхгүй байхад хэвийн ажлаа хийгээд яваад байдаг. Харин төрийн томилгоо хийгээд бүтцийн өөрчлөлт явагдахад ажлаас халах, сэлгэх зүйл их гардаг. Өөрөөр хэлбэл, дарга нь солигдоход  “орон тооны цомхотгол” гэдэг үндэслэлээр халж эхэлдэг. Өөрөөс нь мөнгө гардаггүй учир захирлууд халагдсан мөнгийг нь  өгөөд л явуулчихдаг. Улмаар төд удалгүй  өөрийнхөө хүмүүсийг оронд нь  томилдог. Мөн сургууль, цэцэрлэг дээр хугацаатай гэрээ хийж ажиллуулдаг. Ингээд өөрт таалагдахгүй байгаа нэгнээ хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гээд л халчихдаг. Хугацаатай гэрээ байгуулна гэдэг ажил олгогч ажилтнаасаа салах гэж байгаа л хэрэг шүү дээ.

-Ер нь шүүхээр явж байгаад эргээд ажилдаа орж байгаа хүмүүст ямар нэг дарамт учрах уу?

-Хоёр төрлийн дарамт үүсэх хандлагатай байдаг. Нэгдүгээрт, тухайн хүнийг ерөөсөө л хэл амтай юм байна гээд хүрч, халдаж чаддаггүй. Хоёрдугаарт, тухайн иргэнийг ямар их хэл амтай юм гээд оролдоод салдаггүй. Тухайлбал, цалин хөлсийг нь хугацаанд нь өгөхгүй, урамшуулал хасч, хамт олных нь дунд сөрөг мессеж илгээх зэргээр оролддог.
Ийм үр дагавууд их үүсдэг учир эхний ээлжинд шүүхээр явахаас өмнө эвлэрүүлэх арга хэмжээг авахыг эрмэлздэг.  Тухайлбал, ахнан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь ажилтан, удидлага хоёрыг эвлэрүүлэх арга хэмжээг авах ёстой байдаг. Энэ нь ямар нэг үр дагаварт хүрэхгүй бол салбарын холбооны арга хэмжээ авдаг. Тэгсэн ч дийлэхгүй бол шүүхэд хандах гэдэг асуудал яригддаг.  Шүүхэд хандахаас илүү хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах салбар хороо гэж байдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн маргааныг таслах комисс гэж байдаг. Гэтэл байгууллага болгон дээр үүнийг хэрэгжүүлдэггүй.

-Тэгэхээр ажилтан, ажил олгогч хоёрыг эвлэрүүлэх арга хэмжээ бүтэлгүйтвэл шүүхэд ханддаг гэж ойлгож болох уу?


-Улмаар бид хөдөлмөрийн гомдол маргааныг шийдвэрлэх “Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулахс салбар хороо” байгуулсан. Ингэснээр иргэдэд зөвлөмж гаргаж өгч ажил олгогч, ажилтан хоёрын эвлэрүүлэх нөхцлийг бий болгосон. Тодруулбал, ажлын тав хоногт асуудлыг шуурхай шийдвэрлэж өгдөг болсон.
Өнөөдөр ажил олгогч нар ажилтнаасаа салахын тулд бүхий л арга хэмжээг авдаг. Тийм тохиолдолд эвлэрүүлэх асуудлыг хүлээж авдаггүй. Ингэснээр шүүхээр уг асуудал шийдэгдэхэд хүрдэг.

-Шүүхээр явахад хэр хугацаа шаардагддаг бол?


-Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх хууль маань дөрвөн шаттай байдаг. Сүүлчийнх нь Ерөнхий шүүгчид гомдол гаргах.  Тухайн шийдвэрийг гардаж авсанаас хойш 30 хоногийн дотор Ерөнхий шүүгчид ханддаг. Улмаар шүүгч мөн 30 хоногийн дотор шийдвэртэй танилцаснаар цаг хугацаа их алдагддаг. Бүтэн хоёр жил шахуу шүүхээр явж байгаад одоо л ажилдаа орж байгаа асуудал ч байдаг.

 Зарим тохиолдолд ажил олгогчтой бид уулздаг.  Гэтэл тэд дөрөв шатны шүүх буюу Ерөнхий шүүгчид гомдол тавьчихаад байхад хүртэл тухайн ажилтныг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, Тэд “Шүүхээс намайг буруу шийдвэр гаргасныг тогтоосон ч энэ хүнийг би ажилд нь авчихаад маргааш нь жинхэнэ тушаалаа гаргаж дахин хална гэж хэлдэг”.

-Тэгэхээр ажил олгогчид хөдөлмөрийн хууль зөрчиж ажилтнаа халж байгааг хязгаарлах арга зам байгаа юу?


-Тухайн хүн ажилгүй байсан хугацааныхаа нөхөн төлбөрийг авдаг. Түүнийг л тухайн шийдвэр гаргасан этгээдээс гаргуулах хэрэгтэй. Тэгвэл хувийн байгууллага, төрийн байгууллага удирдлага аль нь ч өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад байхыг хүсэхгүй. Гэтэл өнөөдөр ажилгүйдлийн тэтгэмж албан байгууллагаас гаргахад 50-60 мянган төгрөгөөр, аж, ахуй нэгжийг 200-300 мянган төгрөгөөр торгодгоос ажил олгогч нарыг дураараа аашлахад хүргэж байна.

-Хөдөлмөрийн хууль бусад эрхзүйн харьцаанаас юугаараа давуу талтай бэ?

-Заавал хөдөлмөрлөж байж тухайн хүн амьдарч байдаг учир энэ харилцаа маш чухал.  Хөдөлмөрийн хуулийн мэдлэг гэдэг бүх хүнд хэрэгтэй. 

Төрийн байгууллагынхны хууль бус халаа сэлгээ, ажлын  байрнаасаа шалтгаангүйгээр хөөгдөх зэрэг асуудлаар цуврал материал хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (203.169.54.13)
    shuuhdeel bjdee
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    iiim zuil haa saigui bnaa
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    shuuh ydaj l uuniig ajiltnii tald shiidej ogoh heregt l dee
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    yg unen yrij
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    1 цаг 58 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 22 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 48 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 2 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 26 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 56 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 50 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 56 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК