
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:43 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг яндангийн цонолтоос шатаж байсныг унтрааж, гал түймрийн аюулаас 40 сая төгрөгийн өмч хөрөнгө аварсан. Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22 А байрны 3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 23:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт эрэгтэй хүн галд өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.
Д.Ундрах /24tsag.mn/