Прокурорын байгууллага иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэхэд анхаарч энэ талаар тодорхой журам тогтоон мөрдөж ажиллаж байгаа бөгөөд иргэдээс гаргасан санал хүсэлт өргөдөл гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.Өчигдөр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзан, санал хүсэлт өргөдөл гомдлыг сонсож, тэднээс гаргасан гомдол хүсэлтийг хэрхэн хянаж шийдвэрлэж байгаатай танилцаж хуульд заасан журмын дагуу хариу өгөх талаар мэдэгдлээ.
Улсын Ерөнхий Прокурор тогтоосон хуваарийн дагуу 15 иргэнтэй уулзсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/

















































