Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр “Гал үндэстэн” холбооныхныг шүүж ялын хэмжээг оноосон. Тэгвэл тэдний ялын хэмжээг эсэргүүцэх хүмүүс олон байгаа юм.21 жил, зургаан сарын хорих ял авсан тэдний ар гэрийнхэн дөнгөж сая хэвлэлийнхэнд хандлаа. Ар гэрийнхнийх нь зүгээс ялын хэмжээг үл зөвшөөрч байгаа төдийгүй зүйлчлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэллээ. Тиймээс долоо хоногийн дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэдгээ ч мэдэгдлээ. Түүнчлэн хоёр өдрийн турш болсон шүүх хурал маш хүнд сурталтай, зохион байгуулалттай болж шүүгдэгчдийг ар гэрийнхэнтэй нь ч ойртуулаагүй гэнэ. Тодруулбал, онц хүнд гэмт хэрэгтнүүдийг шүүж байгаа шиг 20-30 цагдаагаар бүслүүлж шүүх хурлыг явуулжээ. Мөн шүүгчдийн зүгээс ялын шийдвэрийг уншиж байхдаа тохуурхаж инээж, ар гэрийнхнийг нь үл тоомсорлож байсныг тэд онцоллоо. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)