зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Буянжаргал: Монголчууд ийм баяртай хүлээж авна гэж бодсонгүй

2014-1-23
0
ЖИРГЭХ

6181dd023b0f914abigМакаод болсон Ази Номхон далайн орнуудын покерийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Болдын Буянжаргал гэх залуу олон орны тоглогчдыг аваргалан “Улаан луу” цомын эзэн болсон тухай бид өмнө мэдээлсэн. Монголчууд хүчний спортоос гадна өөр олон төрлийн спортод аварга болж чадна гэдгийг батлан харуулсан залуутай интернетээр цөөн хором хөөрөлдлөө.

-Сайн байна уу, Танд баяр хүргэе. Би Тайм.мн мэдээллийн сайтын сэтгүүлч юм.

-Баярлалаа.

-Та хэзээ Монголдоо ирэх вэ?

-Хэд хоногоос очно. Тодорхой хэлэх боломжгүй байна.

-Хэдхэн өдрийн өмнө таныг тийм ч олон хүн мэддэггүй байсан байх. Харин өнөөдөр монголчууд бүгд таныг таних боллоо.

-Сэтгэгдэл маш өндөр байгаа. Найз нөхөд ар гэрийнхэн маань ч гэсэн маш сайхан дэмжлээ. Үнэнийг  хэлэхэд монголчууд ийм айхтар сүртэй баярлан хүлээж авна гэж огт бодсонгүй. Тэмцээний тухайд анхнаасаа л хожино гэсэн өөртөө өндөр итгэлтэйгээр ирсэн. Тэгээд л хожлоо.

-Цаашид Монголдоо амьдрах уу, Германд амьдардаг гэж сонссон.

-Монголдоо байна.

-Покерийн тухайд бид төдийлөн төлөвшсөн ойлголтгүй гэж хэлж болно. Алдаж онодог онцгүй тоглоом гэж харах хүн олон болов уу.

-Монголд маань ихэнх хүмүүс үүнийг мөрийтэй тоглоом гэж хардаг. Тэр ойлголтоороо энэ тоглоомонд бас нэг их таатай ханддаггүй санагддаг. Гэхдээ үүнийг тэмцээн маягаар хөгжүүлбэл маш сонирхолтой нэг төрлийн оюуны спорт юм.

-Энэ чиглэлээрээ та ямар нэг ажил Монголдоо санаачилж хийх үү?

-Одоохондоо бодож, санасан зүйл алга. Гэв гэнэт ийм зүйл болчихсон болохоор юу хэлэхээ ч мэдэхгүй юм.

-Таны дараагийн тэмцээн?

-Ямар ч байсан энэ оны 10 дугаар сард Макаод Азийн аваргийн хэмжээний том тэмцээн болно. Энэ удаад аварга болсон учраас тэнд тоглох эрхийг хожсон гэсэн үг.  Тэгэхээр тэр тэмцээнд оролцох нь тодорхой. Өөр бусад тэмцээнд орно гэсэн төлөвлөгөө одоохондоо алга.

-Хэвлэлүүдэд таныг порш авч унана гэж бичиж байгаа. Тэр бодол тань хэвээрээ юу?

-Мэдэхгүй (инээв). Тэр үед сэтгэлийн хөдлөлөөр тулгамдаад тэгээд хэлчихсэн юм байна. Өөр илүү үр өгөөжтэй зүйлд мөнгөө зарцуулна.

-Гэр бүлийнхэн тань хамт байсан гэсэн?

-Аав ээж маань Монголд байсан. Дүү маань харин гэв гэнэт л финалийн өдөр “Буянаа ах аа” гэчихсэн ард инээгээд зогсож байсан. Их баярласан шүү. Анхандаа гав ганцаараа оччихсон байсан. Эхний хоёр өдөр таних хүн байхгүй. Харин яг финалийн өдөр Макаод байсан монголчууд маань зөндөө олуулаа ирчихсэн маш сайхан дэмжсэн. Ер нь бол  олон орноос зохион байгуулалттайгаар 5-6 хүн нэг баг болж оролцдог юм билээ.

-Хэвлэлүүдэд янз бүрийн мэдээлэл явж байна. Та хэр удаан покер тоглож байгаа вэ?

-Яг тоглож эхлээд найман жил өнгөрсөн байна. Германд тоглох боломжтой байсан болохоор өөрийгөө энэ тал дээр нэлээд хөгжүүлэх боломж байсан. Харин Монголд тоглох боломж байхгүй болохоор хааяа л найз нөхдийн хүрээнд покерийн ширээний ард суудаг байлаа.

-Өмнө нь покероор томоохон амжилт үзүүлж байсан түүх бидэнд байхгүй байх тийм үү?

-Байхгүй ээ.

-Харин таны хувьд?

-Томоохон тэмцээнүүдэд орж байгаагүй. Германд 10000-20000 еврогийн тэмцээнүүдэд орж байсан удаатай.

-Цаашдаа дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломж, эрх танд нээлттэй гэж ойлгож болох уу?

-Бүрэн нээлттэй. Тэр тэмцээнд орорлцох, бүр цаашилбал түрүүлнэ гэдэг миний мөрөөдлийн нэг хэсэг юм даа. Зөвхөн минийх гэлтгүй покер тоглодог олон хүний мөрөөдөл байх.

-Сүүлийн асуулт. Та Монголын ямар нэг хуулийг зөрчөөгүй биз?

-Жишээ нь ямар хууль.

-Мөрийтэй тоглолоо гэдэг ч юм уу.

-Зөвшөөрөгдсөн газар нь тоглоод түрүүлсэн юм чинь зүгээр биз дээ.

-За танд амжилт хүсье. Ирэх өдөр чинь тодорхой бол нисэх буудал дээр таныг олон монголчууд алга ташин угтах байх.

-Баярлалаа.

Т.Бэх
Эх сурвалж: time.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    1 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 2 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    3 цаг 10 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 17 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 20 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    3 цаг 25 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    3 цаг 48 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 4 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    6 цаг 11 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    6 цаг 47 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 17 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    8 цаг 6 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    8 цаг 10 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    8 цаг 49 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    10 цаг 58 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 13 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 21 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    11 цаг 25 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    11 цаг 28 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    11 цаг 44 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК