
Цус хандивлах аянд ХААН Банкнаас нийт 400 гаруй ажилтан оролцжээ. Ингэхдээ Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн салбаруудаараа дамжуулан “Явуулын бригад” ажиллуулсан байна.
Цусаа бусдад хандивлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч эсрэгээрээ цусаа тогтмол өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага гэж шинжлэх ухаан нотолжээ.