
Үнэт цаас, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, ашиглах хэрэг бүртгэгдсээр
байна. Тиймээс эрүүгийн цагдаагийн газар, цагдаагийн байгууллага,
Санхүүгийн зохицуулах хороо, "Монгол" банкнаас ажлын хэсэг гарган энэ
хэрэг дээр ажиллаж байгааг бид мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч
мөнгөн тэмдэгт хаана хийгдэж байгаа хийгээд илэрсэн мөнгөн тэмдэгтийг
хэрхэх талаар зарим ажлууд хийгдэж байгаа. Өчигдөр л гэхэд банкаар мөн л хуурамч 20 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлэхийг оролдсон байна. Ер нь хуурамч мөнгөн тэмдэгт ашиглан борлуулсан, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан этгээдүүдийг захиргааны хариуцлагаас эрүүгийн хэрэгт татна гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/