
Баярын нэр барьж, баяр далимдуулж ууж иддэг нөхөд олон. Гэтэл Цагдаагийн байгууллагын сэрэмжлүүлгээр ууж согтуурхан бие биенээ хөнөөв гэх болов уу гэтэл тэгсэнгүй. Ууц, буузаа хулгайд алдав гэх юм. Хөлс хүчээ урсган байж арайхийн бэлдсэн хөгшдийн “таваг”-аар цагаан сараа тэмдэглэхийг зоригсод энэ үед олширдгоос тэр аж. Хулгайлах, хамгаалах гэсэн дайн аль хэдийнэ дэгджээ. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд ууц хулгайлдаг бүлэг нөхдийг баривчилсан бол өчигдөр ууц, бууз хулгайлсан дөрвөн хэрэг бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/