
Ц.Шаравдорж болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг МАХН-д элсэх болсон талаар улс төрийн хүрээнийхэн дунд “Бор шувуу” нисч эхлэв. Ц.Шаравдорж нь МАХН-ын нөлөө бүхий хүмүүстэй ойр ойрхон уулзалддаг гэнэ. Бизнесийн хүрээнд “Гандирс”-ын хэмээн нэрд гарсан түүний эхнэр Эрдэнэчулуун МАХН-ын томоохон хандивлагчдын нэг гэлцдэг. Тэрээр өнгөрсөн орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт МАХН-ын жагсаалтын хоёрт бичигдэн нэр дэвшсэн нь тэдний гэр бүл МАХН-тай холбоотой гэдгийг батлаад буй аж. Ц.Шаравдоржийг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн улс төрийн карьерээ дахин эхлүүлэх нь гэсэн таамаглалыг улс төрчид хэлж байна. Аварга маань ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй бол намаасаа гарч МАХН –аас нэр дэвшинэ гэж намын нөхдөө нэлээдгүй сандаргасан гэж түүний ойрын хүрээнийхэн ярьдаг. Түүнийг 2013 оны шилдэг улс төрч хэмээн шалгаруулж “Алтан сарнай” өгсөн ч тусыг эс олсон бололтой. Үнэхээр энэ хоёр улс төрч бууриа сэлгэх эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз ээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)