2013 оны 12-р сарын 04-ны өглөөний 06 цаг 10 минутын орчим Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын урд талын замд иргэн Бадамцэцэгийн жолоодож явсан 42-63 НАА улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн авто машиныг Б.Бадамцэрэн гэгч нь согтуугаар 24-23 УНИ улсын дугаартай “Соната”-5 маркийн авто машиныг жолоодож явахдаа мөргөж зам тээврийн ноцтой гэмт хэрэг үйлджээ.Б.Бямбацэрэн нь уг зам тээврийн ослыг гаргахдаа хүнд зэргийн согтолттой байсан бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд орж явснаас бусдын эд хөрөнгөд хохирол, бие махбодид гэмтэл учруулсан бөгөөд одоо энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Осол гарах үед хохирогч Бадамцэцэгийн машины арын суудалд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт жолооч ажилтай Б.Хүрэлбаатар сууж явсан бөгөөд тэрээр ослын улмаас тархи нуруундаа хүнд гэмтэл авч, жолооч Бадамцэцэг нь хөнгөн гэмтэл, мөн жолоочийн хажуу суудалд сууж явсан иргэн Мөнхцэцэг нь хүндэвтэр гэмтэл тус тус авчээ.Ийнхүү ослын үеэр Б.Хүрэлбаатар нь хэдийгээр хүнд гэмтэл авсан ч өөрийн бүхий л бололцоогоо ашиглан Мөнхцэцэг машинд хавчигдан дарагдаж амь насаа алдах эгзэгтэй мөчид байхад нь машинаас гарган амийг нь аварсан бөгөөд машинаас гаргах тэр мөчид машин дэлбэрч шатсан байна.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын жолооч Б.Хүрэлбаатар нь иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж бусдын амь насыг аварчээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (13)