
Францын Монако клубын супер довтлогч Радамэль Фалкао хүнд бэртэл авч улирал дуустал тоглохгүй боллоо. Өвдөгөндөө бэртэл авсан түүний шинжилгээний хариу маш хүнд хэмээн гарчээ. Харамсалтай нь шилдэг довтлогч 6-7 долоо сар талбайд гарах боломжгүй хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна. Тэдний хэлж байгаагаар Колумбын шигшээ багийн довтлогч ДАШТ-ийг ч өнжих өндөр магадлалтай гэнэ. Залуу, хүчирхэг Колумбын шигшээ энэ удаагийн дэлхийн аврагад тэсрэлт хийж магадгүй гэж хүлээж байсан олон мянган хөлбөмбөг сонирхогчдын хувьд энэ бол үнэхээр харамсалтай мэдээ байлаа.
24tsag.mn