зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: Ц.Мөнхбаяр нар ялаа авч, Ш.Батхүүтэй холбоотой дахин нэг хэрэг сөхөгдөв

2014-1-25
0
ЖИРГЭХ
   24tsag.mn сайт та бүхэнд ээлжит гэмт хэргийн тоймоо хүргэж байна. Энэ долоо хоногт гарсан хэрэг зөрчлүүд хийгээд дуулиант хэргүүдийн мөрдөн байцаалтын явцтай танилцана уу?

   24tsag.mn сайт та бүхэнд ээлжит гэмт хэргийн тоймоо хүргэж байна. Энэ долоо хоногт гарсан хэрэг зөрчлүүд хийгээд дуулиант хэргүүдийн мөрдөн байцаалтын явцтай танилцана уу?

5Ц.Мөнхбаяр нарын ялын хэмжээ олны гайхширлыг төрүүлэв

“Гал үндэстэн” холбооны хэд хэдэн гишүүнд холбогдох хэргийг шүүх хурал долоо хоногийн эхний өдрөөс л шуугиан тарьж эхлэв.  Тэднийг Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр шүүж 21 жил, зургаан сарын хорих ял оноосон. Тодруулбал,  Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон бол О.Самбууёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан юм.

Шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ар гэрийнхэн нь Давж шатны шүүхэд гомдол гаргахаар болоод байна.

2Ш.Батхүүгийн дахин нэг хэрэг сөхөгдөж эхэллээ

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 104 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.

Харин сүүлийн үед  Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан тул цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлсэн байгаа. Тэгвэл ийн эмнэлэгт хэвтэж байгаа Ш.Батхүүтэй холбоотой бас нэгэн хэрэг сөхөгдөж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хуулийн байгууллагын шалгалтын явцад Ш.Батхүү хууль зөрчин сар бүр "Хадгаламж" банкнаас 100 сая төгрөг авдаг байсан нь илэрчээ.  Тэрбээр энэ мөнгийг 2010 оноос эхлэн авч байсан бөгөөд таван иргэний долоон дансыг  ашиглан, байршуулаагүй мөнгөнд банкны үйл ажиллагааны зардлаас хүү тооцох замаар авч байсан байна.  2010 оноос ийн авч байсан гэхээр 42 сар 4 тэрбум 200 сая төгрөгний мөнгө завшсан гэсэн үг юм

3ОХУ-аас гаалийн татваргүй 120 тонн чихэр оруулахыг завдав

“Гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх”, “Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх” зөрчил багагүй үйлдэгдэж байна. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө  Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт  энэ сарын 7-ны өдөр Монгол Улсын бүртгэлтэй “Б” компанийн ОХУ-аас оруулж ирсэн 2 вагон /120 тонн/ чихэр, чихрийн бүтээгдэхүүний дагалдах эх бичиг баримтыг тус компаний эрх бүхий ажилтан санаатайгаар сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн  гаалийн зөрчил үйлдэгдсэн юм.  Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан дээрх барааны худалдан авсан үнийн дүнг 50 хувь бууруулж, ойролцоогоор 26 сая орчим төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг гаалийн улсын байцаагчид илрүүлээд байна. Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.

7Зодуулж амиа алдсан охины шинжилгээний хариу гараагүй л байна

Г.Алтанхүү гэгч 21 настай охиныг тамлан зовоож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж одоогоор цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Харин хохирогчийн цогцсыг шинжлэх баг томилогдож ажиллаж, өнгөрсөн долоо хоногт хариуг гаргах байсан ч нам жим байсаар байгаа нь хүмүүсийг анхаарлыг татаж байна. Тиймээс энэ талаар хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульч М.Ичинноровоос тодруулахад "Хохирогч Цэдэн-Иштэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан хэргийн талаар одоо ямар мэдээлэл байна вэ, хэрэг ямар шатандаа явж байна вэ гэж олон хүн сонирхож байна.  Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээний дүн албан ёсоор мөрдөн байцаагч дээр ирээгүй байна гэдгийг өчигдрийн байдлаар мэдээлж байна. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Шинэ мэдээлэл гарангуут хугацаа алдахгүй мэдээлнэ" гэв.

1”Хөтөлийн цемент шохой”-н А.Шоовдорыг ажлаас нь чөлөөлжээ

АТГ-аас өнгөрсөн онд "Хөтөлийн цемент шохой" компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн шалгасан. Тодруулбал, тус компанийн захирал  А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хорьсон билээ. Энэ явдлаас үүдэн улсын цементийн нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг "Хөтөлийн цемент шохой" компанийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ. А.Шоовдорыг ТӨХ-ны шийдвэрээр чөлөөлж оронд нь Г.Батдоржийг томилсон байна.

6Ноцтой ослууд гарав
"Сар шинэ ойртож байгаатай холбоотойгоор Замын цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт зохион байгуулж байгаа. Энэ шалгалтыг голдуу орон нутгийн замд явуулсан. Ийн орон нутгийн замд шалгалт хийх явцад хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүд нэлээд их байна. Мөн өчигдөр биднийг шалгалт хийх явцад зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, Эмээлтээс цааш 2 км орчимд буюу Хүй долоон худагруу эргэдэг зам дээр тээврийн хэрэгслүүд мөргөлдөж ноцтой осол гаргасан. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэнээс болсон байгаа. Үүний улмаас нэг хүн нас барсан. Хэргийг Замын цагдаагийн газраас шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн гудамж, Нарантуул 2 захын баруун талын замд хоёр автобус мөргөлдөж ноцтой зам тээврийн осол гаргасан.

Д.Дуулим
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • hehe (202.5.203.253)
    ene hulgaichiin zalilj avsan mongiig mongol uls tolood baihdaa yadagiin yostoi ***** l bna
    2014 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (83.237.99.103)
    ял огох нь хумуужуулэх арга,газар шороогоо зугээр хунд огохоо зогсоочих тэгвэл Монхбаяр хумуужнэ,,,аягуй бол оороо шоронд очоод хэвтчих байх,,,,
    2014 оны 01 сарын 26 | Хариулах
  • Ачу (194.230.155.143)
    Мөнхбаяртангуудад өгсөн ял эгээл тэмцээд үзээрэй гэж ард түмнийг сүрдүүлсэн хэлмэгдүүлсэн дээрэнгүйлэл биш байлтай.Төрийн хулгайчууд бүгд газар малтаж гай таригч нар.Нүүрсин алтны нинжа ураны нинжа гээд бүүр байг гэхэд ямар нэгэн байдлаар оролцоотой байгаль дэлхийг төр засгын халхавчин дор сүйтгэж хувьдаа завшигчид,баяжигсад.Ард түмний амьдрал туйлдаа хүрсэн өнөө үед дээрэмчин урвагчид энэ Батхүү мэтийн дайснууд зүгээр суугаад л зуу зуун сая хэдэн арван тэр бумаар цусалж байхад ерөнхийлөгч мэдэжл байгаашдээ!!Түмэн олныг ингэж Баярцогт маягаар доромжилж болохгүй л байлтай??
    2014 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (75.162.218.37)
    oo ene Batkhuu gegch chin bytelgyi amitan baina sh dee, Bayraiig chireed l....
    2014 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    16 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    2 цаг 33 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    2 цаг 39 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    3 цаг 16 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    3 цаг 45 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    4 цаг 35 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    4 цаг 38 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    5 цаг 18 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    7 цаг 27 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    7 цаг 41 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    7 цаг 54 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    7 цаг 56 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    8 цаг 12 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    Өчигдөр 15 цаг 38 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК