Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Сингапурын Удирдлагын Дээд Сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнгөрсөн 3-ны өдөр Сингапур хотноо болжээ. Санамж бичгийн дагуу англи хэлний болон мэргэжлийн сургалтын загвар хөтөлбөр боловсруулах, Мэргэжлийн болон удирдлагын ухааны чиглэлээр сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, Мэргэжлийн боловсон хүчин болон оюутан харилцан солилцох, мөн Монгол Улсын Их дээд сургуулиудтай Олон Улсын Боловсрол Сингапурын удирдлагын дээд сургууль хооронд хамтран ажиллах хөтөлбөр багтаж байгаа аж.
Санамж бичигт монголын талаас УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, Сингапурын талаас “Сингапурын Удирдлагын Дээд Сургууль” ХХК захирал Дэд Профессор Ли Вок Чеон нар гарын үсэг зурсан байна.




















































