Эрдэс Баялаг Уул Уурхайн Бирж “Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг ирэх гуравдугаар сарын 14, 15-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь Монгол улсын ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг бүх компаниудыг хамардаг цорын ганц форум билээ.Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно.
Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтах аж.
Уул уурхайн бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050, эсвэл форумын албан ёсны вэб болох www.minerandsupplier.com –руу хандана уу.




















































