Дөрвөн оронтой тусгай дугаарууд 1800, 1900 гэсэн угтвар дугаар авна
Өнөөдрөөс эхлэн
мэдээлэл лавлах үйлчилгээний дөрвөн оронтой тусгай дугаарууд 1800, 1900 гэсэн
угтвар дугаартай болж байна. Та 1800 угтвар дугаар бүхий тусгай дугаарт
холбогдсоноор энгийн тарифаар эсвэл төлбөргүйгээр тийз захиалга, банкны
мэдээлэл, гааль, татварын зөвлөгөө зэрэг төрийн болон байгууллагын талаарх
мэдээллийг авах аж. Харин 1900 гэсэн тусгай дугаарт холбогдсоноор нэмүү өртөгт,
төлбөрт үйлчилгээ буюу бүх төрлийн лавлах, зөвөлгөө, зар авах мэндчилгээ хүргэх
зэрэг үйлчилгээг авах гэнэ.