
Өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосоор байтал дур мэдэн зохион байгуулсан явдал сар шинийн өдрүүдэд болсон. Тэрхүү уралдаанд оролцсон унаач хүүхдүүд бэртэж гэмтэх тохиодол цөөнгүй гараад байсан. Тэгвэл Увс аймгийн Засаг дарга захирамж гаргаж, аймгийнхаа нутаг дэвсгэрт ирэх тавдугаар сарын нэгний өдөр хүртэл албан ёсоор хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.