Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Бурмаа: Сонгуулийн сунжирсан маргаан алга болно

2014-2-18
0
ЖИРГЭХ
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсэг ажиллаж байна.
5812a90728f0bbb5bigСонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсэг ажиллаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаа. Ер нь Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болж байна уу?

- Хаврын чуулганы эхэнд хуулийн төслөө өргөн барихаар зорьж ажиллаж байна даа. Чуулганы завсарлагаанаар төслөө эцэслэн бэлэн болгоно. Өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа ажлын хэсэг хуралдаж, дэд хэсэг судалгаан дээр ажилласан. Дээр нь мэргэжлийн судлаачдын дунд хэлэлцүүлэг явууллаа. Төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагын дунд хэлэлцүүлэг явуулсан. Энэ бүхнээ нэгтгэж байна. Холимог системээ үргэлжлүүлэн хэрэглэнэ. Харин мажоритар, пропорциональ тогтолцооны харьцаа ямар байхыг эцэслэн тогтоогүй байна. Одоогийнх шиг мажоритар хувилбараар 48, пропорциональ тогтолцоогоор 28 гишүүн сонгох, эсвэл 50:50 байх гэсэн хоёр хувилбар ярьж, аль алинаар нь төсөл бичиж байгаа. Аль ч хувилбарыг сонгосон мажоритар тогтолцоо нь нэг мандаттай байхаар тохирсон. Тухайлбал, одоогийн хуулиар Сонгинохайрхан дүүрэг гурван мандаттай нэг тойрог болдгийг тус бүртээ нэг мандаттай, гурван тойрогт хуваана гэсэн үг. Хүн амын тооноос хамаарч тойргоо байгуулна. Төсөл бичих техникийн ажлын алба байгуулсан. Хаврын чуулганаас өмнө Ажлын хэсэг хуралдаад дээрх хоёр хувилбарын аль нэгийг сонгоно. Үүний дараа УИХ-д өргөн барих юм.

- Энэ хууль батлагдсанаар сонгогчдын сонголт хийх байдалд ямар өөрчлөлт орох вэ?


-Сонгуулийн маргаан 1-2 жилээр үргэжилдгийг болиулж, энэ асуудлыг шийдэх тусгай байгууллага бий болгоно. Тэр нь аливаа маргааныг 60 хоногт багтаан шийдэх ёстой гэсэн зарчим баримталж байна. Мөн сонгуулийн зардлыг багасгах хувилбар, аргуудыг судалж байгаа. Зардал их байдаг учир намууд бусдаас хандив авдаг, эргээд тэр байгууллага, иргэнээс хараат болдог дутагдал бий. Сонгуулиас үүдэлтэй авлигыг зогсоох ёстой гэдэг дээр санал нэгдсэн. УИХ-ын болон нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуулийг нэг өдөр явуулна. Ерөнхийлөгчийн сонгууль бол тусдаа явна. Сонгогчдын нэрсийн жагсаалт, хэрхэн бүртгэх гэх мэт сонгуультай холбоотой тогтолцоо нь нэг байх юм. Мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн намууд оролцох хэрэгтэй, үгүй гэсэн санал гарсан. Үүнийг ярилцаж байна.

- Сонгуулийг зардлыг хэмнэнэ гэж байгаа?

-Тийм. Сонгуулийн зардлыг хэрхэн хэмнэх талаар судалж байна. Ганц жишээ хэлэхэд сурталчилгааны зурагт самбар тавихад их мөнгө ордог. Тиймээс цахилгааны шонгуудад самбар байрлуулах үнэгүй эрх өгье гэж байгаа. Зам дагуух газар зүлгэн дээр самбар байрлуулбал үнэгүй байлгах эрхийг нь өгье. Олон нийтийн радио, телевизээр үнэгүй цаг өгөх зэрэг зардал хэмнэх саналуудыг хуулийн төсөлд оруулахаар төлөвлөж байна. Аль болох л зардал багасгах чиглэлд ажиллана. Мөн улсаас өгч буй мөнгөн ба мөнгөн бус дэмжлэгийг яаж үр дүнтэй болгох вэ гэдэг дээр анхаарч байна. Улс төрийн намд төрөөс өгч байгаа дэмжлэг дээр ч шинэчлэл хийе гэж байгаа.

- Эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох байдалд ямар өөрчлөлт орох вэ?

 - Эмэгтэйчүүдийн квотыг УИХ, орон нутгийн сонгуульд оруулна.Энэ тал дээр эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтраад хэлэлцүүлэг хийсэн. Орон нутгийн сонгуулийн хуульд квот тусгах шаардлагатай, харин хэдэн хувь байхаа ярилцаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан 20 хувийн квотыг нэмэх ёстой гэсэн байр суурь давамгайлсан.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (76.100.54.189)
    Mangaa
    2014 оны 02 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.194.132)
    Сонгуульд бие даан нэр дэвшигчдийн талаар хуульд аль зэрэг тусгагдаж байгаа вэ? Иргэн бие даан нэр дэвшвэл мөнгө хөрөнгөний дэмжлэг улсаас авах талаар хуульд заалт орох уу? Улс төрийн намууд төвсөөс тодорхой хэмжээний мөнгө санхүүжилт тогтмол авч байгаа Гэтэл улс төрд бие дааж орох замыг бас байлгах хэрэгтэй ш дээ Энэ нь иргэдийн төлөөллийг илүү сайн хангах бас нэг арга зам болно гэдэгт итгэлтэй байна
    2014 оны 02 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.194.135)
    Сонгуульд бие даан нэр дэвшигчдийн талаар хуульд аль зэрэг тусгагдаж байгаа вэ? Иргэн бие даан нэр дэвшвэл мөнгө хөрөнгөний дэмжлэг улсаас авах талаар хуульд заалт орох уу? Улс төрийн намууд төвсөөс тодорхой хэмжээний мөнгө санхүүжилт тогтмол авч байгаа Гэтэл улс төрд бие дааж орох замыг бас байлгах хэрэгтэй ш дээ Энэ нь иргэдийн төлөөллийг илүү сайн хангах бас нэг арга зам болно гэдэгт итгэлтэй байна
    2014 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (103.9.90.82)
    Songuuliin huuliar mergeshsen hun uymaa daa. Omno hiisen oron nutgiin songuuliin huuli chini hir bolson gej dugnej baina. Ard ni zondoo l asuudal baigaa bololtoi.
    2014 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    35 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 49 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК