зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг үгсэн дарагдуулсан уу

2014-2-19
0
ЖИРГЭХ

darhan5bairЭнэ хэргийн талаар дарга, цэрэггүй ярихыг хүсэхгүй байгаа нь
Энгийн хэрэг биш гэдгийг хэлээд байх шиг...


Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвс­гэрт өнгөрсөн оны ес­дүгээр сарын 21-нд 25 настай эмэгтэй учир би­түүл­гээр амиа алдсан. Тухайн үед талийгаач Ж.Мөнх­чимэг өөрийгөө боомилсон бай­далтайгаар найз за­луу­гийн­хаа гэрээс олджээ.

Тэрээр амиа алдахаас хэдхэн цагийн өмнө том эгч рүүгээ утсаар залгаж “Манай найз залуу намайг алах гээд байна. Та яриад загнаад өгөөч. Би утсаа унтраагаад ажилдаа яв­лаа” гэж хэлсэн аж. Төд удалгүй цагдаа­гийн­хан та­лий­гаачийн цогц­сыг тус сумын 16 дугаар баг хуучин хорооллын V байр­ны гурван давхрын 26 тоо­тоос олжээ. Улмаар эл хэргийг хууль хяналтынхан гурван сар ор­чим шалгасны эцэст шүүх эмнэлгийн “гадны нө­лөө­­гүй амиа алдсан” гэдэг дүг­нэлтийг үндэслэн хэргийг хаажээ. Харин хохирогчийн ар гэрийнхэн хуулийн бай­гуул­лагын гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэж “Та­­­лий­гаачийг гадны нөлөө­тэй амиа алдсан” гэж үзэж бай­гаа төдийгүй охиных нь үхэлд найз залуу гэгдэх Ж.Мягмардорж гэгчийг сэ­жиглэж байгаа учраас ма­най сонинд хандсан юм.

Учир нь хохирогчийн ар гэрийнхэн хууль хя­нал­тынх­ныг хэ­тэр­хий нэг талыг барьж ажиллан бидэнд то­хиолдсон хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаа учраас ийнхүү олон нийтэд хан­дахаас өөр арга­гүй боллоо гэж хэлж байв.

Талийгаач амиа хорлов уу, эсвэл...

Ингээд дээрх хэргийн мөрөөр ма­­най сурвалжлах баг Дар­хан-Уул аймгийн Дархан сумыг зорив. Бид эхлээд талий­­гаач Ж.Мөнхчимэгийн ар гэрийнхэнтэй уулзаж хохи­рог­­чийн талаарх мэдээллийг авсан юм.

Талийгаач Ж.Мөнхчимэг нь Л.Жаргалсайханы зур­гаан хүүхдийн доороосоо хоёр дахь нь. Тэрээр 2007 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны 10 жилийн сургуулийг дүүргэж, тухайн ондоо Дархан-Уул аймгийн Дархан сумын Анагаахын их сургуульд элсэн суралцжээ.

Улмаар 2011 онд суви­лагч мэргэжлээр төгсч, хоёр жилийн өмнөөс Дархан су­мын Нэгдсэн эмнэлгийн мэ­­дээгүйжүүлэх тасагт су­­ви­­­лаг­­чаар ажиллах болсон байна. Тэрээр эл хугацаанд ажилдаа ч нэлээд дадлагажсан бөгөөд эмнэлгийн эмч, ажилчид нь талийгаачид ам сайтай, ажилдаа гаршсан гэдгийг аав ээжид нь хэлдэг байж.

Гэтэл хүний алтан амийг аврах ажилд цаг нойргүй зүтгэдэг байсан 25-хан настай охин нь гэнэт амиа хорлосон гэх харамсалтай мэдээ гэ­рийнхэнд нь иржээ. Тэгээд бүр найз залуугийнхаа гэрт, өөрийгөө боомилсон байсныг нь дуулгасан байна. Ид хийж бүтээх насандаа явсан охиноо ийн харамсалтайгаар алдсан эцэг, эх хаана хандахаа мэдэхгүй явсаар өдийг хүрчээ. Тэд амиа алдахаас хэдхэн цагийн өмнө том эгч болон найзаасаа аврал эрэн утасдаж байсан охиноо амиа хорлосон гэдэгт одоог хэр нь эргэлзсээр байгаа аж.

Шуудхан хэлэхэд Л.Жар­гал­­сайханы гэр бүлийнхэн талийгаачаа гадны нөлөөтэй, бүр тодруулбал найз залуу­гийнхаа гарт амиа алдсан гэж хардаж байгаа юм би­лээ. Үүүнийг нь батлах мэт баримт, нотолгоо ч их байдаг гэнэ.

Найз залуу Ж.Мягмардорж нь талийгаачийг “ална” хэмээн сүрдүүлжээ

Ингээд болсон явдлын талаар товч өгүүлье. Өнгөр­сөн оны есдүгээр сарын 21-ний 11:00 цагийн үед талийгаач Ж.Мөнхчимэг том эгч рүүгээ утасдаж “Манай найз залуу Ж.Мягмардорж намайг ална гээд байна. Та залгаад нэг загнаад өгөөч” гэж хэлсэн байдаг. Ту­­хайн үед талийгаачийн эгч Ж.Мягмардоржийн 9908...-тай дугаар руу хэд хэ­­дэн удаа залгасан ч утсаа аваа­гүй аж. Ингээд 14:00 цаг өнгөрөөгөөд талийгаач дүү рүүгээ залгахад мөн л утсаа авсангүй.

Гэтэл 18:00 цагийн үед Дархан сумын Цагдаа­гийн газраас утасдаж талий­гаа­чийг найз залуугийнхаа гэрт амиа хорлосон гэдгийг нь дуулгажээ. Тухайн үед та­лийгаачийн аав, ээж нь Дарханаас 45 км-ийн зайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт гэртээ байсан аж. Охиноо нас бар­сан гэдгийг дуулсан эцэг, эх хэргийн газарт очиход дотогш оруулах нь битгий хэл талийгаачийн цогцсыг ч харуулаагүй байна. Түү­гээр ч зогсохгүй ямар ч зөв­шөөрөлгүй задлан шин­жилгээ хийжээ.

Харин талийгаачийн цүнх, гар утас зэргийг нь хүлээлгэж өгсөн байна. Гэтэл талийгаач амиа алдахаас хэдхэн цагийн өмнө найз залуу Ж.Мягмардоржтой мессежээр харилцсан байж. Талийгаачийн найз залуу болох Ж.Мягмардорж 07:00 цагаас эхлэн “Очиж байгаад чамайг ална” гэж сүрдүүлсэн мессэжүүд бичжээ. Тэгснээ өдрийн 15:00 цагийн үед гэнэт “хайраа” гэсэн мессэж явуулсан нь ар гэрийнхэнд нь сэжиг төрүүлээд байгаа юм билээ.

Энэ талаар хохирогч Ж.Мөнхчимэгийн ах Ж.Болд “Дүү маань амиа алдахаас гурав хоногийн өмнө найман сартай жирэмсэн байхдаа үр хөндүүлсэн. Тухайн үед Ж.Мягмардорж нь урагшаа бараандаа явчихсан байсан. Үр хөндүүлсэн тухайгаа “Би шатнаас унаад зулбачихлаа” гэж Ж.Мягмардорждоо хэлсэн шиг байна лээ. Тэр нь шууд л “Би чамайг очиж байгаад ална аа” гэсэн байгаа юм. Улмаар хэрэг гардаг өдрийн өглөө 11:00 цаийн үед Ж.Мягмардорж нь “Хотоос гарах гэж байна. Очоод чамайг ална” гэж сүрдүүлсэн байгаа юм. Гэтэл талийгаач маань 18:00 цагийн үед Ж.Мягмардоржийн гэрт амиа хорлосон байдалтай олдсон. Үнэнийг хэлэхэд дүүг маань тэр муу новш л алчихлаа. Тэр нөхөр талийгаач хоёрын мессэжийг уншихаар дандаа л ална, шулна гэсэн байснаа 15:00 цаг өнгөрөөгөөд, гэнэт хайраа болоод явчихсан нь их сонин. Бид талийгаачийн хойдохыг бодож 49 хоног өнгөртөл нь хэрүүл хийлгүй зөвхөн хууль хяналтынханд найдаж байсан. Гэтэл хууль мөнгөтэй хүнд л үйлчилдэг юм байна. Бидэн шиг мөнгөгүй хүмүүс хохироод л үлдлээ” гэв.

Хуулийнхан хэргийг “замхруулсан” уу

Талийгаачид ар гэрийн­хэнийх нь зөвшөөрөлгүй задлан хийсэн төдийгүй цогц­сыг нь хүртэл харуу­лаагүй. Зөвхөн цонхны хө­шиг тогтоогчноос 2.4 метр орчим урттай улаан уяа­гаар өөрийгөө боомилсон гэх холоос авсан зургийг л үзүүл­сэн байна.

Ар гэрийн­хэнийх нь ярьж буйгаар талийгаач цонхны хажууд байх ор руу сөхөрсөн байдал­тай, боомилсон гэх уяа нь сул байжээ. Тухайн үед хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаа­­гийн газрын Мөрдөн бай­цаах тасгийн мөрдөн бай­цаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяа шалгасан байна. Гэтэл талийгаачийн ар гэрийн­хэнийг хавтаст хэ­рэг­тэй танилцахад сэ­жигт­­нээр татагдсан Ж.Мягмар­доржоос ямар ч мэдүүлэг аваагүйгээс гадна нэг ч хоног саатуулаагүй явуулсан байж.

Түүгээр ч барахгүй сэжиг­тэн Ж.Мягмардоржоос биеийн байцаалт буюу ял шийт­­гэл эдэлсэн эсэх, эхнэр хүү­хэд­­тэй эсэх, зан чанарын хувьд ямар хүн бэ гэдгийг нь ч тодруулаагүй байжээ. Улмаар талийгаачийг “Өө­рийгөө боомилж амиа хорлосон” гэж үзэн хэргийг аймгийн хяналтын прокурор О.Доржмаад шилжүүлсэн бай­на. Харин хяналтын про­курор О.Доржмаа хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэ­рэгсэхгүй болгожээ.

Наад хэргийн чинь талаар яримааргүй байна

Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзсаны дараа эл хэргийг тодруулахаар Дархан-Уул аймгийн Цаг­даагийн газрыг зорьсон. Тус газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Чулуунтамиртай холбогдоход “Наад хэргийн чинь талаар нэг их зүйл ярьмаар­гүй байна. Энэ хэрэг их ээдрээтэй шүү дээ. Хэ­рэг эцэслэн шийдэгдээгүй бай­хад янз бүрийн мэдээлэл өг­мөөр­гүй байна. Хэргийг дахин шалгаж эхэлсэн” гэв.

Бид лавшруулан “Ямар учраас хэргийг дахин шал­гаж эхэлсэн юм бол. Өмнө нь хэргийг шалгаж бай­­сан Э.Золзаяа мөрдөн бай­цаагч хэргийг дутуу шал­­гасан юм уу” гэхэд “Өмнө нь Э.Золзаяа шалгаж байсан. Яах вэ, наадах чинь хувь хүний ур чадвартай л холбоотой. Одоо мөрдөн байцаагч С.Сүхбаатар шалгаж байна. Их сайн мөрдөн байцаагч бий” гэсэн юм.

Э.Золзаяа: Хүсэлт гаргасан бол цогсцыг харуулах боломж байсан

Бид мөрдөн байцаагч С.Сүхбаатартай уулзахад “Би хэргийг хүлээж аваад хоёр л хонож байна. Одоохондоо хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй болохоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Тиймээс эл хэргийг өмнө нь шалгаж байсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяагаас зарим зүйлийг тодруулав.

-Талийгаачид ар гэрийн­хэнийх нь зөвшөө­рөлгүй зад­лан хийсэн. Задлан шин­­жилгээ хийхээс өмнө цогц­сыг нь харуулах боломж бай­гаагүй хэрэг үү?
-Ар гэрийнхэн нь тухайн үед хүсэлт гаргасан бол ха­руу­­лах боломж байсан. Тэ­гээд ч энэ хэргийг дахин шал­гаж байгаа.

-Уучлаарай, гэхдээ ар гэ­рийнхэн нь мөрдөн байцаалт ду­туу явагдсан гэж үзэж бай­гаа юм билээ?
-Би бүгдийг нь шалгасан. Хавтаст хэрэгт бүх материал нь байгаа. Бид хохирогчоор тогтоогдсон талийгаачийн ээж Д.Баярхүү, аав Л.Жаргал­сайхан болон өмгөөлөгч нь хэргийн материалтай танил­цаж болно.

-Талийгаачийг амиа ал­­дахаас өмнө найз залуу Ж.Мягмардортой харилцаж байсан мессежийг уншсан биз дээ?
-Тийм.

-Талийгаачийг “ална” гэж сүрдүүлсэн байсан. Дээр нь тухайн үед сэжигт­нээр татагдаж байсан Ж.Мяг­­мар­­дор­­жийг хэдэн цагт Дархан-Уул аймгийн пос­­тоор орж ирснийг нь тог­­тоо­­сон уу?
-Тийм. Би бүгдийг нь шал­гасан. Ж.Мягмардорж 17:00 цагийн үед Улаанбаатар хо­тоос Дарханд орж ирсэн байгаа.

-Гэхдээ ар гэрийнхэн нь камерийн бичлэгт эргэл­зэж байна лээ. Учир нь каме­рийн бичлэг тод биш, ямар машин нь мэдэгдэхгүй сарни­чихсан зураг байсан гэсэн?
-Бүх зүйл хууль журмын дагуу явагдсан.

-Та тухайн үеийн каме­­рийн бичлэгийг тайлбар­лах­даа харанхуй байсан гэж хэл­сэн нь ямар учиртай юм бэ?
-Яг ч харанхуй биш л дээ. Жаахан бүрэнхий болчих­сон байсан. Камер... юу гэж ч тайлбарламаар юм бэ дээ. Зүгээр л нүдээр харах, каме­раар харах хоёр чинь ондоо шүү дээ.

-Одоо тэр бичлэг байгаа болов уу?

-Байгаа байх аа, сайн мэдэхгүй байна.

-Уучлаарай, та хэргийг үнэхээр үнэн зөв шалгасан бол дахиад л амиа хорлолт гэж гарах байх тийм үү?
-Ёстой мэдэхгүй.

-Яагаад мэдэхгүй гэж. Үнэхээр мөрдөн байцаалт дутуу явагдсан хэрэг үү?
- Өөр асууж тодруулах зүйл байвал өмгөөлөгчөөс нь асууж тодруулсан нь дээр байх.

-Сэжигтэн Ж.Мягмар­дорж одоо хаана юу хийж байгаа вэ?
-Наад хэргийг чинь одоо шалгаж байгаа. Өөр зүйл ярих боломжгүй байна гэв.

Бид мөрдөн байцаагч Э.Зол­заяатай уулзахаасаа өмнө Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Намс­рай­­жавтай утсаар холбогдсон юм. Ха­чир­­халтай нь аль өнгөр­сөн есдүгээр сард амиа хор­­­лосон гэх талийгаач Ж.Мөнх­­чимэгийн нэрийг хэ­­лэх төдийд “Өнөөх амиа хор­­­лосон уу” гээд мэдээлэл өгөхөөс татгалзсан. Түүнчлэн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Чулуунтамир хүртэл хэр­гийн талаар ярихыг хүсээгүй нь эл хэрэг энгийн нэг хэрэг биш гэдгийг хэлээд байх шиг санагдсаныг нуух юун.

Талийгаачийг амиа алдсаны дараа Ж.Мягмардорж ор сураггүй болжээ

Бидэнд олдсон мэдээл­­­­­лээр талийгаач Ж.Мөнх­чимэг өөрөөсөө 19 насаар ах Ж.Мягмардорж гэгчтэй 2010 онд танилцжээ. Талий­­гаачийн найз нөх­дийнх нь ярьж буйгаар Ж.Мяг­мардорж түргэн уур­тай, талийгаачаас үе үе мөнгө нэхэж дарамталдаг бай­сан аж. Тэрбээр өмнө нь Улаанбаатар хотод цагдаа­гийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд өмнөх эхнэр, хүүхдээ зодож, нүддэг байсны улмаас салжээ.

Харин ойр дотных нь хүмүүсийн ярьж байгаагаас үзэхэд Ж.Мягмардорж хэрц­­гий зан авиртай, мөнгө­ний төлөө юу ч хийхээс буцдаг­гүй нэгэн гэнэ. Үүнээс гадна Дархан-Уул аймагт танил тал ихтэй, ямар ч хэрэг хийсэн гэмгүй мултраад гарах сүйхээтэй аж. Түүнийг таньж мэддэг хүмүүсээс ярилцлага авахыг хүссэн ч бүгд л “Айж байна, ирээд алчих­вал яах юм бэ” гэж бай­гаа нь хачирхалтай. Тэрбээр нэг бус удаа “надад таван өрөө байр байхад тэр хууль хянал­тынхан чинь юу юм бэ” гэж хэлж байжээ.

Хамгийн сонин нь та­лийгаач Ж.Мөнхчимэгийг амиа алдсанаас хойш гэр­тээ болон ажил дээрээ ч харагдахаа больж усанд хаясан чулуу шиг алга болжээ. Бид дараагийн дугаар­таа Монгол Улсын хууль үйлчилдэггүй гэх Ж.Мягмар­доржийн талаар хүргэх болно.

Үргэлжлэл бий...

Б.Төрбат
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (202.131.244.174)
    ЦАГДААГ ЧИНЬ ДАВХАР ПРОКУРОРУУД ХЯНАЛТ ТАВЬДАГ ЮУН ДУРААРАА ЮМ БИЧДЭГ БАЙНАА ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ДАРАГДУУЛДАГ ЗОРИГТОЙ ХҮН БАЙхГҮЙ
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.244.174)
    ЗОЛЗАЯА МӨНГӨ АВСАН ГЭЭД БАЙГАА ХҮН БАРИМТАА ГАРГААЧ ЮУ ГЭЖ ХҮНИЙ НЭР ТӨРД ХАЛДААД БАЙГАА ЮМ ХУУЛИА СУДЛАСАН НЬ ДЭЭР БАЙХА ХҮН ГҮТГЭВЭЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ ЗААЛТ БГАА ШҮҮ
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.244.174)
    ЭНЭ ЗАЛУУ ТУХАЙН ХЭРЭГТ ЯМАРЧ ХОЛБООГҮЙ ЮУ ГЭЖ ЦАГДААГИЙНХАН ХҮН АМИНЫ ХЭРЭГ ДАРАГДУУЛАХ ЮМ БЭ НОТЛОХ БАРИМТТАЙ ЮМ БИЧМЭЭР ЮМА
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • nohoin gulug (27.123.214.115)
    ***** ene zolzaya gej ymar ch ih mungu tug avdag garav dee shalgasan hvn aminii hereg bvr ni amia horlolt bdag yumu hasha yum
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    24 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    52 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 31 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 44 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 56 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК