Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Талийгаач Л.Болдбаатарын охин Б.Үүрцайх: Эрэл хайгуул огтоос хийгээгүй

2014-2-24
0
ЖИРГЭХ

20140224_120110Монголын уулын холбооноос өнөөдөр гавьяат уулчин Л.Болдбаатар агсны ослын талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд талийгаачтай хамт явсан түүний охин Б.Үүрцайх, Уулын холбооны нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, гавьяат уулчин Д.Гангаамаа тэргүүтэй албаныхан оролцсон юм.

Ингээд талийгаачийн охин Б.Үүрцайх ослын талаар дэлгэрэнгүй ярьсныг та бүхэнд хүргье.

-Болсон үйл явдлыг дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Аав бид хоёр энэ сарын 6-ны өдөр Улаанбаатараас  Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Алтай таван богд ууланд авирахаар онгоцоор ниссэн. Аймгийн төвөөсөө цааш Цэнгэл сум руу машин хөлсөлж, удаан хугацаанд авиралт хийх учир Цагаан гол хэмээх газраас хөлсөлсөн жолоочоо буцаасан юм. Түүнээсээ цааш нэг хоног яваад отог байгуулж, хоёр хоногийн хугацаанд уул руу авирах бэлтгэлээ хийсэн байгаа. Тэгээд гурав дахь өдрийн өглөө буюу хоёрдугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагийн үед Малчин ууланд мацаж, 18.00 цагийн үед оргилдоо гарсан. Тухайн үед нилээн хүйтэн, цаг оройтсон байсан учир тэндээ зураг хөргөө авахуулаад доош буухаар болсон. Аав маш их баярлаж “Охинтойгоо Малчин уулын 4037 метр оргилыг эзэллээ. Охинтойгоо өвлийн авиралтын эхлэлийг сайн тавилаа. Цаашдаа энэ бэлтгэлээрээ Хүйтний оргилд гаръя” гэж ярилцаж явсан юм. Оргил дээр маш хүйтэн, хүчтэй шуургатай байсан. Оргилоос Потанины мөсөн гол тал руугаа гулгах системээр бууж яваад хоёулаа зэрэг шахам хөл алдсан. Осол 20:00 цагийн үед болсон. Малчин уул маань маш давчуу, ар тал нь мөс, урд тал нь нуранги асга хадтай. Энгэр тал нь хад асга ихтэй. Хоёул хөл алдаж, би багажинд орооцолдон тогтсон. Харин аав ойр тойронд харагдахгүй байсан. Уруу газар, нилээд хол өнхөрсөн учир тухайн үедээ бага зэрэг шоконд орсон байдалтай байсан.Осол гарсны дараа би аавыгаа хайж эхэлсэн. Замдаа малгай, шил, үүргэвч зэргийг нь олсоор хоёр цаг доошоо буусны эцэст олсон. Эхний үед мэдээж охин нь болохоор амь үрэгдсэн гэдэгт нь итгэдэггүй юм билээ. Цаг гаран хажууд нь суусны эцэст амь үрэгдсэн болохыг нь ойлгосон. Тэгээд тусламж хүсэхээр аавын осолдсон газраас цаг хэртээ явж майхандаа ирсэн. Ингээд майхандаа ороод өглөө болж гэгээ орохыг хүлээсэн. Маргааш өглөө нь буюу 14-ны өглөө гараад өмнө нь явсан замаараа айлын бараа харахаар явсан. Дөчөөд километр яваад нэг тува айлтай таарч тэндээ хоноглосон. 15-ны өглөө дараагийн даваагаа давахаар явж байтал айл харагдсан. Тэр айлын хүмүүстэй уулзаад бригадын төв орж мэдээ хүргэсэн.

-Таныг өөр өөр мэдээлэл өгч байсан гэсэн. Энэ талаар?

-Ийм юм огт байгаагүй. Тийм цаг хугацаа ч байгаагүй. Уулчин хүн ямарваа нэгэн юманд тайван байх хэрэгтэй гэж аавын сургаснаар тайван байж тусламж дуудсан. Ямар ч байсан нохой хамартаа хүрэхээр усч гэдгээр тухайн үед Малчин ууланд осол гарсан тухай яг тодорхой мэдээлэл өгсөн. Гэтэл ямар аргаар гажсаныг нь мэдэхгүй дараагийн өдөр аврах багынхан ирэхдээ мэргэжлийн уулчдыг хамруулан ирээгүй. Эрэл хайгуул хийсэн юм бол огт байхгүй. Би доошоо бууж байхдаа аавыгаа олсон учраас ямар газар үлдээснээ мэдэж байсан. 16-нд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлаас Цэнгэл сумаас гээд нийтдээ 11 хүн эхний буулгаж ирэх ажиллагаанд явсан боловч мэргэжлийн уулчид шаардлагатай гэсэн үүднээс майхан хүрээд буцацгаасан. Дараагийн өдөр нь Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Батхүү гэж хүнээр ахлуулсан тусгай бэлтгэлтэй цасны мотоциклтой хүмүүс ирсэн. Тэдний дунд Баасанжав, Азад, Агваанданзан гэсэн гурван уулчин хамт ирсэн. Хоёр дахь оролдогод би яваагүй. Гурван уулчин маань Онцгой байдлынхан болон бусад аврагчидтай яваад техникийн нөхцөл байдлаас болоод бас буцаж ирсэн. Ингээд техник технологио засч янзлаад гурав дахь оролдогоо миний бие, Баасанжав, Азад, Агваанданзан, Хилийн цэргийн Болд гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн. Ер нь бол тийм олон хүний шаардлага байгаагүй л дээ. Тавуулаа өглөө 06.00 цагт гараад оройн 22.00 цаг гэхэд амжилттай буулгасан. Тухайн өдрийнхөө орой Өлгий хот ороод тэндээсээ нисдэг тэргээр Улаанбаатар хотод ирсэн байгаа.

-Талийгаачийн буяны ажилд хандив цуглуулах тухай мэдээлэл байсан?

-Хандив хүсч байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ мэдээлэл огт худлаа гэдгийг мэдэгдэх хэрэгтэй болов уу. Учир нь Монголд чинь буяны ажлыг хандиваар бүтээдэг гэж сонсоогүй юм байна. Бид ёс заншилаа дагаад ойр тойрноосоо болж байгаа. Оргил өөд гээд клубээс мянган зул өргөсөн гэсэн. Иймэрхүү үйл ажиллагаанд маш их талархаж байна.

Түүнчлэн энэ үеэр Монголын уулын холбооны нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан “Онцгой байдлынхан түргэн шуурхай ажилласан бол амьд байх ч юм билүү гэсэн яриа олны дунд их байна. Яг чин үнэнээр бол ийм асуудал болоогүй. Талийгаачийг осолдсон тэр газар хад асга ихтэй. Тиймээс гулгаж яваад хад мөргөж нас барсан болов уу гэсэн бидний таамаг байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлт бидний тооцоолж буйгаар гарах байх" гэлээ.

А.Анар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • carne (160.0.225.203)
    привет Предложение кредита между частными и честными, в течение 48 часов email mirandacaprinogmail.com email thomas.stumplsyahoo.com Вам нужен коммерческий кредит? или личный кредит? Автомобильные кредиты? Ипотечное кредитование? Я миссис Миранда Каприно, счета в частном банке уже ушли на пенсию. Сегодня я готов к тому, кто нуждается в 3 -ной процентной ставке по сравнению с 48 часами. Я очень честный и надежный. Свяжитесь со мной сегодня и сообщите мне, сколько вы хотите заплатить. Мои кредитные соглашения от 2000 до 800 000 евро и т. Д. Я готов удовлетворить вас в течение 48 часов. Банк и другое финансирование от кредитных агентств могут вас отказать, но я, я буду рад, если вы заинтересованы. Не стесняйтесь обращаться ко мне по электронной почте mirandacaprinogmail.com или по этому письму thomas.stumplsyahoo.com
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • худлаа бичигчдэд (122.201.28.98)
    Хэвлэлүүд ямар сэжгийн баримт нотолгоогүй мэдээлэл тавьдаг юм бэ, яг энэ охины яриагаар бол тэнгэрийн дээвэрт аавыгаа алдчхаад, үүр цайхыг хүлээж суусан бна. Гэтэл яриа нь зөрж байгаа гэж баахан балиар юм бичсэн, ёстой хүний үнэргүй хэвлэлүүдийг хаамаар юм дааа.
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    aavigaa duuraisan zorig, tevcheertei uhaalag ohin baina
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.23.102)
    тэсвэр тэвчээртэй мундаг охин юмаа. бахархаж байна.
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.22.139)
    ХАРИЛЦАА ХОЛБООГҮЙ ХЭЭР ГАЗАР ААВТАЙГАА ЯВЖ БАЙГААД АЛДАНА ГЭДЭГ ЧИНЬ ХЭЦҮҮ Л БАЙСАН ДАА ХӨӨРХИЙ ОХИНД. ЯАЛТАЙ ВЭ ХЭЦҮҮ ДЭЭ ХЭЦҮҮ. МУНДАГ СИЙРЭГ ОХИН БАЙНА АА
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • зочин (27.123.213.52)
    охин их айсан шинжтэй байна.их тайвшрах хэрэгтэй.сэтгэлийн их зориг,тэвчээр их гаргажээ.майхандаа ороод гэгээ болохыг хүлээнэ гэдэг сэтгэлзүйн асар их том даваа.уулчд тодорхой хэмжээгээр энэ охиныг үнэлэх хэрэгтэй.охин хүүхэд 4037 метрт авирна гэдэг бас туршлага,тэнхээ бнаа
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • tseek (103.23.51.5)
    um ma ni bad mi hum
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    4 цаг 2 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 30 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    5 цаг 59 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 16 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 19 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 24 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 42 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 24 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 30 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 7 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 29 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 14 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 30 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 44 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 13 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 18 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 32 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 42 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    11 цаг 56 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 19 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК