Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баянмөнх: Монгол түмэн минь нүнжигтэй, буянтай яваасай

2014-3-03
0
ЖИРГЭХ
Би уран бүтээлд доод үнэ гэж байна уу гэхээс дээд үнэ байх ёсгүй гэж боддог. Уран бүтээл цаг хугацааг элээж оршин тогтнодог учраас доод үнэ л гэж байхаас дээшээ бол хязгааргүй. Хэд ч байж болно. Гэхдээ бүхнийг мөнгөөр харах нь буруу. Би шүлгээ үнэгүй өгөх үе ч бий. Яг төдөн төгрөг гээд тогтсон зүйл байхгүй.
DSCF2477Яруу найрагч Нямбуугийн БАЯНМӨНХТЭЙ ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд тоглолтын бэлтгэлээ хангах гээд нэлээд завгүй байв уу?


-Тийм ээ, тайлан тоглолтоо хийх гээд нэлээд ачаалалтай явлаа. Ажил өрнөсөн өдрүүдийг давж, хамгийн чухал өдөр ирлээ. Тоглолтын бэлтгэл 100 хувь хангагдсан. Одоо зөвхөн олон сайхан хит дууг эгшиглүүлж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх л үлдлээ.

-Ингэхэд энэ таны хэд дэх тоглолт вэ?


-Анх 2003 онд “Аялгуут нутаг” нэртэй тоглолтоо хийж байлаа. Хамгийн сүүлд 2007 онд бие даасан тоглолтоо олон түмэнд хүргэсэн гэж бодохоор багагүй хугацаа өнгөрчээ. Одоо өнгөрсөн долоон жилийн хугацаанд юу хийснээ тайлагнах нь. Бас 2001 оноос хойш олон нийтэд хамгийн хүртээл болсон дуунуудаас шилж сонсогчдын сонорыг мялаах юм.

-Энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө юугаараа онцлог юм бол?

-Тоглолтод олон сайхан уран бутээлч оролцож байгаа. Хамгийн гол онцлог нь Монголын телевизүүдээс гадна Өвөрмонголын “Одон" телевиз тоглолтыг маань бүрэн эхээр нь дамжуулах юм. Мөн Шинжаан, Уйгарын “Ховог сайр" телевиз дамжуулна. Өвөрмонголын авьяаслаг хөтлөгч Үүрийнтуяа манай шилдэг хөтлөгчидтэй хамтран миний тоглолтыг хөтөлнө. Түүнээс гадна Өвөрмонголд хамгийн их үзэгч, сонсогчтой “Хөх хээр” хамтлагийн Алтанбүргэд хэмээх үзэмчин залуу оролцоно. Тэрээр хөгжмийн зохиолч Сэр-Одтой хамтарч хийсэн “Бодол шиг өдрүүд” дууг дуулахаар болсон. Хэр дуулахыг нь ирээд үзнэ биз.

-Аливаа зүйлийн нэр их утга агуулж байдаг. “Нүнжигтэй Монгол” гэсэн нэрийг өгөх болсон шалтгаан юу вэ?

-Би 2005 оноос монгол туургатнууд амьдарч буй гадаадын улс, орноор нэлээд явсан. Миний зорилго бол монгол хүн хаана байна, тэр бүх газарт очиж, тэнд амьдарч буй монголчуудтайгаа уулзах юм. Энэ зорилгынхоо хүрээнд ажлын шаардлагаар өөрийн хүслээр Өвөрмонголын бүх хошууд, Шинжаан, Уйгар, Буриад, Тува гэх мэт нэлээд хэдэн газраар явлаа. Ингээд явж байхад монгол хүмүүст ямар хүн таалагддаг болохыг ойлгосон. Монголчууд хүнийг өнгө мөнгө, тарган туранхай, царай зүсээр нь үнэлдэггүй. Үнэлэх шалгуур нь энэ биш. Харин нүдэнд дулаахан, буянтай царайтай хүн гэж ярьцгаадаг. Хүнийг төрх байдпаар үнэлэх нь эцсийн дүнд нүнжиг хишиг, буян заяаны тухай асуудал юм. Хүний буян заяа, ажил үйлсийнх нь бүтэмжтэй, бүтэмжгүй байдал, сэтгэл санааных нь сайхан, муухай нь бүгд нүүрэнд нь ил байдаг. Үүнийг л монгол хүн хамгийн том шалгуураа болгодог. Энэ бүгдийг бодож байгаад өнгөрсөн жил “Нүнжигтэй Монгол” дуу хийсэн.
 Адуундаа тоглох унагыг цочоон үргээж төрлөө
 Аавынхаа ховорхон нулимсыг унаган арчуулж төрлөө
Уураг цагаан сүүг нь амталж, хөхөж өслөө
Уртын сайхан дуундаа унтаж, сэрж л өслөө
Нүүрийн буян минь Монгол
Нүнжиг хишиг минь Монгол Өр зүрх минь Монгол Өндөр заяатай би Монгол Энэ бол Монгол туургатны нутгаар явж байхдаа монгол хүн. монгол хүнээ олж харсан миний дотоод бодол. Энэ дуугаараа монголчууд бүгдээрээ ийм нүйжигтэй, буянтай, нүдэнд дулаахан байгаасай гэсэн санааг хүргэхийг зорьсон. Тиймээс тоглолтоо ийн нэрлэсэн.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бол?

-Би Дундговь аймгийн Хулд сумынх. Миний өвөө “хурдан морины Авирмэд” гэдгээрээ нутагтаа танигдсан аймгийн алдарт уяач хүн байдаг юм. Одоо 80 хол давсан настай буянтай буурал бий. Мөн Бэхтөмөр, Гантөмөр гээд хоёр нагац ах маань морь уядаг. Гантөмөр ах одоо ч нутагтаа суурьшдаг малчин. Намайг бага байхад аав нэгдлийн даргын жолооч, ээж сургуулийн захирлын алба хашдаг байсан. Гэр төвд боловч би амралтын өдөр болохоор л хөдөө явчихна. Тэгээд дөрвөн настайдаа морь унаж сураад, таван настайдаа наадмын хурдан морь унаж, эмнэг даага сургаж байлаа. Аравдугаар ангиа төгсөх хүртлээ амралтаараа хөдөө явсан. Ингэж монгол ахуйд ойрхон байснаар нүүдэлчдийн соёл, иргэншлийг магтах, тэр аугаа зүйлсийг сэтгэлдээ нандигнах болсон. Энэ бүхэн миний уран бүтээлийн сэдэв, агуулгад хамгийн их нөлөөлдөг. Монгол ахуй соёл, мортой ойр өссөн болоод ч тэр үү шүлэг найргаа ийм сэдвээр бичих илүү сонирхолтой. Хурдан хүлэг морьдоо магтан бичих сайхан байдаг. Ер нь манайхны уясан морьд их сайн давхидаг. Наадамд    дандаа айрагдаж, түрүүлнэ.    Намайг морь унаж байх үед айраг, түрүү авдаггүй наадам гэж байгаагүй. Том болж, моринд хүнддээд эхлэхээр туслах уяач болно. Аймгийн алдарт уяач Гантөмөр ах маань олон морь уяад наадам давхацвал морь авч явах ажпыг заримдаа надад даалгана.    Энэ хариуцлагатай ажлыг зургадугаар ангид байхаасаа хийсэн. Тэрүүхэндээ хөөрхөн “догь” уяач маягтай л явна шүү дээ. /инээв/

-Хүүхэд байхдаа морь цоллодог байсан гэсэн. Яруу найрагч болох гараа тэр үед л эхэлж дээ, тийм үү?

-Дөрөвдүгээр ангид байхдаа морины цол дуудаж эхэлсэн. Манай өвөө морины цолыг сайхан дууддаг байсан. Тухайн үед хүүхэд морь цоллоно гэдэг их ашигтай байлаа. Нэгдүгээрт, нэр төрийн асуудал. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд ашигтай. Наадам руу хуушуур идэж, улаан ус авч уу гээд аав, ээжийн өгсөн тав юмуу 10 төгрөгтэй явна. Харин морь цоллоход хүмүүс тав, гайгүй зарим нь 10 төгрөг өгнө. Зургаан морь цоллоход дор хаяж 30 төгрөг олдог байв. Ийм мөнгө олсон хүн чинь одоогийн залуучуудын хэлдгээр “бурзайна” шүү дээ. Түрүүлж, айрагдаж ирсэн морийг цоллоно гэдэг өөрөө их сайхан зүйл. Морийг зүгээр цоллох биш яаж гоё шинэ зүйл оруулах вэ гэдгээ зохиохдоо их бодно. Энэ нь шүлэг бичиж, яруу найрагч болоход тодорхой хэмжээний суурь болсон байх. Мөн миний ээж Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Монгол Улсын гавьяат багш хүн. Тиймээс манайд гадаад, дотоодын хамгийн шилдэг уран зохиолууд байдаг. Маш баялаг номын сантай айл байлаа. Одоо ч тийм. Тэр номуудыг би бага байхдаа урж өссөн. Жаахан томроод уншиж эхэлсэн. Харин дараа нь нэмж, цуглуулан арвижуулж эхэлсэн. Номоос уншсан тэр олон зүйлээс уран бүтээлдээ санаа нэмнэ. Намайг дөрөвдүгээр ангид байхад манай сургууль “Мөнгөн үзэг” гээд яруу найргийн наадам зохион байгуулсан. Одоо хүртэл зохион байгуулагддаг сайхан наадам. Энэ наадамд оролцох гэж шүлэг бичдэг байсан. Уран бүтээл хийж эхлэхэд эдгээр хүчин зүйл маш их түлхэц болсон байх.

-“Ханьдаа зориулж шүлэг бичихгүй бол найрагч байгаад яах юм бэ” гэж таны хэлсэн үг байдаг. Та ханьдаа зориулж хэчнээн шүлэг бичив. Тэдгээрийн хэд нь дуу болж амилсан бэ?


-Ер нь цөөхөн шүү. Яагаад гэхээр хүн сэтгэлдээ хүрсэн сайхан зүйлийг хийе гэж хичээн хариуцлагаа ухамсарлан бодохоор санаандаа хүрсэн зүйл хийж чадахгүй өөрийгөө голоод байдаг. 2007 онд “Хайрын эгшиглэн" гэж шүлэг бичсэн юм.
Зөөлөн мишээх харцанд чинь гунигийн будан үгүй яа
Зөвхөн чамд л зохисон юм инээвхийлэн суугаарай
Галбирлаг охидын бурханлаг үзэсгэлэн дундуур
Ганцхан чиний л зүг бодол задгай алхана
гээд шүлэг бичсэн. Их сайхан дуу болсон. Мөн 2012 онд ханьдаа зориулан дахин нэг дууны шүлэг бичсэн. Тэр бол “Ээвэн гуа” гэж дуу. Монголын түүхэнд уул ус, гурван голын сав нутаг гэгддэг Эрчис мөрөн, Ээвэн голын тухай өгүүлдэг. Тиймээс би Ээвэн голын гоо үзэсгэлэнтэй бүсгүйн тухай нэг ийм шүлгийг бичсэн юм.
Уяхан хонгор аалийг чинь
яалтай билээ ээвэн гуа
Урсгал дөлгөөн харцыг чинь мартаж яахан чадах юм бэ
Бадам цэцгийн үзэсгэлэнг
дарсхийгээд гунхалзсан
 Баруун Монгол хөөрхөн сэвгэр алаг нүдэн ээвэн гуа гэж. Үүнд хөгжмийн зохиолч н.Энхбаяр ах ая оруулж, дуучин Б.Цолмонбаяр дуулсан. Энэ дууг гэр бүлийнхээ хүнд зориулсан. Хүмүүс надаас “Чи баруун монгол хүүхэн гээд ямар хүнд бичив” гээд л байгаа. Манай эхнэр баруун монгол баяд хүн. Одоогийн байдлаар эхнэртээ яг албан ёсоор хоёр дууны шүлэг зориулж бичсэн. Дахиад шүлэг зориулж бичих бодол байгаа ч амжихгүй л яваад байна.

-Ээж тань онц сурахыг бэлгэдэн бага байхаас чинь өдийг хүртэл таван ширхэг чихэр өгдөг тухай та дурссан байдаг. Тэгэхээр дуртай тоо тань тав мөн үү?

-Too бол бэлгэдлийн чанартай маш их утга агуулдаг. Намайг бага байхад ээж маань тав аваарай гээд таван чихэр өгдөг байсан. Одоо ч гэсэн өгдөг. Баярлаад яваад ороход шагнаж таван чихэр нэмж өгнө. Ажил ихтэй яаруу явахад ажлаа амжуулаарай гээд мөн л өгдөг. Ингэж өгсөөр байгаад ээж маань намайг тавын тоонд дуртай болгосон. Жишээлбэл, утасны дугаар авахдаа аль болох тавын тоо олон орсныг авчих гэнэ.

-Яруу найрагч болох үндэс суурь хаанаас эхтэй бол?


-Манай эмээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат. Бүрэндэлгэрийн Хүүхэн гэж хүн байсан юм. Одоо эмээгийн дүү нь болох 80 гарсан сайхан буурал бий. Энэ хүмүүсийн дээд үе нь их эрдэм номтой, мундаг лам нар байсныг эмээ их ярьдаг байсан. Тэгээд хүмүүс Хүүхэний хүүхдүүд дотроос л авьяастай хүн төрнө дөө гэж ярьдаг байсан гэнэ лээ. Манай нагац нар дунд сайхан дуулж хуурддаг хүн олон бий. Гэхдээ урлагийн мэргэжил эзэмшиж, тэр чиглэлээрээ явсан хүн байхгүй. Эмээгээ нэлээд өндер насалсан үед би оюутан байлаа. Тэр үед бичсэн шүлгээ эмээдээ уншиж өгөөд уйлуулна. Манай удмыг залгаж энэ чиглэлийн авьяас нь миний хүүд өвлөсөн байх гэж эмээ маань ярьдаг байсан. Надад хүн, адуу хоёр удам удмынхаа шинжийг өвөлж, хадгалж авч явдаг шиг санагддаг. Тэгэхээр миний өвөг дээдсийн авьяас надад нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Негөөтэйгүүр манай аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хүн. Уг нь бол Бадмаанямбуу гэж хүн. Тэр үед цаг хэцүү байсан. Цэрэгт очиход хүснэгтэд нэр нь байхгүй Нямбуу гээд биччихсэн юм билээ. Тэгээд би аавдаа хэлдэг байсан. Та нэрнийхээ талыг дэмий хасуулсан. Хэрэв хасуулаагүй бол би Бадмаанямбуугийн Баянмөнх гээд Бат-Эрдэнэ аваргын дүү шиг гоё байхгүй юу гэж ярьдаг байсан. Аавынхаа нутагт очихоор хүмүүс Бадмаанямбуугийн хүү гэцгээдэг. Биднийг бага байхад эмээ минь Жаргалтхаан суманд байсан. Бүр жаахан байхаасаа жил бүр эмээдээ, авга эгчдээ очиж золгоно. Золгохоор очих замдаа Хэнтийн хамгийн сайхан газруудыг үзнэ. Энэ газар ийм үйл явдал болж байсан гээд “Хар зүрхний хөх нуур”, нутгийнхаа хамаг сайхан газрыг бидэнд үзүүлж, түүхийг нь ярьж өгдөг байсан. Эх орныхоо үзэсгэлэнт байгалийн нэгээхэн хэсэгтэй танилцаж, түүхийг нь сонсч явсан минь уран бүтээлийн сэдэв агуулгад нөлөөлж, аав, ээж, нутаг ус, байгалийн сайхныг бичихэд асар их нөлеөлдөг.

-Таныг их өндөр ханштай найрагч гэх юм. Энэ үнэн үү?

-Би уран бүтээлд доод үнэ гэж байна уу гэхээс дээд үнэ байх ёсгүй гэж боддог. Уран бүтээл цаг хугацааг элээж оршин тогтнодог учраас доод үнэ л гэж байхаас дээшээ бол хязгааргүй. Хэд ч байж болно. Гэхдээ бүхнийг мөнгөөр харах нь буруу. Би шүлгээ үнэгүй өгөх үе ч бий. Яг төдөн төгрөг гээд тогтсон зүйл байхгүй. Ер нь анхныхаа уран бүтээлийг хийх гээд яах учраа олохгүй уран бүтээлчид туслах юмсан гэж боддог. Анхныхаа дууг дуулах гээд хөгжмийн найруулга, дууны зардал зэргээс болоод сэтгэл байгаа ч “хуруу, хумсаа хуйхлаад” явж байгаа хүнийг чадахаараа дэмждэг.




 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ACHARA Mongol (37.19.196.37)
    Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар холбогдоно уу. аз жаргалтай, аз жаргалтай би Ачара Монголоос ирсэн Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо барина уу
    2023 оны 03 сарын 02 | Хариулах
  • Bank Loan WhatsApp +19083082601 (37.19.196.37)
    Ect банкууд хөнгөлөлттэй зээлийг өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашины зээл, орон сууцны зээлийг 2017 оны 1 сарын 16-ны өдөр олгож эхэллээ. Эдийн засгийн үр нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү. Зээлийн буцалтгүй тусламжийн хэмжээ 20,000 евро - 250,000 еврогоос дээш сонирхолтой хүмүүс цахим шуудангаар илгээнэ үү. Дансны ажилтан SUPPORT@ECTBANKS.COM эсвэл whatsapp: +19083082601 АНУ
    2023 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    36 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 24 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 51 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 29 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 34 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 53 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 59 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК