Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ю.Галсан: Пестицид бол ургамлын ”эм”. Буруу хэрэглэвэл хор болно

2014-3-05
0
ЖИРГЭХ
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийсэн талаараа мэдээлсэн.
 DSC_2349   Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийсэн талаараа мэдээлсэн. Улмаар судалгаанд хавар, намрын буюу шинэ ургацын болон өнжсөн жимс жимсгэнэ, хүнсний ногооны дээжийг хамруулсан гэдгээ ч тэд онцолсон. Тэгвэл судалгааны багийнхан нэгэн "ноцтой" мэдээлэл дэлгэсэн нь зарим төрлийн жимс жимсгэнэ болоод хүнсний ногооноос хүний биед хортой бодис буюу пестицид илэрсэн явдал байлаа. Тодруулбал, тэд монгол хүнсний ногоонд хийсэн шинжилгээгээр нийт 275 дээжийн 40 орчим хувь нь хортой байсан бөгөөд Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгийн ногоо, жимснээс ч энэ хор илэрсэн гэдгийг онцолсон юм.

Тэгвэл энэ талаар МХЕГ-ын ХХААҮҮХГ-ын дарга Ю.Галсангаас зарим зүйлийг тодрууллаа.

-"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааны жимс, ногооноос хорт бодис их хэмжээгээр илэрсэн гэсэн. МХЕГ-ын зүгээс энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааны үеэр өдөр тутам шинжилгээ хийж ажилласан. Дээрээс нь НМХГ-ын дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын байцаагч нар, мөн явуулын лабортари байнгын хяналт тавьж ажилласан. Тухайн шалгалтуудаар тэнд зарагдаж байсан ногоо хүний эрүүл мэндэд хороо нөлөө үзүүлж, хорт хавдар үүсгэх хэмжээнд байгаагүй.

-Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах пестицид өндөр байсан нь хүний биед зарим өвчлөлийг бий болгоно гэсэн шүү дээ?

Пестицид гэдэг бол ургамлын "эм" гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол аймшигтай хор биш. Өөрөөр хэлбэл, хүн өвдөхөөрөө эм хэрэглэдэгтэй адил тухайн ургамлын өвчин эмгэг, хортон шавьжийг усгаж, ургацыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэглэдэг химийн бодис. Үүнийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Харин ч хамгийн сүүлийн үеийн дэвшилттэй, хоргүйжиж, хурдан задардаг химийн элемент. Ийм химийн бодисуудыг гурван сайдын хамтарсан тушаалаар жил болгон шинэчлэн баталдаг. Улмаар үүнтэй холбоотой зөвшөөрлийг жагсаалтыг ч өөрчилж байдаг. Мэдээж тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд импортоор оруулж ирдэг юм. Оруулж ирээд хэрэглээнд тараадаг. Харин тэрнийх нь хэрэглээнд төрийн бус байгууллага, фермерүүдийн холбоо, бодлогын яам, мэргэжлийн хяналтын орон нутаг дахь салбарын ургамал хорио цээрийн байцаагч нар байнгын хяналт тавьж байдаг учир аюул багатай.

-Тэгвэл энэ химийн бодис нь хүнсний ногоо тариалах талбайд угаасаа байх ёстой гэж ойлгож болох уу?


-Монгол Улсын хувьд ургамал хамгаалах энэ бодис төмс хүнсний ногоо, жимс жимсгэний талбайн өчүүхэн хэсэгт хэрэглэдэг. Бүр тодруулбал 15 хувь хэтрэхгүй талбайд л хэрэглэдэг.  100 хувь бүх талбайдаа хэрэглэдэггүй. Харин үр тарианд бол "гредит" гэж хог ургамлыг устгадаг бодис хэрэглэдэг. Энэ бол их хэмжээгээр орж ирдэг. Бусад оронд бол химийн бодисыг 100 хувь хэрэглэж байж, ургацаа авч хүн амынхаа хүнсний хангамжийг дээшлүүлж байгаа.

-Пестицид нь хамгийн хурдан зардаг гэлээ. Гэтэл ЭМШУИС-ийн багш Г.Эрдэнчимэг, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар нар хэлэхдээ энэ бодис удаан задарч, өөхөнд хуримтлагдаж хорт хавдар үүсгэдэг гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Тэдгээр хүмүүсийн шинжилгээ судалгааны тайлан мэдээг авч судлахад, оюутнуудын сургалтын судалгааны хүрээнд хийгдсэн иж бүрэн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх тийм судалгаа биш байсан. Ямар ч байсан энэ шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөх аргагүй. Улсын итгэмжлэгдсэн лабортариудын шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч асуудлыг тавьдаг. Түүнээс биш хэн дуртай нь ийм асуудал ярьж болохгүй. Нэгэнт хэрэглэж байгаа юм чинь тухайн бүтээгдэхүүн дээр тодорхой хэмжээний пестицидний үлдэгдэл байдаг гэдгийг дэлхий нийтээрээ зөвшөөрөөд, тэр нь ямар тохиолдолд байвал хүний эрүүл мэндэд хортой байх вэ гэдгийг заачихсан байгаа.

-Гаалийн байгууллагаас бол пестицид гэх бодисыг хэр хэмжээгээр, яаж орж ирж байгаа дээр хяналт тавих боломжгүй гэж байсан. Тэгэхээр манайд энэ бодисыг дуртай хэмжээгээрээ, дуртай нэгэн нь хэрэглэж байх боломжтой юм биш үү?

-Заавал яамны тусгай зөвшөөрөл олгогдож байж, зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд лицензтэйгээр орж ирдэг. Хулгайн замаар бага сага юм орж ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч байсан 90-ээс доошгүй хувь төрийн хяналтанд орж ирдэг гэдгийг би хариуцлагатайгаар хэлж байна. Гаалийн газар бол энэ бодисыг илрүүлэх боломжгүй зүйл байхгүй шүү дээ.

-Тэгвэл пестиц тараадаг цөөхөн хэдэн аж ахуй нэгжүүдэд хэрэглээгээ хэтрүүлчихвий гэдэг үүднээс хяналт тавьдаг бол бусад газрыг хянадаггүй гэсэн үг үү?

-Монголын энэ газар шороонд тариалагдаж байгаа төмс, хүнсний ногоонд энэ бодисыг 10 хувь ч хүрэхгүй талбайд хэрэглэдэг. Тэгэхээр энэ бодис хэтрүүлж хэрэглэвэл хор болж, зохистой хэрэглэвэл эм болдог. Энэ орж ирж байгаа химийн бодис хяналттай орж ирээд ХААЯ-аар тараагддаг. ХААЯ хаана, хаана ямар аж ахуй нэгжид хуваарилсан гэх хувиараа өгчихнө. Энэ дагуу бид шалгана.

 МХЕГ-аас ийм тайлбарыг ард иргэдэд өгөв. Юутай ч энэ бодис нь хүнсний ногоон дотор шингэх бол боломжгүй юм байна. Зөвхөн гадна хальсанд нь тогтдог учир хальсыг нь арилгаж, угааж хэрэглэж байгаа нөхцөлд хүмүүст ямар нэг хор байхгүй аж.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (112.72.11.67)
    ЭМШУИС-ийн удирдлагууд Г. Эрдэнэчимэг гэдэг энэ нөхөртэй хариуцлага тооцох цаг нь болсон. Эхлээд ул суурьтай шалга. Энэ хүн их л хийсвэр юм ярьдаг хүн байгаа юм. Юу ч ярьж магадгүй. Ховд Их сургууль голоод аваагүй хүнийг танайх яаж авсан юм бэ. Доктор хамгаалахдаа ч их ноотой байдлаар хамгаалсан Бурмаа багийн докторын ажлыг хулгайлсан гэж ярьдаг юм байна лээ.
    2014 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.33.73)
    энэ галсангийн ам руу сэлэнгийн пестицид чихэх юмсан.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    avsan deejee ner usiig n burtgej avdaggui yumuu? ter aimgiin ter kompanii tarisan nogoonii deejees ilerlee geed barimttai zarlah heregteishde. Negent l ilruulchihsen yum heden hun uhehnuu geed huleegeed bgaamuu?
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.5)
    ЭКОЛОГИЙН ЦЭВЭР ХVНС ЗАРЖ БАЙНА ГЭЭД СОЛИОРООД БАЙСАН ЧИНЬ ЯАСАН БЭ?!ЭНЭ ГАЛСАН ГЭДЭГ СОЛИОТЫГ ХОРТОН УСТГАХ БОДИС , ТЭСЭЛГЭЭНИЙ МАТЭРИАЛ ИМПОРТЛОХ, БОРЛУУЛАХ КОМПАНИТАЙ ГЭДЭГ VНЭН ЮМ БАЙНА Л ДАА
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.79.4)
    мэрэгжил боловсролгүй удирдлага газар дээрээ ажил яаж явагдаж байгааг мэдэхээ болихоор агротехникийн хяналт тавьж чадахгүй хоцорсон технологи авч хэрэглэж байгаагаас болждээ Хаана байна манай гүйцэтгэх засаглал ард бидны төлөө зүтгэх ҮХАА-н яам юу удирдсан гэж цалин авч суугаа болдоо хөөрхий
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • bb (180.149.93.20)
    НЭГ ҮНЭН ЮМ ХЭЛЬЕ. МОНГОЛЧУУД БОРДООНДОО МӨНГӨ ЗАРДАГГҮЙ БАЙЖ ХОРТОН УСТГАДЛАА БАРАГ МӨНГӨ ЗАРАХГҮЙ. МӨН ХОРТОНГОО УСТГАХГҮЙ БОЛ ӨВЧТЭЙ НОГОО ИДНЭ ШҮҮ ДЭЭ.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.33.73)
    энэ хулгайч монголчуудыг хордуулсан ногоочдоо өмөөрдөг нь өөрөө ажилгүй болчих гээд арьс үсээ хамгаалаад үхлээ.шавьжны хороо ихдүүлээд ногоогоо хор болгочихоод байна наад ногоочид чинь
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Тайлбар (202.179.15.192)
    Pesticide гэдэг чинь шавьжны хор гэсэн утгатай үг юм шд. Яахаараа эм болдог юм бэ ээ??? Хөгжилтэй орнууд пестицид хэрэглэхээ болиод зөндөө удаж байна. Байгалийн, биологийн аргуудаар хортон шавьжийг устгадаг. Гэтэл монголчууд хятадаас ямар нь ч мэдэхгүй хор авчираад, доз тунг нь тааруулж мэдэхгүйгээр хар таамгаар талбай дээрээ цацчихдаг. Хор цацсан талбай дээр нь баахан өвс ургамал, оготоно, шувуу үхээд л байдаг. Огтоно, шувуу үхэж байгаа юм чинь хүнд бол хортой л байж таарна.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    Galsan guya bol uneniig l yrij bna shdee pesiditsee ch medehgui maluud baahan hudal soliortson bsan
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    er ni bol ter chuluubaatar gegch nuhur bnga l hudlaa yrij yvdag shdee
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.6)
    энэ бодис хэтрүүлж хэрэглэвэл хор болж, зохистой хэрэглэвэл эм болдог. genee hutsandaa chi
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.45.113)
    одоо хоолноосоо салахгүйн тулд хорыг хоолны эм гээд солиороод уналаа. өөрсдөө энэ гахайнууд огт монгол ногоо идэхгүй чежу-гээс жимс ногоо идэж байга гэдэг.
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (49.0.128.108)
    Өдөр бүр шинжилгээ хийсэн гэнэ, үнэн үү? Нөгөө хортой ногоо хаагуур зарагдсан юм бэ? Арьсаа хамгаалсан ажил явуулах хэрэг байна уу? Та нар аягүй бол хортой эсэхийг шалгаж ч чадахгүй байх.
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    3 цаг 57 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 24 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    5 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 11 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 13 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 19 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 36 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 19 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 24 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 1 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 24 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 8 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 25 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 39 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 8 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 12 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 26 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 37 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    11 цаг 50 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 14 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК