09:00-12:00 цагт "Их хотын охид" чуулга, уулзалт болно. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Их хотын охид" чуулга уулзалтыг Монголын Хүүхдийн ордонд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулна. 10.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ I амаржих газарт очиж бяцхан үрсдээ барих бэлгээ задална.
11 цагаас АСА циркд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж албан шаардлага биелүүлэхгүй бол циркийг улс эргүүлэн авах тухай асуудлын талаар ярина. ШӨХТГ-ын хурлын зааланд болно.
11 цагт Монголд Үндэсний Сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн хаалтын шагнал гардуулах арга хэмжээ Монгоын Сэтгүүлчдийн Эвлэлийн байранд болно.



















































