Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Батбаяр: БОНХЯ-нд олгогдсон эрхийг зөвхөн “Монгол Ус” гэх компани гартаа оруулчихжээ

2014-3-06
0
ЖИРГЭХ
2012 оны  тавдугаар сард Усны тухай хууль батлагдсан. Гэтэл сүүлийн үед зарим үйл ажиллагаанаас болоод Усны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал хурцдаж байгаа талаар яригдах болсон. Тэгвэл энэ л асуудлын хүрээнд Усны газрын дарга асан З.Батзоригтой ярилцсан юм.
54e9e9c43fdc0f12original    2012 оны  тавдугаар сард Усны тухай хууль батлагдсан. Гэтэл сүүлийн үед зарим үйл ажиллагаанаас болоод Усны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал хурцдаж байгаа талаар яригдах болсон. Тэгвэл энэ л асуудлын хүрээнд Усны газрын дарга асан З.Батбаяртай ярилцсан юм.

-Таны зүгээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан хүсэлтийг гаргасан гэсэн. Энэ талаараа?

-Өнөөдөр би Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж хүсэлт гаргаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 390, 391 гэсэн тоотой тогтоол гаргасан байдаг. Тэгвэл 390 дүгээр тогтоолоор л Засгийн газар БОНХЯ-нд хуулиар олгогдсон эрхийг төрийн өмчийн "Монгол ус" гэдэг газар шилжүүлсэн.

Усны тухай хуульд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэж орсон байдаг. Хоногт 100 шоо метрээс илүү их ус ашиглах газруудад БОНХЯ дүгнэлт гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн компани хэдий хэмжээний ус ашиглаж хэдэн төгрөгний төлбөр төлөхийг тогтоож өгдөг. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 390 тоот тогтоолоор зөвхөн БОНХЯ-ны дүгнэлт гаргах ёстой эрхийг Төрийн өмчийн "Монгол Ус" гэдэг компанид шилжүүлчихжээ. Тухайлбал, "Оюутолгой", “Тавантолгой”, “Эрдэнэт” гэдэг компани жилд хэдэн метр куб ус хэрэглэх вэ гэдэг асуудлыг БОНХЯ биш харин нэг төрийн өмчийн компани шийдвэрлэхээр болчихсон сууж байна. Уг нь Усны тухай хуулинд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтдээ 24 бүрэн эрх байж байдаг. Энэ эрхүүдээс хамгийн их хөрөнгө мөнгө, томоохон бүтээн байгуулалттай холбоотой тэр эрхүүдийг нь түүж аваад Төрийн өмчийн "Монгол Ус" гэдэг компанид шилжүүлсэн тогтоол гарсан байсан. Тиймээс би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж байгаа юм.

-Ямар учраас томоохон бүтээн байгуулалттай холбоотой эрхүүдийг зөвхөн “Монгол Ус”-д хамааруулсан юм бол?

-Компани бол төрийн, хувийн өмчөөсөө үл хамаараад зөвхөн ашгийн төлөө явах ёстой байгууллага. Гэтэл усны тухай асуудал дээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байж болох уу?. Жишээлбэл усны төлбөрийг ихээр авахын тулд, эсвэл усны мэргэжлийн төлбөр гаргаж өгсөнийхөө төлбөрийг ихээр авахын тулд “Оюутолгой” зэрэг компаниас маш их хэмжээний төлбөр аваад ус ашиглуулах эрх өгчихвөл, өнөөх л бидний олон жил ярьсан төрөөсөө хувийнхаа усыг хамгаалах ёстой гэсэн асуудал тавигдах юм. Мөн энэ шилжүүлчихсэн бүрэн эрхээсээ шалтгаалаад бид Туул, Орхон зэрэг томоохон гол дээр томоохон усан далан, боомтууд бария гэж байсан асуудлууд нь БОНХЯ руу биш харин нэг компани руу орчихсон байна.

-Сүүлийн үед төрийн өмчийн компаниудыг хувьцаат болгох асуудал ч яригдаад байна. Засгийн газраас ч ийм бодлогыг баримтлаад эхэлж байх шиг?

-Хэрвээ хувьцаат компани болгочихвол олон асуудал гарч ирсэн. Тухайлбал ганцхан  “Монгол Ус” гэдэг компани дээр ярихад “Оюутолгой”, “РиоТинто” зэрэг дэлхийн томоохон компаниуд “Монгол Ус” компанийн хувьцааг худалдаж авч өөрийнхөө гарт оруулахыг санаархана. Ингээд авчихвал Монголын хамгийн чухал зүйл болох усыг гартаа оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар 390  гэдэг  тогтоолоороо БОНХЯ-ны бүрэн эрхийг буюу сайдын бүрэн эрхийг нэг компанийн захиралд шилжүүлсэнээрээ тухайн компани усны салбарын асуудлыг дангаараа шийдэх боломжийг бий болгочихлоо. Улмаар 2013 оны 11 сарын 30-ны өдөр 391 гэсэн тогтоолыг гаргасан. Дахиад энэ тогтоолоороо хавсралтанд дурдсан обьектуудыг “Монгол Ус” гэх төрийн өмчийн компанид шилжүүлчихсэн байгаа юм.  Тодруулбал, тус компанид Дулааны цахилгаан станцуудын усны их үүсвэрийн бүх худгууд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Багануур, шивээ овоогийн нүүрсний уурхай, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн усны эх үүсвэрийнх нь бүх худгуудыг шилжүүлчихсэн. Түүнчлэн Дорнодын Чойбалсан, Өмнөговийн Даланзадгад, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцуудыг ч шилжүүлсэн байгаа юм. Үүгээр зогсохгүй 17 услалтын системүүдийг шилжүүлсэн байгаа нь ерөөсөө л усны асуудлыг БОНХЯ шийдээд ч хэрэггүй, 7-8 жил хөдөлмөрлөж Усны тухай хууль гаргаад ч хэрэггүй юм байна. Хамгийн гол нь Усны газрыг татан буулгаад БОНХЯ-даа хариуцуулсан байж одоо бүр нэг компанид хариуцуулчихсан байгаа нь сонин. Тэр компани зөвхөн долоон бүрэн эрхийг эзэмшээд зогсохгүй Монгол Улсын хамгийн чухал гэсэн обьектуудын усны эх үүсвэрийг мэдэхээр болчихож. Хэрвээ энэ компани ашиг олох зорилгоор зарим үйлдвэрт ус нийлүүлэхгүй гэвэл яах вэ?. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцэх хэрэгтэй юм.

Мөн дээрх 390, 391 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандаад байгаа. Үүний цаад талд ерөөсөө Монгол Улсад усны асуудлыг хувьчлах ажил өрнөж байж болзошгүй юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүхээс ямар шийдвэр гарахыг олон нийтээрээ харцгаая. Ер нь цаашдаа аль үеийн Засгийн газар байхаасаа үл хамаараад хуулиар яаманд олгогдсон эрхийг аль нэг компанид шилжүүлнэ гэдэг хуулийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм.

-“Монгол Ус” компанийн эзэн нь хэн байдаг юм бол. Засгийн газарт нөлөөлж бас чадаж байна шүү?

-“Монгол Ус” гэдэг компани төрийн өмчит. Тэгэхээр одоогоор Төрийн өмчийн хороо энэ газрыг хариуцдаг. Харин даргаар нь Усны газрын орлогч дарга байсан Сосорбарам ажилладаг. Нэг зүйл нэмж хэлэхэд, хэрвээ энэ компани өөрийн ашгийг үүднээс буруутай үйл ажиллагаа явуулвал компани ашгийнх байх ёстой гэсэн заалтаараа ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин БОНХЯ усны асуудлаа хариуцаад явбал шал өөр.

-Усны салбар маань алдагдал их хүлээж байгаа шүү дээ. Харин энэ компанид эрхүүдийг шилжүүлсэнээр алдагдлаа нөхөнө гэж тооцсон байж болох уу?

-Ус өөрөө бизнес мөн үү?. Магадгүй “Оюутолгой”, “Тавантолгой”-той харилцах асуудал дээр бизнес байж болох юм. Тэгвэл хүн амийг усаар хангах, дулаан, цахилгаанаар хангах асуудалтай холбоотойгоор ус бол бизнес биш. Тиймээс төрийн мэдэлд байх ёстой. Гадаадын улс оронд ч энэ асуудал төрийн мэдэлд байдаг.

-Ер нь уул уурхайн компаниуд хэр хэмжээний ус хэрэглэдэг бол?

-Дэлхий дахины жишгийг аваад үзэхэд усны төлбөр нь тухайн уул уурхайн компанийн нийт гаргаж байгаа зардлын 1 хувиас давахгүй бол  усны үнэ өндөр биш, боломжит хэмжээнд байна гэж үздэг. Гэтэл өнөөдөр манайд Уул уурхайн компаниудын төлж байгаа төлбөр нь нийт зардлынх нь 0,01 хувьтай тэнцэх хэмжээнд байж байгаа. Тиймээс хэдийгээр ийм байгаа ч их төлбөр авахын тулд хуулийг зөрчөөд яамны бүрэн эрхийг нэг компанид шилжүүлнэ гэдэг аюултай. Тэр дундаа төрийн өмчийн байгууллагыг хувьчилж болохоор байдалтай байхад.

-БОНХЯ-д тэгэхээр усны асуудлыг шийдэх бүрэн эрх байхгүй гэсэн үг үү?

-Бодитойгоор шийдэх бүрэн эрх бараг үлдээгүй. Хамгийн чухал эрхүүдийг нь сорчлоод нэг компанид өгчихсөн.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (203.194.115.52)
    Tom toroos uhaalag torluu geed bgaazdee? Yam bodlogoo heregjuul. Zovshoorol olgoh, hyanah ajliig busad ni hiig. Zov uu?
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Зөв асуудал хөнджээ.Хүн төрлөхтөн шинэ газар нутаг эрэлхийлж Ангараг, Сар г.м гаригруу тэмүүлж байгаа энэ үед хамгийн түрүүнд тэнд ус байгаа эсэхийг л хайж байна. Өнөөдөр манай гариг дээр 1,7 тэрбум хүн усны нэн хомсдолтой нөхцөлд 1,2 тэрбум хүн хомсдолтой 1,5 тэрбум хүн дөнгөж ундны усны шаардлага хагас дутуу хангасан ус хэрэглэж байна. Манай улсын хувьд хүн амийн 48 хувь нь Алтан тэвшийн хөндий буюу Улаанбаатар хот, хот орчимд амьдраж энэ хөндийн усаар хангагддаг. Өнөөдөр Алтан тэвшийн хөндийн гүний усны нөхөгдөх чадавхи 6,8лС харин Улаанбаатарийн хэрэглээ 7,2лС буюу 0,4лС-ийн алдагдалтай явж байна. Энэ алдагдал нэмэгдэх хэмжээгээр Монгол улсын хүн амын тал хувь нь ундны усны хомосдолд орох өндөр эрсдэлийг бий болгож байна.Хомсдолд орохгүй байх анхны алхам бол хүссэн хүсээгүй усны хэрэглээг төрийн өндөр хяналтан доор зөв менежментээр ашиглаж сурах шаардлага зайлшгүй урган гарч ирж байгаа энэ цаг үед усыг захиран зарцуулах эрхийг ашгийн төлөө аж ахуйн нэгжид өгнө гэдэг туйлийн хариуцлаггүй бөгөөд сэтгэлгүй хүний гаргасан шийдвэр болж байна. Маш ойрын ирээдүйд ус,усны үнэ Монгол улсын хэрэглээний үнийн суурь үнэ болно. Өөрөөр хэлбэл бензин шатахуун, валютийн ханш зэрэг нь үнийг тогтоох суурь хүчин зүйл байхаа больсон байх болно. Ийм үед бидний амьдралийн үнэ цэнийг аль ч утгаараа тогтоох хүчин зүйл болох усны нөөцийг нэг аж ахуйн нэгжид дангаар нь эзэмшүүлэх эрх өгөж байгаа хүмүүс зөвхөн эндээс маш ойрийн ирээдүйд олох асар их ашгийг л бодож шийдвэр гаргаж байгаа нь харамсавч барахгүй үр дагаварт хүргэх болно гэдийг АРД ИРГЭД БИД ХАТУУ ОЙЛГОХ цаг нэгэнт болжээ.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
    • Тэгээд яам усны татвар тооцоог хураагаад явж байх уу.Монгол Ус чинь яамны салбар нэгж биш юм уу.Тооцоог нь ТӨХ.Яам хянадаг юм байгаа биз дээ.Үнэ тарифийн бодлогыг нь ч гэсэн Засгийн газар Яам тогтооно биз дээ.
      2014 оны 03 сарын 06
    • бадрах
      Улаанбаатар усгүй болж байгаа.Туул гол огт үгүй болсон.Их бага баянгийн голын эхэн дээр төсөл хэрэгжүүлэх нэрээр 4 худаг 1.2 тэрбумаар ухсан.мундаг худаг байгаа биз. Томчуудын хуйвалдааны тод жишээ.АТГ мэддэг боловч зайлсхийдэг.Ийм байхад Монгол улс дампуурхаас өөр замгүй Сосорбарам гуай сэрүүн зүүдэлж дээ.
      2014 оны 03 сарын 06
  • Зочин (203.169.53.11)
    aimar ym aa. yah yostoi ve
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
    • Иргэд
      Сосорбарам хэрэггүй төслүүд санаачилж бизнесс хийхийг эртнээс эхэлсэн.Бас Бага баянг дахин үймүүлэх гээд л явж байгаа.Одоо ч тар нь танигдсан.Орон нутгийн иргэд хууль мэддэг тэмцэж чаддаг болсон доо. АТГ анхаараарай.
      2014 оны 03 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    1 цаг 59 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 22 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 48 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 2 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 27 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 57 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 50 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 56 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК