
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордонд иргэн С амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг даргын Тамгын газраар үйлчлүүлж явсан 46 настай иргэн С тус газрын шатнаас унаж амиа алдсан байна. Хэргийн талаар УЕПГ-ын албаны хүнээс тодруулахад “ 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ЗДТГ-ын жижүүрээс “Шатан дээрээс хүн ойччихлоо” гэсэн мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн газар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэн авч, шалгасан ба ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Ардах 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн 201415000054 дугаартай хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/