
Олон улсын гандболын цомын төлөө тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 14-20 –ны өдрүүдэд манай оронд болох гэж байна. Тус тэмцээнд Хонгконг, Макао, Монгол, БНАСАУ, Тайвань, Вьетнам зэрэг зургаан улсын эмэгтэй, эрэгтэй баг тамирчид өрсөлдөх юм байна. Монголын шигшээ багийн бэлтгэл болон сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа юм байна.