
Барселона клубын багийн ахлагч, Испанийн шигшээ багийн хамгаалагч Карлес Пуойль энэ зуны солилцоо наймааны цонхоор багаасаа явна гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэрээр “Барса” –тай 2016 он хүртэл гэрээтэй байсан хэдий ч сүүлийн үед тогтмол гараанд гарч чадахгүй байгаа учраас энэ шийдвэрийг гаргаад буй гэнэ. Тэрээр 1999 оноос хойш Барселона багийн төлөө 593 тоглолтонд оржээ.