
АНУ –ын Вашингтон хотод бага хэмжээний марихуан хадгалсныг гэмт хэрэг гэж тооцохоо больж байгаа аж. Тус хотын иргэн 28 граммаас бага марихуан авч яваад баригдвал гэмт хэрэг гэж үзэхгүй гэнэ. Харин түүнийхээ хариуд 25 доллараар торгохоор болжээ. Харин олон нийтийн газар марихуан хэрэглэвэл гэмт хэрэгт тооцон 60 хоног хорьж, 500 доллараар торгох шийдвэр нь хэвээр үлджээ.