
ХУД-ийн 2-р хорооны “Нэхмэлийн 11-р байрны урд байсан 28 настай эрэгтэй М-ын “Sonata-5” маркийн автомашинаас мэдрэгчтэй, товчлууртай 13х25см хэмжээтэй дэлгэц, “I phone 4” гар утас алдагдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн БЗД-ийн 24-р хорооны “Монбет” худалдааны төвд иргэн, 45 настай эрэгтэй Т-ны ажлын өрөөний сейфнээс бэлэн биет 7,655,000 төгрөг алдагдсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Энэ мэт авто машинаа харуул хамгаалалтгүй газар байрлуулсанаас үүдэлтэй хулгайн гэмт хэргүүд ихээр гарч байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/