
Ажил хайгч иргэд хөдөлмөрийн төв бирж гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийн биржид хандаж, бүртгүүлэх нь цөөнгүй. Гэвч зарим хувийн хэвшлийн биржүүд иргэдэд үйлчлүүлсэний хөлс гэж 20-30 мянган төгрөг авдаг байна. Харин хуулийн дагуу энэ төрлийн үйлчилгээ явуулж байгаа ямар ч байгууллага иргэдээс төлбөр авах ёсгүй гэнэ. Хэрвээ иргэдээс төлбөр нэхэмжилж байгаа биржүүд байвал холбогдох газарт нь мэдээлж байхыг сануулж байна. Ер нь, хөдөлмөрийн биржийн сүлжээг өргөжүүлж, орон даяар нэвтрүүлэх зорилтыг ЗГ-аас хэрэгжүүлж байгаа. Ингэснээр иргэдэд илүү ойртож үйлчлэх хувийн сүлжээг байгуулаад байгаа юм. Одоогоор 45 хувийн бирж хөдөлмөр зуучлалын үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр нь бүгд үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах юм.