
10.00 цагт “Шүүх эрх, мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хөтөлбөр”-ийн хүрээнд УЕПГ-ын газраас санаачлан "Ахмад болон залуу прокуроруудын уулзалт ярилцлага зохион байгуулах гэж байна. УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвд болно.
10:30-аас АТГ-аас мэдээлэл хийнэ. Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болно.
14:00 цагаас БОНХЯ-ны Хаан танхимд Дэлхийн усны өдрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан эссе, гар зургийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол болно.
16 цагаас МУЭ-ээс жил бүр зохион байгуулагддаг "ХАВАР" үзэсгэлэнтэй холбогдуулан 16 цагаас урлаг судлаачид, уран бүтээлчид болон үзэгчдийн дунд нээлттэй ярилцлага зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна