Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

н.Лувсанпүрэв: Үүнээс илүү хүүхэд рүү, хүүхдийн хөгжил рүү чиглэсэн бодлого би үзээгүй

2014-4-14
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.
luvsanpurevШинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Хан-Уул дүүргийн 114-р сургуулийн сургалтын менежер Лувсанпүрэвтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

-     Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Боловсролын байгууллагал хэд дэх жилдээ ажиллаж байна?


-     Боловсролын байгууллагад 30 жил бага ангийн багшаар ажилласан. Сүүлийн гурван жил 114-р сургуульд сургалтын менежерээр ажиллаж байна.

-    Та боловсролын салбарт ийм олон жил ажилласан болохоор үе үеийн Засгийн газрын явуулж байсан бүх л бодлогуудыг сайн мэднэ. Өнөөгийн хэрэгжүүлж байгаа бодлого танд ямар санагдаж байна вэ? Өмнөх үеэсээ дээрдэж байна уу? Улам л дордуулаад байна уу?


-    Хамгийн чухал нь хүүхэд бүрийн авьяас чадвар дээр тулгуурлаж нэг ч хүүхэд орхилгүй хөгжүүлнэ гэж байгаа. Үүнээс илүү хүүхэд рүү, хүүхдийн хөгжил рүү чиглэсэн бодлого би үзээгүй. Өнөөгийн боловсролын салбарыг гурван жилийн өмнөхтэй харьцуулахад газар, тэнгэр шиг ялгаатай болж, хувирч байна.

-    Жишээ нь яаж хувирч байна гэж?

-   Хэдхэн жилийн өмнө сургууль дээр шатрын тэмцээн боллоо гэхэд оролцох хүүхэд олддоггүй байлаа. Тоотой хэдэн хүүхэд тогтмол оролцдог нь хэдэн багш нар, захирлын хүүхдүүд л байлаа. Харин одоо Авьяас хөтөлбөр хэрэгжээд ангиараа шатарчин болж байна. Тэмцээн боллоо гэхэд эхлээд ангидаа аваргаа тодруулж байж сургуулийн хэмжээнд өрсөлдөж байна. Хүмүүс ярьдаг юм. Авьяас хөтөлбөр гээд л баахан дэмий шатарчид бэлдэж хэлбэртлээ гээд л. Одоо үеийнхэн ойлгохгүй байж болно. Гэвч бидний үеийнхэн мэднэ. Шатар бол оюун ухааны хамгийн том гимнастик юм шүү дээ. Өөрөөр хэлбэл сургуулийн сурагчид тэр чигээрээ оюуны гимнастикаар хичээллэж байна. Аштай юу даа. Тийм биз дээ. Ном хөтөлбөр бас амжилттай хэрэгжиж байна. Өөрсдөө ном бүтээнэ гэдэг үлгэр юм шиг л байлаа шүү дээ хэдэн жилийн өмнө. Багш, хүүхдүүд нийтээрээ, өөрсдөө ном бүтээж байхыг түүхэндээ харж байсангүй. Ингэж ном бүтээж, номтой ойртож, номыг урлах нь хүүхдэд багаас нь ном гэдэг бол хэцүү даалгавар биш харин ч түүн дотор ямар ч сонирхолтой зүйл байж болох юм гэдгийг мэдрүүлж байгаа юм. Жишээ нь бага ангийн хүүхдүүд өөрсдөө зурагтай ном хийж байна. Дараа нэг өдөр дэлгүүрт хавтсан дээрээ гоё зурагтай ном хараад “Энэ хавтасны цаана юу байгаа бол. Энэ номонд юу гардаг бол” гэж сонирхож эхэлнэ. Энэ л хамгийн чухал үр дүн шүү дээ. Нэг хэсэг телевиз, комьпютер тоглоом хүчээ авч байх үед ном гэдэг зүйл бүрэн орхигдлоо шүү дээ. Харин одоо бол өөр болж байна. Хүүхдүүд үнэхээр их ном уншиж, ном эрж хайдаг болсон байна. Даанч хүүхдэд зориулсан, тэдний нас, онцлогт тохирсон,  хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэхүйц ном их бага байна. Тэрнээс биш унших хүүхдүүд бишгүй байна шүү.

-    Одоо хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж яриад байгаа. Та залуу насаа ардын хүүхдийн төлөө зориулж явахдаа хүүхэд бүрийг хөгжүүлье гэж боддоггүй байсан гэж үү?

-    Багш хүн бүрийн хамгийн их мөрөөддөг зүйл бол ангийнх нь хүүхдүүд бүгдээрээ онц сайн сурч, эрдэмтэй мундаг хүн болох шүү дээ. Мэдээж бүгдийг нь л сайн яваасай гэж хүсэлгүй яахав. Гэвч багш бүхэн ондоо шүү дээ. Яаж хөгжүүлэх учраа олдоггүй байсан байж болох л юм. Харин миний хувьд би дааж авсан шавь нартаа өөрийнхөө арга барилаар уншиж бичихийг зааж, бүгдийг нь л хоцрогдолгүй жигд хөгжүүлдэг байсан...

-    Ямар арга барилаар?

-    Хүүхдэд ойролцоо дуудлагатай үгс өгч, ойлгуулж, тогтоолговол амархан сурдаг. Жилээлбэл дах, тах, хэд, хэт гэх мэт. Ингэж ойролцоо дуудагдах үгээр заахаар хүүхэд эхлээд амархан тогтооно. Дараа нь утгаар нь ялгаад маш сайн ойлгодог болж ирдэг. Зарим хүүхдүүд зарим нэг үсгийг хэлж чаддаггүй. Хэдэн жилийн өмнө миний нэг шавь “Л” үсгийг ердөө хэлж чаддаггүй. Би бүр нэг орой хамаг аргаа бараад яаая даа байз гээд толгойг илж байгаад “Багш нь сая чиний толгойг яасан бэ” гэсэн чинь нөгөө хүүхэд маань илсэн гэж хэлдэг байгаа. тэгэхээр нь зэрэг дундаа “л” үсэгтэй үгс хэлүүлж, бичүүлсээр байгаад өнөөх маань сурчихаж байгаа юм. Ерөөсөө л  багшид хүүхэд бүрээ сургая хөгжүүлье гэсэн үнэн сэтгэл байгаа цагт хүүхэд бүхэн чадна.

-    Өнөөгийн, залуу багш нарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-   Сайн ч байна. Муу нь ч байна. Гэхдээ хүнд төрөлхийн сайн эсвэл муу чанар гэж байдаггүй. Үнэхээр авьяастай, чадвартай багш байхад заах арга чадвар муутай багш нар ч байна. Тэднийх хичээхэд нь өдөөх зүйл хэрэгтэй. Амьдралын баталгааг нь хангаж өгөх хэрэгтэй. Багш нарын цалинг хэд хэдэн удаа нэмсэн л дээ. Гэвч юмны үнэ түүнээс нь хэд дахин өсчихөөр ямар ч нэмэргүй. Одоо харин нийтээр нь биш үр дүн гаргаж сайн ажиллаж байгаа багш нарыгаа урамшуулах бодлого явуулж байгаа юм билээ. Тэрийг би дэмжиж байгаа.

-   Та сургуулийн сургалтын менежерийн хувьд сургуульдаа ямар менежмент явуулж байна вэ?

-   Хүүхдийг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд багшийг хөгжүүлэх ёстой. Тиймээс энэ тал дээр анхаарч, багш нартайгаа хамтарч ажиллаж байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг сургалтуудаас сурч мэдсэнээ багш нар ажил дээрээ туршиж, үр дүн үзүүлж байна. Сайн багш нараараа сургууль дээрээ сургалт зохион явуулж байна гэх мэт залуу багш нараа чадавхжуулах ажлууд хийж байна даа. Эцсийн дүндээ нийт сурагчид маань сурлагын жигд амжилт үзүүлж, хамгийн гол нь зөв хүн болж төлөвшихийг л хүсч ажиллаж байна даа.

-   Тэгэхээр таны бодлоор Боловсрол, шинжлэх ухааны яамны хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх хамгийн гол хүчин зүйл юу вэ?


-    Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Хүүхэд бүр өөр өөрийн өссөн орчин, амьдралын хэв маяг, хүмүүжилтэй. Тэр бүхэнд тааруулж хичээл явуулна гэдэг мэдээж хэцүү. Гэвч багш хүн хүүхдэд үнэн голоосоо хайртай, ажил мэргэжилдээ үнэхээр дуртай бол энэ амархан бүтэх зүйл. Тэгэхээр хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг багшаас үнэн сэтгэл л шаардана. Өөр юу ч биш.

-    Яриалцсанд баярлалаа.

-    Баярлалаа.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    36 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 24 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 50 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 29 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 34 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 53 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 58 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК