зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Тэмүүлэн: Хоёр талын хэлэлцээнд зэсийн зах зээл нөлөөлж байгаа

2014-4-16
0
ЖИРГЭХ
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
d28df561fe51f641big"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт өнгөрсөн сард багтаж шийдэгдэнэ гэсэн мэдээлэл байсан. Гүний  уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт ямар шалтгаанаар шийдэлд хүрсэнгүй вэ?

-Манай тал яриа хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Анхнаасаа л төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хичээж ирснийг онцлон дурдах хэрэгтэй байх. Шууд биднээс хамаарал багатай гадаад нөхцөл байдлууд  яриа хэлэлцээнд ч, Оюу толгой төслийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байна.

-Гадаад нөхцөл гэдэг нь зэсийн зах зээлийг хэлээд байна уу?


-Тэгж ойлгож болно. Олон улсын эдийн засаг, зэсийн зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байна л даа. Өнгөрсөн оны эхэнд нэг тонн зэсийн үнэ 8200 ам.доллар байсан. Гэтэл одоо 6600-6700 ам.долларт хэлбэлзэж байна.

-Гэхдээ зарим шинжээч, нэр бүхий судалгааны байгууллагаас зэсийн үнэ эерэг байна гэсэн таамаглал, прогнозыг гаргаад байгаа шүү дээ?

-Зэсийн үнэ нэг их унахгүй ч өсөхөөргүй байна гэсэн дүгнэлтийг гадны шинжээчдийн таамаглалаас хийж болохоор байгаа. Хятад бол дэлхийн зэсийн 40 хувийг дангаараа хэрэглэдэг улс. Энэ улсын макро эдийн засгийн үзүүлэлт өндөр биш байгаа нь зэсийн үнэ тэгтлээ өсөхгүй гэсэн төлөвийг бий болгож байна.

-Хятадын зэсийн хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас үнэ өснө гэсэн таамаглалууд сонсогдох болсон. Том зах зээлийн хэрэглээ нэмэгдэх нь зэсийн үнэд нөлөөлөхгүй гэж үү?


-Хятадын цэвэр зэсийн хэрэгцээ, үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг дагаад нийлүүлэлтийн өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна. Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн зэсийн нөөцөлсөн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Бэлэн нөөц нь гэхэд сүүлийн жилүүдэд байгаагүй рекордыг эвдэж мэдэхээр дүр зураг харагдаж байна. Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн илүүдэл энэ жил гэхэд ойролцоогоор 600 мянган тонн цэвэр зэс болоод байгаа. Монгол Улсын нийт үйлдвэрлэж байгаа хэмжээнээс хоёр дахин их хэмжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ онд гэхэд хоёр Оюу толгой, хоёр Эрдэнэт үйлдвэрийн  үйлдвэрлэх хэмжээний цэвэр зэсийн илүүдэлтэй байх нь гээд ойлгочихож болно. Ирэх онуудад ч нийлүүлэлтийн илүүдэл улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.

-Төслийн санхүүжилтийн асуудал хойшлоод байгаагийн бас нэг шалтгаан нь дэлхийн зэсийн зах зээлийн таагүй байдал гэж ойлгож болох нь ээ?


-Төслийн санхүүжилтийн асуудал зөвхөн талуудын хооронд өрнөж байгаа яриа хэлэлцээнээс шалтгаалж хойшлоогүй. Хөрөнгө оруулагч тал зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдлаас хамаарч нэмэлт санхүүжилтийн асуудал дээр яаравчлах байр суурьгүй боллоо гэж бид ойлгож байгаа. Дан ганц манай талаас хамааралтай бол бид асуудлыг хэзээ ч ярилцаж, шийдэхэд бэлэн байна. Ямар ч бизнес эрхлэгч зах зээлийн нөхцөл байдлаа үнэлж, нийлүүлэлтийн орчноо судалж байж эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын шийдэл гаргадаг.

-Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхгүй байх нь олон сөрөг талтай гэж эдийн засагчид яриад эхэлсэн. Оюу толгойн асуудлыг бүрэн шийдэхгүй бол эдийн засаг сэргэхгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн тайлбарууд хөвөрч байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?


-Манай зүгээс Оюу толгой төслийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн тайлбарыг удаа дараа хийж байгаа. Би ч гэсэн яг энэ үгийг давтаж хэлмээр байна. Өнгөрсөн хугацаанд төслийн барилга бүтээн байгуулалтын үе шат амжилттай хэрэгжсэнээр баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон шүү дээ. Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулан ажиллаж байгаа.  Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 31-ний байдлаар 290 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн. Он гарснаас хойш, миний хамгийн сүүлд авсан тоогоор бол 100 гаруй мянган тонн баяжмал нэмж үйлдвэрлээд байна. Өнгөрсөн онд бүтээгдэхүүний борлуулалтад зах зээлээс хамааралтай хүндрэлүүд гарсан учраас борлуулалтын орлого, Монгол Улсад төлөх татвар, төлбөр хойшлоход нөлөөлсөн. Өнөөдрийн хувьд борлуулалт хэвийн явагдаж байгаа.

Оюу толгойн боловсруулсан баяжмал өнөөдрийг хүртэл зөвхөн ил уурхайгаас гарч байгаа. Далд уурхайгаас ямар нэг олборлолт хийгдээгүй. Төслийн санхүүжилт удааширснаас болж далд уурхайн бүтээн байгуулалт зогсч, эдийн засгийн орчинд шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бага болохыг саяын миний хэлсэн тайлбараас харж болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Оюу толгой Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг 2010 оноос хойш дангаараа бүрдүүлж ирсэн төсөл. Шуудхан хэлэхэд гурван жилийн дотор бүтээн байгуу¬лалтын ажилд зориулж долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг  нэг амьсгаагаар хийсэн. Хөрөнгө оруулалтыг нэг дор ингэж ихээр хийсэн учраас Оюу толгой ордын барилга бүтээн байгуулалтын ажлууд богино хугацаанд хийгдсэн юм. Одоо их бүтээн байгуулалтын үе шатаасаа үйлдвэрлэлийн хэвийн горимдоо шилжиж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг дор хийх шаардлагагүй болсон гэсэн үг. Хөрөнгө оруулалт багасах нь хэвийн үзэгдэл гэдгийг энгийнээр тайлбарлавал ийм байна.

-Төслийн санхүүжилт олгох банкууд зээл олгох хүчинтэй хугацаагаа сунгасан болов уу. Хэрэв сунгасан бол ямар хугацаагаар сунгаж байгаа вэ?

-Зээл олгох хүчинтэй хугацааг манай талаас сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Мөн хөрөнгө оруулагч нөгөө талаас хүсэлтээ хүргүүлэх учиртай. Манай талаас аль болох богино хугацаагаар сунгах сонирхолтойгоо илэрхийлсэн. Энэ дагуу шийдэгдэнэ гэж бидний зүгээс харж байгаа.

-Яриа хэлэлцээ хэзээ дуусах бол, ойрын хугацаанд гацаанаас гарах болов уу?

-Хоёр тал яриа хэлэлцээгээ богино хугацаанд цааш идэвхтэй үргэлжлүүлэх болно. Яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж байна. Ойрын хугацаанд нэг шийдэл, ойлголцолд хүрэх бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа. Ер нь ийм том хэмжээний бизнесийн хэлцэл, санхүүжилтийг шийдэхэд хоёр талд хугацаа шаардлагатай байдаг. Харилцан тохиролцох, ойлголцох зүйлүүд олон байдаг. "Рио Тинто"-гийн зүгээс төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгасны дараа яриа хэлэлцээг эцэслэхэд илүү амар болно гэсэн хандлагатай байгааг ч бид харгалзах ёстой. Хөрөнгө оруулагч талаас далд уурхайн зураг төсөл, барилгын ажлын төлөвлөгөө болон төслийн өргөтгөлийн ажлын ТЭЗҮ-ийг энэ  оны зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна.

-ТЭЗҮ-ийг хэлэлцэж батална гэж ирээд яривал манай талаас хамааралтай, хугацаа шаардагдах ажлууд гарах болов уу гэж харж байна. Хэр хугацаа шаардагдах бол?

-Хөрөнгө оруулагч талын мэдэгдэж буйгаар ТЭЗҮ-ээ энэ  оны зургадугаар сард дуусгасныхаа дараа цаг алдалгүй хувь нийлүүлэгч талууд болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мэдээж судалж танилцахад хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ манай талаас хамаарч болох асуудал болгоныг цаг хугацаа алдалгүйгээр зохион байгуулалт хийж ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.

-Засаг, "Рио" хоёр эхлээд хэлэлцээний ширээний ард суухдаа шийдэх ёстой 30 гаруй асуудал бий гэж байсан. Одоогоор хичнээн хувийг нь шийдээд байна, нууц биш бол яг ямар асуудлууд дээр шийдэлд хүрээгүй байгаа вэ?

-Өмнө нь гуч гаруй асуудал байсан бол одоогоор зарчмын томоохон таван асуудал үлдээд байна. Хоёр тал зарчмын чухал асуудлаар харилцан тохиролцоонд хүрээд байгаа. Гэхдээ ойлголтын зөрүүг ойртуулах, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бүх л арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, зардлын хэтрэлтийг хоёр талаас тул¬гаж нягтлах, ТЭЗҮ-ийнхээ шинэчлэлийг 2010 оны ТЭЗҮ-тэй харьцуулан судлах, төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцөлүүдийг судлах чиглэлээр ажиллаж байна. Ер нь эдгээр асуудлыг ойрын хугацаанд ярилцаж шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Гэхдээ мэдээж хоёр талын оролцоо санаачилга, хүсэл эрмэлзлээс бүх зүйл хамаарах нь ойлгомжтой.  

-ТУЗ-ийн гишүүний чинь хувьд асуух асуулт байна. ТУЗ-ийн хурлын түвшинд ямар асуудал дээр илүү анхаарч шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа вэ?

-Манай улсын сүүлийн 30 гаруй жилийн түүхээс харахад хэрэгжүүлж эхлүүлсэн, өнөөд-рийг хүртэл амжилттай хэрэгжүүлж буй хамгийн том төсөл, хамгийн том хөрөнгө оруулалт бол яах аргагүй Оюу толгой. Тэр ч утгаараа нийгэм даяараа Оюу толгойг асар өндөр хүлээлттэйгээр ажиглаж байна л даа. Энэ талаас нь харахад  Оюу толгойн ТУЗ-д Монголыг төлөөлсөн гишүүдэд их үүрэг хариуцлага ирж байгаа.

Бид хувьцаа эзэмшигч, монголчуудынхаа нийтлэг ашиг сонирхлыг тооцож ажиллах  үүрэг хүлээсэн хүмүүс. Анхаарч ажиллаж байгаа хэд хэдэн чиглэл бий. Ажилчдын нийгмийн асуудал, ялангуяа төслийн талбарт ажиллаж байгаа монгол ажилчдын тав тухтай ажиллах амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс Ханбогд сумыг түшиглэн цогцолбор хот тосгон барьж байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ТУЗ-ийн зүгээс анхаарал тавьж байна. Энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрэн шийдвэрлэнэ гэж харж байгаа. Цаашлаад яривал монгол ажилчдын цалин, хөдөлмөрийн үнэлэлжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэх удирдлагын түвшинд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх гээд ярьж шийдүүлэх ёстой олон асуудал бий.

Нөгөө талаас хөрөнгө оруулагч талууд хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн харилцааг аль болох хөгжүүлж л байвал урт хугацаанд хамтран ажиллах, төслөөс хүртэх үр өгөөж,  үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамтын амжилтад хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол аль аль талдаа ойлгомжтой асуудал л даа.

-Засгийн газарт Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл ажилласан ганц хүн бий. Тэр нь та. Асуудлыг эхнээс нь мэдэх хүний хувьд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр ямар үнэлэмжтэй явдаг вэ?

-Том хэмжээний стратегийн ач холбогдолтой бизнесийн төсөл дээр хэлцэл байгуулж байгаа улсын хувьд эдийн засаг, нийгэм, хууль эрх зүй, байгаль орчин, хөдөлмөр, ард түмний уламжлал гээд бүх л салбар, бүх л талаас нь шаардлагатай судалгаануудыг урьдчилан хийсэн байх учиртай. Тухайн үед гэрээ байгуулахтай холбогдуулж шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангалттай түвшинд хийлгүйгээр тал талаас нь шахаад явсан зүйл бий гэж хувь хүнийхээ үүднээс боддог. Цаг хугацааны асар их дарамт, шахалтанд ажиллаж байж энэ гэрээг байгуулсан. Энэ асуудалд арай ул суурьтай, бүхий л салбарынхан хүчин зүтгээд оролцох ёстой байтал зөвхөн эдийн засгийн өнцөг талаас нь хараад яарсан тал бий. Монголчуудын хувьд урьд өмнө нь ийм гэрээ хийж байсан зах зээлийн туршлага гэвэл бараг байхгүй. Харин нөгөө тал маань дэлхийн олон газар гэрээ хийж сурсан, биднээс илүү туршлагатай байсан гэдэг нь тодорхой. Цаашлаад гадны томоохон корпораци эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ нь гэхэд л Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний нөөцөөс хэд дахин даваад явчихсан. Санхүүгийн чадавхи бололцоо өндөр гэж ирээд яривал олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ энэ төсөл Монголын эдийн засагт ач холбогдолтой гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

-Гэрээтэй холбогдуулаад асуухад гэрээгээр тодорхой болоогүй, эргэлзээ төрүүлэхүйц  үлдсэн асуудал гэвэл юу байна?


-Оюу толгой төсөл болон хөрөнгө оруулагчтай хамааралтай асуудлыг зохицуулж байгаа гурван том гэрээ бий. Эхний том гэрээ нь мэдээж Хөрөнгө оруулалтын гэрээ.  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хоёр гэрээ байгаа. Нэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нөгөө нь Хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан гэрээ. Хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан гэрээг  2011 онд нэмж байгуулсан юм. Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг 2011 онд оруулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээнд багтаагүй олон асуудал байна. Ганцхан жишээ хэлэхэд, төслийн үйл ажиллагаанаас эдийн засагт шууд бус байдлаар нөлөөлөх нөлөөллийг сайтар тооцож нэмэгдүүлэх учиртай байсан. Гэтэл энэ зохицуулалтыг хийж өгөөгүй асуудал байна.

-Шууд бус нөлөөлөх нөлөөлөл гэдгээ тодруулаач?

-Тодруулж хэлбэл дотоодын ханган нийлүүлэгчдийн төслийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, эсвэл үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгох, түлхүү оролцох нөхцөлийг бүрдүүлэх асуудал хангалттай хэмжээнд суугаагүй. Цаашлаад урт хугацаанд хоёр талд эрх ашиг болон ойлголцлын зөрүү гаргахгүй байх нөхцөлийг байнга харилцан бүрдүүлж байх нь маш чухал юм.

-Таны хувьд төслийн цаашдын ирээдүйг хэрхэн харж төсөөлж байна вэ?

-Оюу толгойг зөвхөн монголчууд мэддэг байсан үе ард хоцорсон. Дэлхийн уул уурхайн хүрээнийхэн бүгд мэддэг, гадны томоохон хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагынхан сонирхдог том төсөл болсон. Энэ төслийг дэлхий нийтээрээ сонирхож, гадныхан манай улсад өрнөж буй өөрчлөлт болгоныг анхааралтай ажиглаж байна. Цаашлаад энэ төсөл хэргэжиж эхэлснээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр гээд олон арван төслийг нэмж эхлүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ олон том төслийг хийж хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг нь дараагийн хорь, гучин  жилийн хугацаанд буюу бидний үеийн залуучууд дээр ирж байна. Оюутолгойг  том зургаар харвал  Монголын урт хугацааны хөгжлийн түүчээ болно гэдэгт эргэлздэггүй.
Эх сурвалж: DNN.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.4)
    Шаана биз муу гөлөг.
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    20 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    20 цаг 18 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    20 цаг 28 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    20 цаг 36 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    21 цаг 10 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    23 цаг 13 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    23 цаг 36 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 10 цаг 58 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • ЭМГЭНЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК