Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улсад темасекийн загвар тохиромжтой

2014-4-18
0
ЖИРГЭХ

bio_unurbayar1Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан Улсын Их Хуралд өргөн барьсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл болон “Ухаалаг төр”-ийн концепцийн хүрээнд төрийн өмчийн талаар баримталбал зохих бодлогын тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав.

- Яриагаа цаг үеийн сэдвээс эхэлье. Төр данхайж байгаа талаар өнгөрсөн оноос эхлэн бүх түвшинд хэлэлцэж байна. Ухаалаг төрд шилжиж том төрийг хумих, төр аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах талаар яриад удлаа. Ямар дорвитой алхам хийгдэв ээ?

- “Ром хотыг нэг өдөрт бариагүй” гэсэн үг бий. Байшин барихад газраа бэлдэж, сууриа цутгаад тулгуур баганаа босгодог шиг аливаа өөрчлөлт, шинэчлэлийг алхам, алхамаар ахиулж урагшлуулдаг. Өнгөрсөн он жилүүдэд тунаж хуримтлагдсан олон асуудлыг нэг далайцаар шийдэх гэж оролдох нь тийм ч зөв зүйл биш. Ард түмэн шаардаад, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлуудыг хөндөж, тэдгээрийг шат дараатайгаар, шинжилгээ, судалгаатайгаар  шийдвэрлэх нь өөрөө ухаалаг төрийн зарчим. Энэ л зарчмынхаа дагуу бид эхний ээлжинд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьчихаад байна. Энэ хууль маань төрийн өмчийн суурь бодлогыг тодорхойлсон хууль батлагдах хүртэл төрийг нэмж данхайлгахгүй байх, төрийн өмчит үйлдвэрийн газар, компани замбараагүй байгуулж байгаа, хуульд заасан, заагаагүй зохион байгуулалтын хэлбэрийг ашиглан төр аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй өнөөдрийн байдлыг хазаарлах зорилготой юм.

-  Төр аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь буруу гэж үү?


-  Буруу, зөвийн асуудал яривал дуусашгүй маргаан болох байх. Хамгийн гол нь өнгөрсөн он жилүүдэд Монгол Улс хувийн өмчид суурилсан олон тулгуурт эдийн засаг байгуулна гэж зорьж хувьчлалын бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Гэтэл 2012 оноос хойш төрийн өмчит компани байгуулах байдал эрчимтэй нэмэгдсэн. Хуулийн төслөө өргөн барьснаас хойш гэхэд л Засгийн газар аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилготой 2 бүтэц байгуулчихаад байна. Төрийн эдийн засаг дахь оролцоог аль болох “гадна талаас нь” буюу эрх зүйн орчноор дамжуулах чиг баримжаа алдагдсан байна.

-  Тодруулбал?


-  Төрийн бодлогыг “дотроос нь” хэрэгжүүлнэ гэж олон тооны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, тэдгээрээс гадна иргэний хууль зөрчсөн бизнесийн байгууллагын хэлбэр бүхий нэгжүүдийг байгуулсан. Аж ахуйн үйл ажиллагаа явуулна, алдагдалтай ажиллана, төрөөс санхүүжинэ, төрөөс татаас авна, төсөвт дарамт болно. Аж ахуйн үйл ажиллагааны эрсдлийг татвар төлөгчдөд үүрүүлж байгаа хэрэг л дээ. Дээр нь хувийн хэвшилд байхгүй давуу талыг өөртөө бий болгоно, зах зээлээс шахна. Салбарын яам нь ямар шийдвэр гаргахыг урьдчилаад мэдчихсэн, бэлдчихсэн, өөрийнхөө Төлөөлөн Удирдах зөвлөлд суудаг дарга нартай нь яриад тохирчихсон газартай хувийн хэвшил яаж өрсөлдөх вэ. Төр аж ахуйн үйл ажиллагаа руу орох тусам л хувийн салбарыг, чин шударгаар ажиллаж буй бизнесменүүдээ боомилно, модыг нь бариулна гэсэн үг шүү дээ. Ийм учраас төр өөрийн өмчийн харилцааг зохицуулсан, төрийн эдийн засаг дахь зүй зохистой оролцоог тодорхойлсон хууль батлагдах хүртэл нэмж шинээр аливаа бүтэц, нэгж байгуулах явдлыг хязгаарлах шаардлагатай байгаа юм.

- Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл нь  төрийн өмчийн талаарх бодлогыг тодорхойлсон суурь хууль гарах хүртэл хөрс шороог нь бэлдэх юм байна гэж ойлголоо. Суурь хууль маань өөрөө ямар үзэл баримтлалтай хууль вэ?

-  Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хуулийн маань амин сүнс оршиж байгаа. Гэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлана гээд хөл гарыг нь бүр баглачих юм биш. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэхэд төр тэргүүлэгч хэвээр байх юм. Гэхдээ томоохон төсөл нэрийн доор бүгдийг хамруулаад эрхлээд байх боломжийг нь бас хаасан. Өөрөөр хэлбэл, тухайн төслийг Засгийн газар хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг судалгаа шинжилгээнд тулгуурлан УИХ шийддэг байхаар зохицуулж байна.

- Төрөөс аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг бүр хориогүй юм байна. Ямар чиглэлийн үйл ажиллагааг эрхэлж болохоор тусгав?

- Төр зөвхөн нийтийн хэрэгцээний аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болно. Энэ бол олон улсын жишиг л дээ. Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц эрчим хүч, цэвэр ус, харилцаа холбоо зэрэг салбар яах ч аргагүй төрийн онцгой анхааралд байх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарыг ч төр авч явна. Ийм учраас энэ салбаруудад яамдынх нь оролцоог бүр хорьчихож болохгүй. Хуулийн хавсралт гэж барим бичиг байхаар бид төлөвлөж байна. Энэ хавсралтад төрийн зайлшгүй авч явах ёстой нийтийн хэрэгцээний хуулийн этгээдийг нэрсээр нь УИХ батлах юм.

-  Төр ашгийн төлөөх аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох уу?


 - Аж ахуйн үйл ажиллагаа гэдэг эцэстээ ашгийн төлөө үйл ажиллагаа байдаг шүү дээ. Нийгмийн хэрэгцээний аж ахуйн үйл ажиллагаа ч ашгийн төлөө байх ёстой. Ашигтай ажиллах эсэх нь дараагийн асуудал. Эдгээрээс гадна зөвхөн нийгмийн хэрэгцээний бус, цэвэр ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг төр эзэмшиж болно. Сингапур улсын Темасек корпорацийн үйл ажиллагааны үндсэн зарчим тэр шүү дээ. Засаглалын хувьд Темасек корпораци төрийг төлөөлж зөвхөн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлээд явдаг. Бизнесийн дотоод үйл ажиллагаанд хуруу, хошуу дүрээд байхгүй. Бид ийм засаглалын тогтолцоог Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуульд суулгахыг хичээж байна. Төр ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаанд үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус, мэргэжлийн хөрөнгө оруулагчийн хувиар л оролцоно. Манайд одоо үйлчилж буй эрх зүйн орчны хүрээнд маш олон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд байгаа. Улс төрөөс ангид байж чаддаггүй гашуун зовлон бий. Асуудлын гол нь засаглалын тогтолцоондоо байгаа.

- Шинэ хуулиар энэ засаглалын тогтолцоог засч чадах уу? Ямар хувилбар санал болгож байна?

- Энэ талаар би дээр хэлсэн. Темасекийн хувилбарыг баримжаалж байгаа гэж. Удирдлага, зохион байгуулалтын хувьд улс төрөөс ангид байлгах нь гол зорилго. Тийм учраас Төрийн өмчлөлийн бодлогыг хэрэгжүүлэгч нь Темасекийн Монгол хувилбар холдинг компани байх юм. Хөрөнгө оруулалт хийх замаар эзэмшсэн компаниудын үнэт цааснаас гол төлөв бүрдэх үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй байна. Цорын ганц хувьцаа эзэмшигч нь төр, түүнийг төлөөлж Сангийн яам байна. Холдинг компани нь улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлсэн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх нь хамгийн чухал. Тэнд хэдэн яамных нь сайд, дарга, эсвэл хамаатан нь очоод суучихгүй. Ингэхийн тулд зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хороо гэж байна. Тэр хорооны шүүлтүүрээр дамжиж ТУЗ-ийн дарга, гишүүдэд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэх хороо ч өөрөө шүүлтүүртэй байх ёстой. Тэнд нь улс төрчид ороод суучихдаг бол өнөөдрийн алдааг засч чадахгүй. Тийм учраас шалгуур, нөхцөл тавина.

- Сингапурын хувьд Ерөнхийлөгч нь Темасекийн тогтолцоонд их чухал байр суурьтай оролцдог шүү дээ?


- Тийм ээ. Манайд ч бас их тохиромжтой болов уу. ТУЗ-ийн гишүүд, даргыг нэр дэвшүүлсний дараа Ерөнхийлөгч томилохоор төсөлдөө тусгаад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол төрийн тэргүүн, ард түмний язгуур эрх ашгийг илэрхийлэгч. Аль ч улс төрийн хүчинд хамаарахгүй, гол чигийг баримталж шийдвэр гаргах институци. Эрх баригч нам, эвслээс хамааралтай УИХ, Засгийн газар гэсэн хувилбаруудаас хамгийн тохиромжтой нь юм болов уу даа гэж харагдаж байна. Төрийн өмчийг удирдах, хамгаалах, захиран зарцуулалтад хяналт тавих нэрээр бизнесийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцох төрийн албан тушаалтнуудаас ангид байж чадвал бизнесийн шийдэл гаргалтад саад учрахгүй.  Ингэснээр хувийн хэвшилтэй нэгэн адил уян хатан, мэдрэмжтэй, түргэн шуурхай ажиллах, бизнесийн эрсдлээс зайлсхийх замаар ашигтай ажиллаад эхэлнэ. Төсөв саалийн үнээ шиг байдгаа болино шүү дээ. Хуулийн төсөлд олон нарийн зохицуулалтуудыг тусгаж байгаа, олон судалгаанууд ч энэ чиглэлээр хийгдэж байна. Санхүүгийн тайлан тооцоог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар баталгаажуулах, УИХ-д үйл ажиллагаагаа болон санхүүгээ тайлагнах, ирээдүйн өв сан, бусад институцтай хэрхэн харилцах гээд нарийн зохицуулалтуудыг тусгаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (122.201.28.3)
    yaj shuu zovlodog yum boldo? chaavaas gej... chadvar muu atlaa tataas saitai hurgan dargantsaruud ih bolj ee
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • БАЛАЙ. (202.180.220.72)
    ЭНЭ БАЛАЙ ШИГ ХУУЛИЙГ АГУУЛГААР НЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ТВ-ЭЭР ИЧИХ Ч ҮГҮЙ ЯРИАД СУУДАГ ЗӨВЛӨХ БАЙДАГ БОЛОВ УУ? АРАЙ ДЭНДЭНЭ. ЧИ ХҮН АЛСАН БНА ЧАМД ХУУЛИЙН АГУУЛГААР НЬ ЯЛ ӨГНӨ ГЭХ ҮҮ? ЭЭ ЧААВААС НУСНУУДЫГ ХАРАХААР УУР ХҮРЭЭД, ОЧООД НАМ ШААГААД УНАГАМААР БАЙХ ЮМ. ХУУЛЬЧДЫН ИЧИГ ИЧИГ ИЧИГ. ДАЛДАГНУУР ПИЗДА ЭНХБАЯРЫГ ЯВУУЛЖ АВИЛГАЛД НЬ ДЭВШЭЭД ШАРАА БОЛЖ БГАА ЮМ ДАА.ИЙМ ХҮМҮҮСИЙН ЯВАХ ЗАМ УРАГШЛАХ ТУСМАА ХААГДДАГ. ЧАМД АТААРХСАНДАА БИШ. ЧАМАЙГ ӨРӨВДСӨНДӨӨ ГАСЛАХ ЮМ.
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (202.180.220.72)
    ЭНЭГ БҮЛТ БҮЛТ ЯРЬСАН ПИЗДА БНАА. ЕРӨНХИЙЛӨГЧДӨД ХҮРТЭЛ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛЖ САМРААД НӨГӨӨДӨХ НЬ МААНАГ АМЬТАНД ИТГЭЖ ГҮЙГЭЭД. ӨЧҮҮХЭН АМЬТАД ХҮНД ГАЙ БОЛОЛГҮЙ ЗАЙ ТАВЬЖ ӨГ. ЭНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭ ЧААВААС. ӨӨРӨӨ ХҮҮХДЭЭРЭЭ АМЬТАН. ЮУ Ч ҮЗЭЭГҮЙ НЭГЧ ХЭРЭГ УНШИЖ ХҮН ЯЛЛАЖ, ӨМГӨӨЛЖ, ЯВААГҮЙ ГООЖУУР. ИЧИЖ АМЬДРАХ САЙХАН. ХОЙШИД ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ЭЭЛТЭЙ БАЙХ ШҮҮ МУДАКАА.
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (182.160.39.12)
    hunii muu uzsen chi hol yvah baihdaa elbegdorj unlaa chi suragui shuu baing ineej baihii chini harnaa mangar bandi mini
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (103.26.194.11)
    avilgalchdiin huuhed
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • Ooriigoo lag (67.167.19.154)
    Huuhdiin sanaa baina
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.42.122)
    ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИЙН ГАР ХӨЛ
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.152.22)
    Энхбаярын ачаар суга дэвшсэн нөхөр мөн байх чинь
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    Teneg batsaan
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (103.26.194.8)
    huuhed iim deeree heerhen shuu kkkkk
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (103.26.194.7)
    kkkk uy uyraad baigaa uym daa huurhii
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    oilgohoor um heleech
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    4 цаг 0 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 27 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    5 цаг 57 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 14 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 16 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 22 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 39 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 22 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 27 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 4 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 27 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 11 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 28 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 42 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 11 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 15 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 30 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 40 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    11 цаг 53 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 17 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК