Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д. Хишигмаа: Хүүхдэд цээжлүүлэх биш ойлгуулах нь л хамгийн чухал

2014-5-06
0
ЖИРГЭХ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нэгэн ярилцлагадаа “Боловсрол дагасан хөгжил гэж байхаас  хөгжил дагасан боловсрол гэж үгүй” хэмээн хэлж байсан. Улс орны хөгжлийн үндэс суурь нь боловсрол юм бол энэ салбарын чанарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй.
Bat-altaiБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нэгэн ярилцлагадаа “Боловсрол дагасан хөгжил гэж байхаас  хөгжил дагасан боловсрол гэж үгүй” хэмээн хэлж байсан. Улс орны хөгжлийн үндэс суурь нь боловсрол юм бол энэ салбарын чанарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Тиймдээ ч БШУЯ “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр боловсруулж, түүнийгээ Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь  ирээдүйн иргэн бүр эрдэм боловсролтой, зөв хүн болж төлөвших явдал юм. Үүний тулд эхлээд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Одоо Монгол улсын нийт сургууль, багш нар нэг ангид сурч байгаа хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Харин энэ зорилго үнэхээр биелж байна уу, хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш нар хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг бид сурвалжлахаар Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8д ангиар зочилсон юм.

-   Танай сурагчид өмнөхөөсөө илүү хичээлдээ дуртай болсон гэж ярьж байна. Та хүүхдүүдийнхээ идэвхийг яаж сайжруулав?

-   Би физикийн багш. Улсад 26 жил багшилж байна. Хүүхдүүдийн анхаарлыг татаж, тэдэнд сонирхолтой байдлаар хичээлээ ойлгуулахын тулд эхлээд гарын доорх материал ашиглаж онолоор заасан зүйлээ хүүхдүүдээр туршилт хийлгэж эхэлсэн. Сурагчдаар өөрсдөөр нь багажийг нь бариулаад, туршуулаад, дараа нь дүгнэлт гаргуулаад сүүлд нь өөрөө ерөнхийд нь хийж үзүүлээд зөв, бурууг нь хэлж өгч, чиглүүлдэг. Тэгэхээр хүүхдүүд маань хичээлдээ их идэвхтэй болдог. Өөрсдөө хийгээд дараа нь багшаас онолын хувьд асуугаад, багш хийсэн дээр нь туслаад явахаар хүүхдүүд их дуртай байдаг юм билээ. Тэгээд энэ туршилтаа  ангидаа хийхээс гадна гэртээ хийж ирэх боломжийг олгоод гэрийн даалгаварт нь өгчихдөг. Гэхдээ гэрийн даалгавраа шалгах хатуу хугацаа өгдөггүй. Хүүхэд өөрсдөө сонирхсон зүйлээ хийж чадаж байгаа учраас шаардаагүй байхад л үзүүлдэг. Жишээ нь нэг улиралд цахилгаан гүйдэл гэдэг хичээл орлоо гэхэд багш эхлээд ерөнхий зүйлийг нь заагаад өгчихнө. Дараа нь хүүхдүүдээр өөрсдөөр нь цахилгаан гүйдлийн хэлхээ хийлгэдэг. Тэгэхээр хүүхдүүд маань өөрсдөө эрэл хайгуул хийж, учрыг нь олоод өөрсдийн цуглуулсан зүйлсээ хэлхээд гэрэл асааж чадсныхаа дараа жигтэйхэн их баярладаг. Ингээд улам сонирхоод дараа дараагийн шинэ зүйлсээ үзэхийг хүсдэг.

-  Хүүхдүүдээр өөрсдөөр нь хэрэглэгдэхүүн хийлгэдэг гэсэн үг үү? Сургуульд тань физикийн лаборатори байдаг биз дээ?

-    Энэ жил яамнаас 200 сургуульд физик, химийн иж бүрэн лаборатори өгсөн. Түүний нэг нь манай сургууль. Энэ бол маш сайхан ажил болсон. Хими, физикийн лабораториуд маань “амь ороод” л явчихаж байгаа юм. Хүүхдүүдээр хийлгэхийн тухайд бол хэрэглэгдэхүүн байхгүйдээ биш илүү сайн ойлгуулахын тулд л хийж байгаа ажил. Харин бэлэн лабораторио ашиглаад хүүхдүүдэд маш хурдан үзүүлж, харуулж, бариулж, ойлгуулж байгаа юм. Тэндээс мэдсэнээрээ л өөрсдөө гарын доорх материал ашиглаад тухайн зүйлээ хийдэг гэсэн үг. Ингэж байж л хүүхдийн толгойд яг мэдлэг болж сууж өгнө. Хүүхдүүд маань шинэ лабораторидоо ажиллах үнэхээр дуртай. Учир нь өмнө нь самбар дээр зурж үзүүлдэг байсан үзэгдлүүд одоо нүдэн дээр нь, гарт нь мэдрэгдэж байгаа болохоор илүү сонирхолтой болсон.

-    Хичээлээ өмнө нь ингэж заах боломжгүй байсан хэрэг үү?


-   Надад хуучны оросын хэдэн хэрэглэгдэхүүн бий. Түүнийгээ ашиглаад заадаг байсан. Гэхдээ одоогийнх шиг хүүхэд бүрийг хөгжүүлэх гэсэн зорилго өмнө нь байгаагүй шүү дээ. Багш бол хичээлээ тасалдуулахгүй орж, хүүхдүүддээ өгөх мэдлэгээ өгчихөөд дараа нь шалгалт аваад сайн бол сайн муу бол муу гээд л явдаг байсан. Одоо бол бүх хүүхэд энэ хичээлийг ойлгосон байх ёстой. Хүүхэд муу сурч байсан бол дунд руу орох, дунд байсан бол онц, сайн руу дэвших ёстой. Хүүхэд бүрт заавал ахиц гарах ёстой гэдэгт л ухаанаа зардаг болсон. Тиймээс багш нар хуучин шигээ самбар шохой нийлүүлж нэг томъёо зааж, цээжлүүлчихээд түүнийгээ дараа нь асуудаг байхаа больчихсон. Одоо аль болох хүүхдүүдийнхээ сонирхлыг татахуйц байдлаар хичээлээ явуулж, тухайн хүүхэд ойлгож, заасан хичээл маань хүүхдийн толгойд мэдлэг болж үлдэх нь гол зорилго.

-    Тэгээд ангийн тань хүүхдүүдийн сурлагад хэр ахиц гарав?

-   Бид ахицын дэвтэр гэж хөтөлдөг. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хүүхдүүд маань 60-90 хувийн ахицтай хичээллэж байна. Өмнө нь “F”  үнэлгээ авдаг байсан хүүхэд одоо “С” үнэлгээтэй сурч байна. Заавал бүгд шууд онц болно гэж байхгүй. Үнэлгээний хувь хэдэн порцентоор өсч байна гэдэг л маш том ахиц шүү дээ. Тийм болохоор манай ангийн хүүхдүүд үнэхээр сайн ахиж байгаа.

-    Бусад хичээлүүд дээр ямар байгаа бол?


-   Мөн л ялгаагүй. Багш бүр өөрсдийн заах хичээлээ илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар ордог болж байна. Хүүхдэд цээжлүүлэх биш ойлгуулах нь гол юм болохоор яаж амар, энгийн аргаар ойлгуулах вэ гэдэгт багш нар ухаанаа уралдуулж байгаа. Бас өмнө нь тайлан конспект бичнэ гэж их ажил байлаа. Түүнтэйгээ зууралдсаар л нэг хичээлийн жил дуусдаг байсан. Хичээлээ хэрхэн заах вэ гэдэгт ингэж их ач холбогдол өгдөггүй. Одоо бол конспект огт бичихгүй байгаа. Гэхдээ бичиг цаасны ажил бас байна. Хүүхэд нэг бүрчлэн ахицыг нь үнэлж тогтооно гэдэг амаргүй. Гэхдээ бичиг цаасны ажил ч гэлээ конспектийг бодвол илүү үр дүнтэй ажил. Энэ хичээлийн жилээс эхлээд багшийн ажлыг тайлангаар нь биш хүүхдийнх нь ахицаар үнэлдэг шинэ журамтай болсон. Энэ бол маш зөв. Сайн ярьдаг, тайлагнадаг нь биш сайн үр дүнтэй ажиллаж, хүүхдүүдээ хөгжүүлж чадсан багш л сайн үнэлүүлнэ гэдэг бол их шударга санагдаж байгаа. Яамнаас баталсан Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журамд багш нар их ам сайтай байгаа.

-    Тэгэхээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үнэхээр боломжтой юу?


-    Боломжтой. Хөгжүүлэхийн төлөө ч зүтгэж байна.

-   Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд дээрх шиг сонирхолтойгоор хичээллэх нь зүйтэй юм байна. Гэхдээ хамгийн түрүүнд хүүхэд бүрийнхээ юу чаддаг эсэхийг мэдэх хэрэгтэй биз дээ?

-   Тэгэлгүй яахав.  Хамгийн түрүүнд хүүхдийнхээ чадварыг тогтоох хэрэгтэй. Бид оношлох гэж ярьдаг. Түүнийхээ дараа ахиулах шаардлагатай хүүхдүүд гараад ирнэ. Тэдгээр хүүхдүүд юунд илүү сонирхолтой вэ гэдгийг нь тодорхойлно. Түүнийхээ дараа сургалтаа явуулна.    

Bat-altai8д ангийн сурагч Б.Бат-Алтай: Би хичээлдээ маш их дуртай болсон


-    Чи ямар хичээлдээ дуртай вэ?


-    Математик, физик

-    Яагаад энэ хичээлүүдэд дуртай гэж?


-   Би юмыг бодож, учрыг нь олох дуртай болохоор тоонд дуртай. Физикийн хичээлдээ өөрөө туршилт хийдэг болохоор дуртай болсон.

-    Өмнө нь физикийн хичээл дээр туршилт хийдэггүй байсан юм уу?

-    Үгүй. Дандаа томъёо үздэг байсан....нэг их сонирхолтой биш байсан.

-    Тэгээд хэзээнээс та нараар туршилт хийлгэдэг болсон юм бэ?


-    Энэ намраас эхэлж. Багшийн заасныг бид өөрсдөө туршиж үздэг. Жишээлбэл цахилгааны хэлхээний тухай үзээд дараа нь бид нар өөрсдөө хэлхээ бүтээдэг болсон. Тэгэхээр үнэхээр сонирхолтой. Амархан ч ойлгодог. Бас дахиад шинэ зүйл мэдээд түүнийгээ туршиж үзэхийг хүсдэг болсон.

-    Өмнө чи тэгвэл физикийн хичээлдээ муу байжээ?


-   Тийм... Гэхдээ одоо бол би дандаа сайн үнэлгээ авдаг болсон. Цаашид улам сайжирна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Энэ ангийн багш Д. Хишигмаагийн хэлж байгаагаар хүүхдүүдийнх нь сурлага нэг жилийн дотор эрс сайжирсан. Одоо 8д ангийн 35 хүүхэд дунд сурлагын хувьд бусдаасаа хоцорсон хүүхэд байхгүй аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bilguun (202.21.106.106)
    Hishigmaa bagshdaa bayrlalaa
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Uyanga (211.253.219.194)
    yamar saihan medee we.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    1 цаг 59 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 22 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 48 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 2 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 27 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 57 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 50 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 56 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК