Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Үнэнбат: Шүүх шинжилгээ доголдолтой байгаагаас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байна

2014-5-06
0
ЖИРГЭХ
Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг орон нутгуудаар явж шалгалт хийлээ. Энэ үеэр орон нутагт ямар зөрчил, гэмт хэргийн гаралт их байгааг УЕПГ-ын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбатаас тодрууллаа.
 IMG_0311-300x202   Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг орон нутгуудаар явж шалгалт хийлээ. Энэ үеэр орон нутагт ямар зөрчил, гэмт хэргийн гаралт их байгааг УЕПГ-ын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбатаас тодрууллаа.

-Орон нутгаар шалгалт хийгээд ирлээ. Хэчнээн аймгийг хамруулсан бэ?
-Хуулийн байгууллагуудын ажилчдын ёсзүйн асуудлыг хянах үүднээс хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн явуулдаг уламжлалтай.  Хуулийн шинэчлэлийн хүрээнд гарч байгаа шийдвэрийг хэрэгжүүлж байна уу, иргэдийг мэдээллээр хангах, уулзалт зохион байгуулах ажлуудыг хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа. Тодруулбал, Хуульзүйн яам, ЦЕГ, ШШГЕГ, УЕПГ, Нийслэлийн ажлын хэсгүүд орон нутагт ажлаад ирлээ.

-Хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Шинэчлэлийн хүрээнд шийдэх асуудлууд их олон байгаа юм байна гэсэн шийдэлд хүрлээ. Тухайлбал, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гардаг шинжилгээний зардлын асуудал орон  нутагт шийдэгдэхэд их төвөгтэй байна. Өөрөөр хэлбэл, хэнээс нь зардал гарах нь тодорхойгүй байгаа. Мөн шинжээч нар орон нутагт тэр болгон хүрэлцээтэй биш ажилладаг. Түүнтэй холбогдуулж шинжээчийн дүгнэлт гаргахад цаг хугацаа их алддаг. Эргээд шинжилгээний дүгнэлт нь ойрхон өөрчлөгддөг. Хөдөөнөөс төв рүү шинжилгээнд явуулсан материал удаж дүгнэлт гардагаас болж зарим хүнд төрлийн гэмт хэргүүд шинжилгээний дүгнэлтийг хүлээсээр байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болдог. Үүний цаана хохирсон иргэд хохироод үлддэг асуудал яригдаж байгаа.

-Эд хөрөнгийн үнэлгээний асуудалд иргэд ямар санал бодолтой байна?
-Эд хөрөнгийн үнэлгээний асуудал орон нутагт ихээр тулгарч байна. Яг эд хөрөнгийн үнэлгээ хэрэгжихэд бага байдаг.  Зарим хүмүүс үнэлгээ нь давтагддаг байдлаар итгэл үнэмшил буурдаг. Энэ дээр төр бодлого гаргаж энэ асуудлыг шийдэх зөв гэсэн саналууд нэлээд гарсан. Тодруулбал, эд хөрөнгийн үнэлгээ тогтоодог тогтсон байгууллага байхгүй нь асуудал дагуулж байна.

-Та бүхэнд хэчнээн санал гомдол ирсэн бэ?
-Биднийг  явж байхад нийтдээ 80 гаруй санал хүсэлтүүд гарсан байгаа. Орон нутагт нь шийдчих боломжтой бол хариултыг нь өгч шийдвэрлэсэн. Хууль тогтоох байгууллагын түвшинд шийдэх саналуудыг нэгтгэсэн.
Өнөөдөр УЕПГ-ын зөвлөлийн хурлууд хуралдаж эл ажлын үр дүнг хэлэлцэж байна. Эндээс харьяалал руу нь шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, хуульзүйн яам, хууль тогтоох байгууллагатай хамаатай, цагдаа, шүүхийн байгууллагатай хамаатай гарсан саналуудыг нэгтгэж холбогдох байгууллагууд  руу шилжүүлнэ.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулав?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг маш чухал гэдгийг анзаарсан. Тиймээс 2011 оноос Ерөнхий прокурорын удирдамж хүргэгдсэн. Үүнээс хойш орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагуудтай хамтарч энэ ажлыг манлайлан зохион байгуулдаг болсон. Ингэснээр иргэддээ хүрч очиж уулздаг, тэдний санал бодлыг сонсдог, эргээд гаргаж байгаа гомдол хүсэлтийг газар дээр нь шуурхай шийддэг ажлууд нэлээд хийгдэж хэвшсэн.

-Орон нутагт эзэнгүй хэргүүд ихээр үйлдэгдээд байх шиг?

-Эзэнгүй хэргүүдийн ихэнх нь малын хулгайн гэмт хэргүүд байгаа. Орон байрны гэмт хэргүүд ч мөн байгаа. Энэ хэргүүдэд эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байж байгаад түдгэлздэг. Учир нь эрэн сурвалжлах ажиллагаа удааширч байгаатай холбоотой. Орон байрны хулгай төв суурин газруудад гайгүй байдаг. Учир нь төвийн нутгаар камержуулалт хийгдээд явж байгаа.

-АТГ-аас мэдээлэл хийхэд орон нутагт засаг дарга нарын үйлдэж байгаа хэргүүд их байна гэсэн. Энэ талаар?

-Сумын багийн дарга, аймгийн засаг дарга нарын хэрэг бий. Одоогоор мөрдөн байцаалын ажиллагаа явж байгаа, шүүхээр шийдэгдээгүй учир хэлэх боломжгүй.

-Гадаадын иргэдтэй холбоотой хэрэг орон нутагт гарах нь хэр байна?
-Харьцангуй гайгүй. Гадаад улсад гэмт  хэрэг үйлдэгдэж байгаа хэргүүд бол олон.

-Шүүх тойргийн системд шилжчихсэн нь иргэдэд их чирэгдэл болоод байх шиг байна?
-Орон нутагт 10-иад шүүх бий. Тухайлбал, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангайд шүүхүүд бий. Тэгэхээр Дорнод аймагт Давж заалдах шүүх хурал болохын тулд Хэнтий аймаг, Сүхбаатар аймгаас хүмүүс ирж шүүх хуралд ордог. Энэ нь иргэдэд хүндрэлтэй байдаг талаар яригдаж байгаа. Нийтдээ 21 аймагт 10 шүүх бий. Тэгэхээр үлдсэн 11 аймаг өөр аймагт шүүх хуралд оролцоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүх байхгүй аймгийн иргэд шүүх хурал нь болоход нөгөө аймаг руу явдаг нь унаа хөлс, зардалын асуудал хүндрэлтэй. Яваад очиход хурал нь хугацаандаа болдог, болдоггүй асуудлууд бий. Үүнээс болж бид нэлээн чирэгдэж байна гэдэг.

-Цагдаагийн албан хаагчтай холбоотой зөрчил нийслэлд багагүй гардаг. Харин орон нутгуудад хэр байна?

-Архангай аймагт явж байхад цагдаагийн дарга нь энэ асуудлыг хөндөж байсан. Ер нь сүүлийн үед төгсөж гарч байгаа цагдаа нар хөдөө орон нутгийн амьдралд нийцсэн сургалтууд дутмаг байдаг. Хот суурин газраас төгсөж очиж байгаа хүүхдүүд малынхаа зүсийг мэддэггүй, эм тангаа мэддэггүй хүндрэл бий. Наад захын ахуй хэрэглээний зүйлийг зааж сургахад анхаарах хэрэгтэй байх. Мөн очоод суурьших орон байрны асуудал хүндрэлтэй байна.
Ер нь хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн амьдрах орон байр, ажиллах орчин нөхцөл сайн байх хэрэгтэй байна. Мөн унаа хөлсний хэрэгцээ ч байна.

-Хариуцлага тооцсон албан тушаалтан байна уу?
-Байцаан шийтгэх ажиллагааны үеэр өөрийнх нь буруугаас болж иргэн хохирсон, цаана нь гэмт хэрэг удааширсан асуудал ганц нэг аймгуудад бий. Тэр хүмүүстээ бид зөвлөлийн хурал тарсаны дараа хариуцлага тооцно гэж бодож байгаа.

-Ял эдлүүлэх байдал  хэр байна?
-Ял эдэлж байгаа хоригдлуудыг ажлуулах журам заавар гэж бий. Үүнд яг хорих ангийн харьяа хүмүүсийг ажлуулдаг. Мэдээж гадуур ажиллах нөхцөлтэйгээр ажиллаж байгаа ялтнуудын хувьд хаана ажиллах ажлын байр, ямар хөлстэй ажиллаж, хэн хяналт тавих нь бүгд зохицуулагдсан зүйл. Хорихоос өөр төрлийн ажил хангагдаж байгаа. Ялангуяа торгох ялаар шийтгэгдсэн хүмүүсийн хувьд торгуулийн биелэлт 100 хувь байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.179.11.58)
    Үнэнбатаа шударга царайлахаасаа ичээч.Хүний нөөцдөө бүртгэлтэй хүнээ шалгалтын оноо дараалалаас нь алгасч томилгоо хийдгээс чинь харахад чи өөрчлөгдвөл таарна.Чухал царайлчаад үнэлгээ шинжилгээний анхны ойлголтгүй гэдгээ өөрөө ярьсан байна.Авилгачдын уурхайн гал тогооны хүн гуай
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    Тэнэг юм ярих юмаа хуулиа мэддэг л баймаар, хүнд хэргийн хөөн хэлцэх хугацаа 8 жил, онч хүнд хэрэг 10 жил байдаг ш дээ
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    chuhal l asuudal yrisan bnashdee huurhii
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • 19001973 (103.26.194.3)
    танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.114.153)
    uamar uaduuxan uariatai xun be,zailuul, bolobsroloo deesnluulmeer um aa
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.114.153)
    uamar uaduuxan uariatai xumuus be dee, zailuul, bolobsroloo deesnluulmeer um aa
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    1 цаг 59 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 22 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 48 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 27 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 57 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 50 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 56 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК