зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зулын гол болно гэдгээ зарлаад буй Өвөрмонгол иргэн Н.Алхаа: Хятадад намайг үхэл, шорон хоёрын нэг л хүлээж байгаа

2014-5-08
0
ЖИРГЭХ
Би хагас өнчин охинтой. Охиноо бүтэн өнчин болгомооргүй байна. Урагшаа очих юм бол намайг хадаг, цай барьж угтахгүй нь тодорхой. Хоног өнгөрөх тусам надруу үхэл аль эсвэл муу муухай зүйл ойртоод байгаа юм шиг санагдаж байна. Амьд л байхыг хүсч байна даа.
 9a251bedda6ddad4original  Өвөрмонгол иргэний Ерөнхийлөгчид бичсэн өргөдөл хүмүүсийн сонирхолыг ихэд татаад байна. Тэрбээр сүүлийн 23 жилийн хугацаанд манай улсад амьдарсан ба энэ хугацаанд  монгол бүсгүйтэй ханилж охинтой болсон нэгэн юм. Гэтэл түүнийг Хятад иргэншилтэй гэдэг үндэслэлээр Монголоос нэн даруй сайн дураарай гар, эсвэл албадан гаргана гэсэн албан бичгийг Гадаадын иргэн харьяатын газраас өгөөд байгаа. Гэвч тэрбээр энэ олон жил Монголд амьдарчихсан, ганц охин нь ч Монгол Улсын иргэн учир тэдний энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Улмаар албадан гаргах шийдвэр хүчин төгөлдөр байсаар байвал өөрийгөө зулын гол болгохоо ч зарласан. Ингээд хадам эцэг, эхийнх нь зүгээс Ерөнхийлөгчид хандаад буй  Н.Алхаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Таны Монгол Улсад ирж амьдрах болсон шалтгаан юу байв. 23 жилийн хугацаанд Монголд амьдрахдаа юу хийж бүтээв?
-Би Шилийн гол аймгаас ирсэн. 1998 онд тухайн үед ногоон паспорт буюу одоогийн түр оршин суух зөвшөөрлөөр хуулийн дагуу, албан ёсоор нь авсан. Ингээд Гадаадийн иргэн харьяатын даргаар Мөрөн томилогдож цагаачийн үнэмлэхийг байхгүй болгож, Өвөрмонголчуудыг бүгдийг нь түр оршин суух үнэмлэхтэй болгосон.

Би 1992 онд МУИС-д оюутнаар ирж, түүнээс хойш 5 жил сураад 1997 онд төгссөн. Энэ цагаас хойш Монголд амьдарсан. Улмаар Хүмүүнлэгийн ухааны Франц хэлний ангийн Э.Ундармаа гэж Халх эмэгтэйтэй гэр бүл болсон. Ингээд 1995 онд бидний дундаас А.Нандинцэцэг охин маань төрсөн.

-Тэгэхээр Монгол Улсад амьдрах эрх чинь хууль ёсны дагуу гэсэн үг үү. Хугацаа нь дууссан юм уу?
-Минийх гуравдугаар сарын 1-нд сунгагдах ёстой.  Би гэхдээ сарын өмнө аваачиж өгдөг. Тиймээс хоёр сарын өмнө аваачиж өгсөн. Тэгэхэд миний бичиг баримтыг буцааж өгөөд, хавсаргаж очсон материалуудыг өөрсдөдөө үлдээгээд, таны хавсралтуудыг судална гэж байсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт намайг дуудсан.  Тухайн үед би гадаад паспортгүй очсон. Гэтэл гадаад паспорттойгоо ир гэсэн. Ингээд би энэ даваа гарагт паспорт, оршин суугаа үнэмлэхтэйгээ очсон. Гэтэл Батбилэг байцаагч шууд нүүрэн дээр минь түр үнэмлэхийг цоолж хүчингүй болгосон. Минутын дотор л гарах виз дараад та хуулийн дагуу байгаарай гэчихээд л орчихсон.

-Өмнө нь оршин суух үнэмлэхээ яг цаг хугацаанд нь сунгуулдаг байсан уу?
-Хугацаанаасаа нэг сарын өмнө сунгуулдаг.


-Одоо охинтойгоо амьдардаг гэсэн үү?
-Охин маань Францад сурдаг. Эхнэр маань 2010 онд хорт хавдараар өнгөрсөн.

-Монгол Улсад 23 жил амьдрахдаа ямар төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байсан бэ?
-Барилга, зам, уурхайн газруудад орчуулга хийдэг байсан. Мөн дээд сургуульд хэдэн жил ажилласан. Яг өнөөдрийн байдлаар барилгын компани үүсгэн байгуулахаар бичиг баримт хөөцөлдөөд явж байна.

-Уг нь хуулиндаа гадаад улсын иргэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд Монгол Улсад тодорхой хугацаагаар хуулийн дагуу амьдарч болно гэсэн байдаг. Гэтэл таны эхнэр гадаад улсад амьдарч байгаад нас барсан. Охин чинь мөн гадны улсад сурдаг. Харин та Монголд ганцаараа амьдарч байгаа нь таныг эх оронд чинь буцаах үндэслэл болж байгаа юм биш байгаа. Энэ ер нь үндэслэл болж чадах уу?
-Би тэгж бодохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд хүүхдээ асрамжлах, эцэг, эх хэн нь ч хүүхдээсээ хагацахгүй байх гэдэг нөхцлийг хангаж өгсөн байдаг байх гэж бодож байна.

-Гарах сануулга дээр Гадаадын иргэний эрхзүйн байдлын хуулийн 27.3-т заасан хэсгийн дагуу гэж байгаа. Энэ хэсэг маань дотроо дөрвөн хэсэгтэй. Тэгвэл энэ заалтууд таныг яг гаргах үндэслэл болж чадаж байна уу?
-Минийхээр бол 27.3.1-т заасан "Цагдаагийн байгууллагын санал хүсэлтийг үндэслэн" гэсэн байсан нь их сонин байгаа. Намайг 2013 оны нэгдүгээр сарын 17-нд үүрээр гэрээс маань баривчилсан. Тухайн үед ямар шалтгаанаар, хаанахын хэн гэдэг хүнд баригдаж байгаагаа мэдээгүй. Гэвч цагдаагийн хэлтэс дээр ирээд надад хэлс хэрэг тохох гэж байна гэдгийг ойлгосон. Тодруулбал, надад хулгай дээрмийн хэрэг тохохыг оролдсон. Гэвч энэ хэрэг хэрэгсэхгүй болсон шүү дээ. Гарах сануулгын хувьд би хууль бус гэж үзэж байгаа.

-Яг ямар үндэслэлээр сэжиглэн байцаасан юм бэ?
-Хулгай, дээрэм хийсэн хүмүүст Хятадуудыг зааж өгсөн буюу захиалагч хэмээн сэжиглэж баривчилсан байдаг.

-Хоёр хятад иргэнийг, хоёр монгол залуу дээрэмдсэн. Харин тухайн хятад иргэнийг мөнгөтэй байна гэдгийг монгол иргэдэд зааж өгсөн гэж таныг сэжиглэсэн гэсэн. Тэгвэл та тэр хоёр хятад иргэнийг танидаг байсан уу?
-Огт танихгүй. Харин намайг зааж өгсөн гээд гэрчлээд байгаа залууг танидаг. Тэр залуу миний хамт ажиллаж байсан хүний төрсөн дүү. Би хашаанд нь машинаа аваачиж тавьдаг байсан.

-Энэ хэрэгт сэжиглэгдээд хэдий хугацаанд шалгагдаж, хэр хэмжээний хохирол амссан бэ?
-Зөвхөн энэ асуудлаас болж бүтэн жил ажилгүй байсан. Санхүү , эдийн засаг, нэр хүндэд халдсан. Маш том доромжлол гэж бодож байна.

-Хуулийн байгууллагаар таныг хэрэг хийгээгүй хэмээн цагаатгасан байна. Үүнээс өөр хэрэгт холбогдож байсан уу?
-Өөр ямар ч хэрэгт холбогдож байгаагүй. Ер нь үл бүтэх зарим цагдаа нарын нүдэнд Өвөрмонгол хүн бол хүн биш шүү дээ. Бараа, эд зүйл юм шиг харагддаг. Бид нар чин бүр тарифтай. Дээд тал нь байр машин, доод тал нь хүүхдийн сургалтын төлбөр. Гэхдээ энэ бол миний хардалт.

-Таньд яг ийм тохиолдол гарч байв уу?

-Миний байцаагдсан барьсан зүйлийг би үүнтэй л холбож үзэж байгаа.

-Ер нь таныг гаргах болсон хуулийн заалтуудыг хараад байхад таныг Хятад улс руу тодорхой ажлаар гарчихаад эргээд орж ирж болно гэсэн юм биш үү?
-Монгол шиг Ардчилсан улсад ийм юм байж болох байх. Хятад бол хэцүү шүү дээ. Хятадын хилээр нэг л орсон бол гарахад хэцүү. Хятадад бол намайг үхэл, шорон хоёрын нэг л хүлээж байгаа.

-Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн сануулга хуудсан дээр 10 хоногоос хэтэрвэл албадан гаргана гэсэн байгаа. Сэтгэл санаа хэцүү л байгаа биз дээ?
-Би хагас өнчин охинтой. Охиноо бүтэн өнчин болгомооргүй байна. Урагшаа очих юм бол намайг хадаг, цай барьж угтахгүй нь тодорхой. Хоног өнгөрөх тусам надруу үхэл аль эсвэл муу муухай зүйл ойртоод байгаа юм шиг санагдаж байна. Амьд л байхыг хүсч байна даа.

-Гадаадын иргэн харьяатын газарт энэ саналын дагуу өргөдөл, гомдол өгсөн үү?
-Өргөдлөө өгсөн. Өргөдөлдөө энэ асуудлыг дахин шийдэж өгнө үү. Би цаашдаа охиныдоо аав нь байх үүрэгтэй. Өөр янз бүрийн улс төрийн буюу ашиг сонирхолын зүйл байхгүй гэдгээ тусгасан.

-Та охинтойгоо хэр холбоотой байдаг вэ?
-Байнга утсаар ярьдаг. Өнгөрсөн зун амралтаараа ирээд явсан.

-Охиныхоо хууль ёсны асран хамгаалагч та юу?
-Надаар овоглодог. Хууль ёсны асран хамгаалагч нь би. Манай гэр орон бүгд охины нэр дээр байдаг. Эхнэрээ өнгөрсөнөөс хойш би байраа охиныхоо нэр дээр шилжүүлсэн.

-Охиноос чин гадна ямар хамаатан саднууд байдаг вэ. Хадмууд чин холбоотой байдаг уу?
-Хадмууд маань Дарханд байдаг. Гэхдээ байнга холбоотой байдаг. Өчигдөрхөн ирээд явсан. Миний өмнөөс ерөнхийлөгчид өргөдөл гаргасан.

-Эцэг, эх чин Ерөнхийлөгчид ямар утгатай өргөдөл өгсөн юм бол?
-Энэ хүн манай төрсөн хүүхдээс ялгаагүй. Охин маань нас барсан учир энэ хүн биднийг харж ханддаг. Бид нас өндөрт гарсан хүмүүс.Тиймээс бид энэ хүнийг хааш нь ч явуулмааргүй байна гэсэн утгатай өргөдөл.

-Та өөрийнхөө эцэг, эхтэй хамгийн сүүлд 1999 онд уулзсан гэсэн үү?
-Одоо бол утсаар яриад холбоотой байгаа. Аав маань 2006 онд ирээд надтай уулзаад явсан. Манайх ах дүү долуулаа. Би айлын доороосоо хоёрдахь хүүхэд. Одоо 46 нас хүрч байна.

-Гадаадын харьяатын даргад хандаад дахиж харж үзэхийг хүссэн гэсэн. Мөн Ерөнхийлөгчид хүсэлтээ илгээсэн. Тэгвэл энэ хоёроос ирэх хариулт ямар байгаасай гэж хүсч байна?
-Ц.Элбэгдорж ерөнхийлөгч "Олуулаа болцгооё" уриан дор нааштай хариу илгээх байх гэж бодож байгаа.  Гадаадын иргэн харьяатын газраас ч нааштай хариу гарна гэж найдаж байна.

-Таныг хүлээж байгаа хариултууд ирэхгүй тохиолдолд таныг албадан гаргана. Тэгвэл та хэрхэх вэ?
-Би сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон. Нааштай хариу ирэхгүй бол тэнд очсон ч үхэх юм чин Монголынхоо газар шороон дээр өөрийгөө зулын гол болгоё гэж бодож байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (102)

  • DR. ADITYA (102.89.85.110)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.85.110)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • байа (202.131.225.197)
    Өвөрмонголчуудыгаа их өрөвдөх юм даа. Яалтай билээ.
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • demjigch (180.149.97.1)
    mongoloor dvvren xuatad solongoschuud bagtaj uadan alt erdenesiig n odor shonogvi zooj baihad iuch medeegvi tsarialaad onchin ohinihoo toloo ami guij baigaa negnee yhbel taarna gej helj baigaa hvmvvs uavch mongol hvn bishee.Er n hvn bish adguusnaas ch dor heleh ch muu yg oldohgui baina.
    2014 оны 06 сарын 14 | Хариулах
  • Эрдэнэ-Очир (103.9.90.228)
    Би энэ хүнийг нэлээн сайн мэддэг гэж өөрийгөө боддог. Мэддэг гэдгийн учир нь, энэ хүнтэй 3 жил хамт амьдарсан юм. 2006 онд хөдөөнөөс МУИС-д элсэн суралцах хуваарь аван, Улаанбаатар хотод сурч, амьдрахаар ирж билээ. Тэр үед, даруухан, хүнтэй эелдэг сайхан харьцаатай,хэл аялгуу нь ч гэсэн халхын аялгуунаас хол зөрүүгүй нэгэн өвөрлөгч залуу манай ангид элссэн байсан бөгөөд бид удахгүй дотно сайхан найзууд болж, түүний ахуй нутаг, зан заншил, хэл соёлын онцлогийг асууж, ярилцдаг байсан нь миний муйхар бодлыг их л өөрчилж билээ. Муйхар бодол гэдэг нь дунд сургуулийн түүхийн номоос уншиж байсан Түмэдийн Алтан хааны байгуулсан Хөххот нийслэлтэй, Манжид зарим ноёд нь дагаар орж, хожмоо Манжийн захиргаанд өвөр 49 хошуу болон хуваагдсан гэх мэт Өвөр Монголчуудын тухай өчүүхэн төсөөлөл, мэдээллээс гадна, хүн амын дийлэнх нь хятадууд, ихэнх нь монгол хэлээ мэдэхээ байсан, одоо бараг хятад хүнээс өөрцгүй болсон гэсэн нийтийн дундах өнгөц буруу ойлголттой адил байснаас үүдэлтэй. Түүнчлэн ангийн анд өвөрлөгч залуугийн гэрт очдог болсноор түүний авга ах нь болох Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Н. Алхаа гэх эгэл хүнтэй танилцсан юм. Тухайн үед танилцаад түүнийг хээгүй сайхан монгол зантай, тусархуу, үзэл бодлын хувьд ч монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн юм байна даа гэж дүгнэж бодсон минь одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Улмаар намайг өөрийн гэртээ дүүтэйгээ хамт амьдрахыг зөвшөөрч, сургуулиа төгсөн төгстөл ямар ч төлбөр, түрээс мөнгө авалгүйгээр гэртээ 3 жил амьдруулсан нь хөдөөний эгэл малчны хүү, оюутан надад их л тус хүргэсэн дээ. Хамт амьдарч байх хугацаанд, түүний олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээлсэн ахуй амьдралынх нь тухай бүхий л мэдээлэл үнэн болохыг би мэднэ. Түүний эхнэр нь францад сурч байгаа, охин нь ээжийгээ франц явснаас хойш нэлээн хэдэн жил монголд аав, өвөө, эмээтэйгээ хамт байж байгаад,ээж дээрээ очсон, охин нь жил бүр амралтаараа ирж аавтайгаа хамт байж байгаад явдаг, Дарханд байдаг хадам аав, ээж, хадам дүүтэйгээ байнгын холбоотой байдаг, үргэлж бие биенийхээрээ ирж очин, хонож өнжин найрсаг сайхан харилцаатай байдаг энээ тэр зүйлээс гадна намайг сургуулиа төгсөх жил буюу 2010 онд эхнэр нь хорт хавдраар нас барж, хүнд гарз хохирол тохиосон гэх мэт хувийн амьдралтай нь холбоотой зүйлийг мэдэх юм. Алхаагийн тусч, хүнлэг сайхан зан чанарын өөр нэгэн илрэл нь монголоо гэсэн сэтгэлтэй, монголдоо ирж сурч боловсрох хүсэлтэй олон өвөр монгол оюутанд монгол улсын их сургууль болон бусад их дээд сургуульд суралцахад нь зохих зөвлөгөө, чиглэл өгч тусалдгийг нь монгол, өвөр монголын ард түмний дундах соёлын зууч бие хүн гэлтэй. Эцэст нь хэлэхэд, монголоо гэсэн чин сэтгэлтэй, эгэл, шударга Алхааг хүсэлт ёсоор нь Монголд амьдрахад зохих албаны хүмүүс туслана гэдэгт найдан суунам.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • z (211.36.152.59)
    Huuli bus zuil hiisen bolood nutag ruu butsaaj bgaa bhaa
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • ta nar bolioch... (182.160.7.15)
    ene hund umhii mongold baisnaaraa hend yamar gai bolood baigaa yum be.Usguj boijuulsan,unerleh urtei,uilhah zurhtei etseg hun bn lee.ohiniih ni zahidaliig unshsan.ta nar muusain arhixhinguudaas hol iluu sain aav bn lee..ene huniig uldeeh estoi..mongol nutagt tursun ohiniihoo derged yasaa tavih estoi hun za...
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    sn shalgabal ene hunes ih ch yum garch ireh bhdaa
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    ugaasaa ali ert ohintgoo amidrahaa bolison bj hudlaa ***** l bas ehneree tsagaachlasniig ch heleegui
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    ene nuhur ooroo ih sonin hun blee shuu
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.194.12)
    Энэ Тэмүүжинг хорлох гээд байгаа хурандаанууд чинь хятадын төлөөний этгээдүүд юм бишүү?
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (218.144.160.2)
    "Монгол нvvрс" ассоциацийн гvйцэтгэх захирал Т. Наран 2012-01-12-нд news.mn, Ж. Нямсvрэнд ярилцлага огохдоо манай улс 2010-2011 онд 18-20 сая тонн нvvр экспорлосон. "Жижиг Таван-толгой" нэг тонн нvvрсийг 33доллар, "Саусгоби Сэндс" 40 доллар, " Чинхуа МАК" 46 доллараар зарж байх ад Монголын нvvрс яаж vнэд орох юм гэсэн. "Энержи ресурс" 117 доллараар зараад, жижиг "Таван-толгой" 33 доллараар зарж байгаа нь бодлогын алдаатайг харуулж байна. Энэ олгиархууд "нvvрсний ордыг" олон хэсэг хувааж vнэгvйдvvлэх ажил зориуд хийсэн. Монголын нохцолд хувийн нvvрсны орд шаардлагагvй " Торийн мэдэлд" байх шаардлагатай. Байгалийн баялаг "Торийн мэдэлд байж бодлогоор явах хэрэгтэй". Хувьд байлаа гээд бие биенээсээ орсоод vнэ буулгаад эдийн засгийн аюулгvй байдлыг бий болгож байгаа юм. Ийм нохцолд "Томор замийн нарийн цариг" тавиад ч нvvрс vнэд орохгvй. Дээрх ордууд адилхан "кокосжих нvvрс". Ийм бодлогийн алдаа нохцолд урагшаа нvvрс гаргаад ч хэрэг байхгvй. Юун Хятадтай хамтарсан "Гашуунсухайт томор" байгуугуулах вэ? Тэгээд бас Хятадын торийн омч нь 49%, монголын талын гурван кампани нь vлсэнийг нь хувааж авсан байх юм. Хятадын тал илvv эрх мэдэлтэй байна гэсэн vг. Монголын тал 51% харагдаж байгаа боловч vvнийг Монголын торийн эрх мэдлийг 3 хувааж бууруулсан байна. Энэ монголын тор хэний талд ажилаад байна вэ? Нарийн царигийн асуудлыг салбарын сайд нь биш хvн оруулж ирж болохгvй. Тэгээд бас байнгын хороон дээр нь салбарын сайдыг vг ч хэлvvлээгvй байж болохгvй.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • hujaa (103.26.194.22)
    ene heden barilgiin hujaanuud ***** hurliizuud nutgiinhniigaa avaad mongoloos min zailaachee elbegdorj guai
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.7.237)
    Монгол улс дэлхийд ардчилсан орон гэдэг нэр хүндээ унагаж байна энэ мэдээлэл аль хэдийн дэлхийгээр цацагдажээ өрөвдөлтэй Монгол улс, Энэ хүн чинь монгол улсын өөрөөр нь овоглосон охин нь байхад гэр бүлийн эрхээр хандахгүй өөр ямар асуудлаар хандах юм бэ, аав охин 2 ын харицааг үл хүндэтгэн охин Нандинцэцэгийн аавтайгаа хамт байх эрх чөлөөг нь хаан боогдуулсан ардчилсан Монгол улсын цагдаа, гадаадын иргэн харъяатын газрыг олон улсын шүүх, олон улсын хүний эрхийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.15)
    TA NAR HYATDUUDTAI HIISEN GEREE BDAGIIG MEDDIIMUUDOO!!! UVUR MONGOL GANTS IRGENIIG IRGEN BOLH\GOH YUM BOL TSERGIIN HUCH HEREGLEH!!! HYATDUUD ENE SIIMHIIG ASHIGLAJ KRIEM SHIG BOLGOH SONIRHOLTOI BGAA SHU!!!
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.10)
    Тэр Уранчимэг гэдэг хүн яав ч зүгээр биш. Нэг бол энэ хүн монголд ямар нэгэн асуудал гаргасан, эсвэл тэр Уранчимэг хятадуудаас энэ хүнийг гаргах даалгавартай байж. Хэдэн халтар цаасанд цадах болоогүй юм байх даа. Энэ бол нэг хүний асуудал биш 2 улсын хоорондын чухал асуудал болно шүү, Уранчимэг ээ.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    butehgyi nuhur yum shig bgaam
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    ene ugaasaa hytdad heret tariad orsen hun bna daa
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • mongol hun (75.37.28.161)
    энэ хүн хятадад очоод сайнаа үзэхгүй ёстой л шорон үхэл 2 хүлээж байгаа, сайн муу ч монгол хүн тэгээд хууль дүрэм зөрчөөгүй бол байж л байна биз дээ, хэнд гай болсийн, үр хүүхэд нь ч монголын иргэн юм байна, эсвэл тэр цагдаа гадаадын хяналтын байцаагч нарт өгөх юмгөи юм уу байсан ч багадаад байгаам биш үү, өчнөөн олон жил амьдраад байсан л байна.Монголоо хятадад барьж өгөхөө болих хэрэгтэй ш дээ, урд нь бас өвөрлөгч нарыг хятадын хүсэлтээр хөөж гаргаж байсан
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • mongolchuudaa (91.93.38.115)
    ovor mongolıın bosoogooroo uhsen damdinsurengiin ur sad shuu dee ed nar chin zailuul gemgui bol uldeesen deer shuu
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.10)
    Авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973 нь таньд: Нүүлгэлт. Ачаа тээврийн үйлчилгээ хот орон нутагт, хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуучлал, жуулчны бааз, гадаад дотоод бүх нислэг, галт тэрэг тээврийн үнэ тариф цагийн хуваарь, такси дуудлага үйлилгээ мэдээлэл, баяр ёслол, хуримийн машин, хонхны баяр анги хамт олны автобус үйлчилгээ энэ бүх үйлчилгээний талаар та манай лавлах 1900-1973 аас лавланаа уу бид таньд хурдан шуурхай үйлчлэх болно
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.194.2)
    Та олон улс дотоодын нислэгийн цагийн хуваарь онгоцны тийзийн үнэ үйлчилгээ болон өөрт хэрэгтээ мэдээллээ 19001973 утаснаас лавлаарай
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • монгол (103.9.89.202)
    аагаа багтааж ядсан хүн амиа зулийн гол болгож өргөх үү. улс төрийн юм уу хувийн асуудлаар хандалгүй нарийн шалгаж тогтоогоод гэм буруугүй бол хуулийн дагуу монгол оронд үлдээж болох байлагүй дээ. хамгийн го үнэн зөвөөр хуулиа барьж асуудалд хандаасай. бас бидний мэдэхгүй далд асуудал байж магадгүй учраас цагдаа тагнуул аль аль нь сайн шалгаад гэмгүй бол үлдээх байлгүй дээ. бид энгийн иргэд үнэн зөвийг мэдэхгйү бйж шууд үлдээ эсвэл гарга гэ болохгүй.
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • bn (202.55.191.78)
    zochin (184.97.158.4) ( Өчигдөр 21 цаг 34 минут ) Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Б.Уранчимэг-ийг АТГ-т өгч шалгуулах хэрэгтэй. Энэ хүүхэн хориод жилийн турш тус албанд ажиллаж, авилга авч баяжсаныг тэнд орж гардаг хүн болгон мэднэ дээ. Дандаа пүүс, компани, баян Хятадаас авилга авна, далдуур хуйвалдана, тэгээд хятад иргэдийг бөөнөөр нь Монголд орох виз олгоно, визийг хугцаагүй сонгож өгнө. Монголыг хятадын үүр болгож байгаа асуудал бол бүгд л энэ Б.Уранчимэг зэрэг Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нарын үйлдсэн нүгэл. Тэгээд ажлаа сайн хийдэг дүр үзүүлэн Монголдоо амьдрах гэсэн Алхаа мэтийн жирийн өвөрлөгч иргэдийг хөөж тууж, торгож, шорон оронд хийж гавьяа байгуулж баатар болдог. Б.Уранчимэг Алхааг хөөж байгаа нь идсэн ууснаа нууж хаах гэсэн арга мэх төдий өчүүхэн жүжиг. АТГ эдгээр хүмүүсийг шалгахыг шаардаж байна. Б.Уранчимэг нар өдөржин шөнөжин хахууль авч хятад иргэдийг Монголд орогнуулж, олон сайхан Монголын төлөө зүтгэж яваа элэг нэгтнийг визээр дарамталж ирснийг би баттай баримтаар гэрчилнэ.
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    8 цаг 44 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    11 цаг 13 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    11 цаг 16 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    11 цаг 19 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    11 цаг 25 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 29 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    11 цаг 33 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    11 цаг 38 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Өчигдөр 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    Уржигдар 20 цаг 52 мин
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    Уржигдар 17 цаг 20 мин
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    Уржигдар 15 цаг 50 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК