Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Батцоож: Ачилт хийдэг хувийн компаниудын талаарх гомдол их ирдэг

2014-5-13
0
ЖИРГЭХ
    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожтой ярилцлаа.
 download   Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожтой ярилцлаа.

-Замын хөдөлгөөний удирдлагын төвд камераар замын хөдөлгөөнийг хянадаг болсон. Зөрчил дутагдал хэр гарч байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хуульзүйн яамны дэргэдэх Мэдээлэл шуурхай удирдлагын төв онцгой, түргэн, цагдаагийн машинуудыг хяналтыг тавьдаг. Харин манай Замын хөдөлгөөний удирдлагын төв бол замын хөдөлгөөнийг оновчтой удирдах, зохион байгуулах, замын хөдөлгөөний менежментийг хийх үүрэгтэй. Хөдөлгөөнийг удирдаж зохион байгуулах, цаашлаад хяналт тавихын тулд гудамж замд суурилуулсан гэрлэн дохио, хяналтын болон тел камеруудаар хөдөлгөөнийг удирдаж байгаа. ИТХ-ын 2012 оны наймдугаар тоот тогтоол дотор  Улаанбаатар хот дахь замын хөдөлгөөний хэт ачаалал, бөглөрлөөс гарах арга зам нь түр зогсохыг хориглосон газар зогссон  автомашинуудыг зөөвөрлөх тсгаж өгсөн байгаа.  Энэ дагуу Засаг даргын захирамж гаргаад хөрөнгө оруулалтыг нь батлаад өнгөрсөн 2013 онд 12 тусгай зориулалтын машиныг худалдаж авч, энэ үйл ажиллагааг эхлүүлсэн. Автомашинуудыг зөөх ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хариуцуулсан. Манайх хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний бөглөрөлт  бууруулах чиглэлээр ажилладаг ганц байгууллага юм.Тиймээс бид ачиж, журамлах алба гэсэн биеэ даасан албыг бий болгосон.

-Ачиж журамлах ажиллагаа явагдаад жил гаруй болж байна. Ер нь энэ ажиллагаа ямар явагдаж байна вэ?
-Үндсэндээ 2013 оны есдүгээр сарын 2-ноос ачиж, журамлах албаны үйл ажиллагаа эхэлсэн.  Энэхүү ажлаа явуулахдаа автомашинуудыг тендерт зарлаж худалдаж авч, жолооч нарыг бүртгэж, сургалтанд хамруулж бэлэн болгосон. Ачилтын автомашинууд бүгд шинэ учир эвдэрч, ажил доголдуулсан зүйл байхгүй байна

-Өмнө нь автомашиныг зөөж, журамладаг байсан байх аа?
-Замын цагдаагийн газраас тусгай зориулалтын автомашинтай байгууллагуудтай гэрээ хийгээд  зөрчил гаргасан жолооч нарын автомашиныг журмын хашаанд хийдэг байсан. Мөн зам тээврийн осол аваарт орж, эвдэрээд байрнаасаа хөдөлж чадахаа больсон автомашинуудыг журмын хашаа руу зөөж шилжүүлэх зорилгоор тодорхой компаниуд ажиллаж байсан.

-Ачиж журамлах ажиллагааг ямар хууль эрхзүйн  хүрээнд явагдаж байгаа вэ?
-  НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж болон 2005 онд гарсан Хуульзүйн сайдын 94 дүгээр тушаалаар буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн автомашинуудыг цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр саатуулж, журмын хашаанд зөөж шилжүүлнэ гэсэн журмаар ажил үйлчилгээг явуулж байгаа. Автомашин ачиж журамлаж байгаа хувийн компаниуд  Замын цагдаатай гэрээтэй ажиллаж байгаа юм.  Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ бүх үйл ажиллагааг удирдаж зохион байгуулж, хяналт тавьж байгаа гэж зарим хүмүүс ойлгоод байх шиг байна. Манайх бол төрөөс санаачилсан үйл ажиллагаагаа хуулийн дүрмийн дагуу явуулж байгаагаараа давуу талтай юм.

- Ачиж журамлах ажиллагаанаас орж байгаа мөнгийг хаашаа төвлөрүүлдэг вэ?
-Манайх орсон орлогоо  төрийн санд төвлөрч байгаа. Харин хувийн компаниудын  Замын цагдаатай гэрээтэй байдаг юм. Хувийн компанийн  орлого хаана төвлөрч, юунд зарцуулагддагийг бид мэдэхгүй.

-Машин ачих үйлчилгээтэй холбоотой гомдол санал нэлээд гардаг. Танайд гомдол санал хэр ирж байна вэ?

-Иргэдээс саналууд их ирдэг. Тухайлбал, автомашин ачиж байгаа мэдээллээ автомашины жолоочид өгдөггүй, газар дээр нь жолоочтой тохиролцоод ямар ч баримт өгөхгүй бэлэн мөнгө авдаг. Төлбөр авч байгаа аргыг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Мөн банкаар мөнгө шилжүүлэх гэсэн үе нь амралтын өдөр таардаг гэх мэт  чирэгдэлтэй байдаг. Ер нь зогсоолынхоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэтэл зогсоолоо шийдээгүй байж машин ачиж байна. Өөр боловсронгуй арга хэрэглээч гэх мэт саналууд ирдэг юм. Үүний дагуу үйлчилгээг сайжруулж, боловсронгуй болгон ажиллаж  байгаа.

-Ер нь ачигч машинуудаас багагүй зөрчил гаргаж байгаа. Тухайлбал хүүхэд машинтай нь ачиж, дайрсан гэх зэрэг зөрчил гарсан?
-Гарч байгаа зөрчил дутагдлаас хархад  энэ ачилтын үйлчилгээг улам сайжруулж, боловсронгуй болгож, цэцлэх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Ер нь хувийн ачилт хийж байгаа компаниудаас  ийм зөрчил дутагдал гаргаж байна.

-Танай төвөөс хувийн ачилтын компаниудад хяналт тавих боломжгүй юм уу?
-Бид хувийн компаниудтай  гэрээ хийгээгүй учраас  хяналт тавьж, үүрэг даалгавар өгөх эрхзүйн орчин бүрдээгүй.

-Танайд  ирж байгаа гомдлуудын хэдэн  хувь нь   ачилттай холбоотой байна вэ?

-Утсаар болон бичгээр ирүүлсэн санал гомдлын 85 хувь нь хувийн компаниудын ачилттай холбоотой гомдлууд байгаа. Одоо энэ үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, удирдлага, зохицуулалтад оруулахгүй бол болохгүй байна. Иргэд энэ үйл ажиллагааг зөвшөөрч байгаа. Иймээс үйл ажиллагаа боловсронгуй болж, төрийн санд орлого нь төвлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь хувийн компаниуд ачилт хийж өөрстөө ашиг олж байна вэ гэх санал гомдлууд ч байгаа шүү дээ.

-Автомашины ачиж журамлахдаа машинд сэв үлдээж, хүний эд зүйлтэй гамгүй харьцдаг гэх мэдээлэл  цөөнгүй байдаг. Танайх автомашин ачиж журамлахдаа баримталдаг журам гэж байдаг уу?
-Манай ажилчид  журмын дагуу машиныг ачдаг. Тухайн машиныг шалгаж, бичлэг хийж, зургаар баталгаажуулж, хаалгыг нь лацаддаг юм. Мөн жолооч, ачигч машины даатгалын үйл ажиллагааг хийлгэсэн байгаа. Хэрвээ манай үйл ажиллагаанаас болоод автомашинд сэв суусан байвал бид даатгалаас тухайн машиныг хохиролгүй болгодог юм.

-Хэрэв тухайн ачигч машины жолооч алдаа дутагдал, зөрчил гаргавал ямар хариуцлага тооцдог вэ?

-Тухайн ажилчдадаа хариуцлага тооцохоос гадна хамгаалах хэрэгтэй . Тиймээс бид даатгалд хамрагдсан байдаг.  Жолоочийн хариуцлагыг журманд тусгасан байгаа. Тухайлбал, жолооч заавал ажлын хувцасаа өмссөн байх. Бичиг баримт, жолооны үнэмлэхээ  биедээ авч явна. Архи согтууруулах ундаа хэрэглэх хориотой. Мөн өглөө бүр ажилчдад үзлэг шалгалтыг хийдэг. Хэрэв алдаа дутагдал гаргавал байгууллагын дотоод журмын дагуу шийтгэдэг. Хүнтэй зүй бусаар харьцаж, автомашин эвдэж гэмтээсэн тохиолдолд хариуцлага тооцдог. Ерөнхийдөө манай ажилчид ихэнх нь хуулийн мэдлэгэтэй, цагдаа сэргийлэхэд ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа. Гэхдээ энэ ажил маш их хэл амтай байдаг учир ажиллах сонирхолтой хүн бага байдаг. Ер нь манай ажилчныг барьж зодсон хэрэг  гарсан байгаа

-Цагдаагийн автомашин буюу үүрэг гүйцэтгэж байгаа хөдөлгөөнт эргүүлийн машиныг ачиж явж байсан тохиолдлыг гарсан. Ер нь ийм тохиолдол хэр гардаг вэ?

-Түр хорилсон газраас  ачаагүй байх. Тухайн цагдаагийн машины хувьд  эвдрэл гэмтэл гараад ачуулсан байх. Ер нь хөдөө орон нутаг, нийслэлд  эвдэрсэн автомашиныг ийш тийш нь аваачиж тавина гэх мэтээр зөөлгөдөг юм. Ер нь тусгай үйлчилгээний автомашиныг ачиж болохгүй гээд журамдаа заагаад өгсөн байгаа. Үүнд онцгой, түргэн, цагдаагийн машинууд багтана.

-Шинэ журам гаргасан гэсэн. Үүнд ямар асуудлууд тусгагдсан бэ?

-Нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлөөр автомашины ачиж журамлахдаа мэдээлэл өгдөггүй, төлбөр мөнгө тушаахад хүндрэл гардаг. Мөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн талаараа тээврийн хэрэгсэл эзэмшигчид мэдээлэл, лавлагаа өгдөг нэгдсэн системийг бий болгоно. Мөн үйлчилгээний хураамжийг бэлэн бус картаар төлбөр мөнгийг төлөа боломжийг бий болгосон байгаа.  Тиймээс бид автомашиныг нь ачиж байгааг талаар тухайн жолоочид бүх мэдээллийг мессежээр өгнө. Хэрэв утсаа үлдээгээгүй тээврийн хэрэгслийн бүртгэлийн баазаас тухайн машины улсын дугаараар нь эзэмшигчийнх нь утсаар явуулж байгаа. Иймээс иргэд хүнээс худалдаж авсан  автомашинаа  Авто тээврийн мэдээллийн баазад мэдээллээ шилжүүлэх ёстой. Хэрэв шилжүүлээгүй бол хуучин эзэмшигчид мэдээлэл очно.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (122.201.17.138)
    Ачиж байгаа хүмүүс нь эзэн нь ирчээд байхад сануулга өгөөд ч юмуу, торгууль бичиж үлдээх ч юмуу арга хэмжээ авч болдоггүй юмуу. Энэ бол ард түмнээ улаан цагаан дээрэмдэж байна шүү дээ. Эзний нь араас гүйлгэн гүйлгэн ачаад явах юм. Тэгээд УБ хотод зогсоол гэж байхгүй. Энийгээ шийдэж өгөөчээ. Нийгэмд илүү их стрэсс нэмж байна шүү дээ.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.17.138)
    Deerem bish dee yamar
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.17.138)
    Машин ачилтын талаар үнэхээр гомдолтой байна.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.42.209)
    ene achilt hiideg kompanii tsaad ezemshigch nariig zarlaachaa dald ezed n dandaa uls torchid bga shuu dee ted nar oiriin zuun jil mongoliin mashinii tugjrel arilahgui tiim uchir l ene mongo oloh ajil ruu orson bga
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    tiishdee
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.131.226.86)
    Ачилт хийнэ гэж зүгээр л мөнгө хийх хэрэгсэл болсон байна хяналт тавьдаг газар гэж байна уу? ингэхэд ер нь
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    35 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 49 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК