зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Амардорж: Газрын тосны дарга агсан Д.Амарсайхан нойр булчирхайн үрэвсэлтэй байсан

2014-5-14
0
ЖИРГЭХ
Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Албан ёсны нас барсан шалтгаан тодорхой хугацааны дараа тодорхой болно. Өнөөдрийн байдлаар урьдчилсан байдлаар задлан шинжилгээ хийж байна гэсэн.
шүүх    Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих 461-р ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан талаарх харамсалтай мэдээллийг бид цаг алдалгүй та бүхэнд хүргэсэн.   Тэгвэл түүнийг тархины судасны хатуурал өвчтэй байсан талаар эх сурвалжууд хэлж байгаа ч ШШГЕГ-аас нойр булчирхайн үрэвсэлтэй байсан хэмээн няцаалаа.

Мөн уг хэрэгт иргэд Шүүх хуулийнхныг хийгээд АТГ-ын албан тушаалтнуудыг буруутгаад байгаа. Тиймээс хэрэг явдлын талаар ШШГЕГ-аас дөнгөж сая шуурхай мэдээлэл хийлээ. ШШГЕГ-ынхан өнөөдөр хорих 461 дүгээр ангид дотоод хяналт шалгалтыг хийж, хэрэг явдалтай танилцаад ирсэн билээ.

ШШЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дарга Б. Амардоржтой Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг хоригдож байгаад нас барсантай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Талийгаачийг нас бардаг өдөр яг юу болсон юм бэ. Эх сурвалжууд янз бүрийн тайлбар хэлээд байна л даа?
-Өчигдөр өдрийн 16.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан А гэгч нас барсан харамсалтай явдал боллоо.
Энэ хүн 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс нийт 28 хоног цагдан хоригдсон. Тухайн өдөр 15.00 цагийн орчимд өмгөөлөгч нь уулзах хүсэлт гаргасан. Үүний дагуу бид хорих ангиас уулзалтыг бариад аваачсан. Гэтэл уулзалтын хүлээлгийн өрөөнд ороогүй удаагүй байхдаа ухаан алдан унасан. Тиймээс бид эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудаж, үзүүлсэн. Хорихын эмч болоод Түргэн тусламжийн 103-ын эмчид үзүүлсэн. Гэвч яаралтай тусламж үзүүлсэн боловч эмчилгээ авалгүй нас барсан.

-Д.Амарсайхан агсан хоригдож байхдаа эмчийн хяналтанд байсан уу. Яагаад эмнэлэгт хэвтүүлэхгүй байсан юм бэ?
-Энэ хүнийг  28 хоног хоригдох хугацаанд хариуцсан эмч нар нь 8 удаа үзэж байсан байдаг.  Мөн Био химийн холбогдох шинжилгээнүүдийг нь авсан байгаа.  Түүнчлэн өмгөөлөгч нь хоёр удаа хүсэлт гаргасан байдаг. Эхний удаа эмнэлгийн тусламж үзүүлэх буюу  эмчилгээ хийлгэхээр хэвтүүлэх хүсэлт тавьж байсан. Дараа нь эрүүл мэндийн байдлын тодорхойлолтыг гаргаж өгөөч гэж хүссэний дагуу холбогдох эрүүл мэндийн тодорхойлолтыг нь өгсөн байгаа.

-Эмч нар хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж дээрээс тушаасан зүйл хэмээн ярьсан байсан?

-Бид ямарч байсан цагдан хорих төвийн эмнэлгийн зүгээс тухайн иргэний биеийн байдалд хяналт тавьж, шаардлагатай шинжилгээг авдаг байсан уу гэдгийг шалгасан. Мөн эмч нар тухайн үед авсан шинжилгээний хариугаар зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм билээ. Бид бол гэнэтийн зүрх судасны хүндрэл үүссэн үү гэж ойлгож байгаа. Адаглаад нас барахынх нь гурван цагийн өмнө ах нь уулзахдаа үнэхээр бие муу байсан бол асуудал тавьж, өөрөө биеийн байдлаа хэлэх зүйл байх л байсан. Бичлэгийг харж байхад бие нь муудсан зүс царай нь өөрчлөгдсөн зүйл байгаагүй.  Эмч нар унасных нь дараа 4 минутын дотор очиж яаралтай бүхий л тусламжийг үзүүлсэн. Яаралтай түргэн 103 цаг орчимын дараа ирсэн.

-Талийгаач өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ хэр уулздаг байсан юм бол?
-Хохирогчийн хувьд давхардсан тоогоор 25 удаа өмгөөлөгчтэйгээ уулзалт хийж, хууль зүйн зөвлөгөө авч байсан. Мөн холбогдох албан тушаалтны зөвшөөрлөөр найман удаа ар гэрийнхэнтэйгээ уулзсан байдаг. Хамгийн сүүлд өчигдөр 12.00 цагийн үед ахтайгаа түр хугацаагаар уулзсан. Энэ үеэр биед нь өөрчлөлт орж, өвдсөн зүйл гараагүй. Түүнчлэн хоригдох хугацаандаа өөрөө эмчийн хяналтанд байхдаа эмнэлгийн тусламж авах талаар хүсэлт гаргаж, хэлж байгаагүй юм билээ. Гэхдээ толгой нь өвддөг байсан учир ар гэрийнхнээсээ өвчин намдаах эм авч хэрэглэдэг байсан тохиолдлууд бий.

-Шалгагдаж, хоригдож байсан нь хамаагүй хүн амиа алдсан юм чин эрүүгийн хэрэг үүсгэж шалгана биз дээ?
-Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Албан ёсны нас барсан шалтгаан тодорхой хугацааны дараа тодорхой болно. Өнөөдрийн байдлаар урьдчилсан байдлаар задлан шинжилгээ хийж байна гэсэн. Үндсэн хариу гараагүй.

-Эрүүгийн хэрэгт тодорхой албан тушаалтан татагдсан уу?

-Цагдаа ямар байдлаар шалгаж байгааг бид  мэдэхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Манайхаас бол хэн нэгнийг буруутгаж байгаа асуудал мэдэхгүй. Тухайн анги эмч, бүхий л нотлох баримт задлан шинжилгээний дүн зэрэг уялдаж шалгалтын ажиллагаа явагдах байх.

-Ар гэрийнхнийг нь талийгаачийг нас барсаныг мэдээд цагдан хорих төв рүү орох гэтэл оруулаагүй гэсэн. Энэ талаар?
-Ар гэрийн уулзалт эрүүгийн байцаан шийтгэх хуулийнхаа дагуу шүүгч, прокурорын зөвшөөрлийн дагуу л уулзаж байгаа. Энд ямар нэг хөндлөнгөөс оролцсон зүйл байхгүй.  Ер нь хүн нас барсан тохиолдолд хэргийн газрыг хамгаалалтанд авах ёстой. Энэ дээр бол цагдаагийн байгууллага үүргээ гүйцэтгээд явж байгаа.

-Тухайн хорих ангийн бүх зүйл камерт нотлох баримт болоод үлдэж байгаа биз дээ?

-Камерийн бичлэг мэдээж хийгдэж байгаа. Тэнд өмгөөлөгчтэйгээ уулзах гээд хүлээлгэн өрөөнд орж ирээд 5 орчим минут л болсон байдаг.

-Хорих ангийн эмч нарийн шинжилгээгээр ямар өвчтэй гэж гарсан байдаг юм бол. Яагаад батлан даалтад гаргаж эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үндэслэлгүй гэсэн юм бол оо?
-Хорих ангийн эмч нарийн шинжилгээгээр нойр булчирхайн үрэвсэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ бол шууд  эмнэлэгт хэвтүүлэх үндэслэл биш гэж үзсэн байгаа.

- Цагдан хорихгүйгээр гадуур байцааж, шалгаж болоогүй юм уу. Хэрэг нь ноцтой байсан юм уу?
-Хорих асуудал бол шүүхийн асуудал. Шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Манай байгууллагаас ямар нэг санал дүгнэлт хэлэх үүрэг байхгүй. Нэгэнт шүүгчийн захирамжаар хоригдсон хүнийг бид хорих байранд холбогдох хууль дүрмийн дагуу хорих ёстой.

-Нас барах үед нь амнаас нь хөөс гарч байсан гэсэн. Энэ талаар?

-Тийм мэдээлэл бидэнд ирээгүй.

-Хэдийгээр эрхээ хасуулж цагдан хоригдож байсан ч тухайн хүн төрийн хамгаалалтанд байж байгаад амиа алдлаа?
-Энэ хүнийг 28 хоног хоригдох 8 удаа үзлэг хийсэн байдаг. Тэгэхээр цагдан хорих байранд өнөөдөр 708 хүн хоригдож байна. Тэгвэл нэг эмчид бараг 100 гаруй хүн оногдож байгаа. Тиймээс эмч нар нэг хоригдож буй хүнд 2-3 удаа заавал үзлэг хийдэг.  Тэгвэл найман удаа үзэхэд талийгаачийн эрүүл мэндэд ноцтой, эмнэлэгт хэвтүүлэхээр зүйл байгаагүй гэдгийг л хэлж байна.

-Ар гэрийнхэн нь эм оруулдаг гэлээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Эмч шалгаж үзээд оруулах шаардлагатай гэвэл оруулдаг. Эмчийн дүгнэлт, эрүүл мэндийн байдалд прокурор ч хяналт тавьж байгаа.

-Эмчид хэвтүүлэхгүй байх үүрэг даалгаварыг хэн нэг албан тушаалтан өгсөн гэх яриа байна?

-Эмч хүнээ үзээд хэвтүүлэх шаардлагатай,шаардлагагүйг өөрөө шийдэх ёстой. Хэн нэгнээс үүрэг даалгавар авах ёсгүй. Яахав цагдан хоригдож байгаа хүнийг гадны эмнэлэгт хэвтүүлэх бол урьдчилж заавал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр мэдэгдэх ёстой. Харин цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэхэд тухайн хүн ийм өвчтэй байна хэвтүүлэх шаардлагатай байна танилцуулах хэрэгтэй.


-Хоригдож байх хугацаандаа талийгаач ямар нэг зөрчил дутагдал гаргаж байсан уу?
-Гаргаагүй. Тийм зүйл байхгүй.


-Шүүх шинжилгээний хариу хэзээ гарах бол?

-14 хоногийн дараа байх.


-Талийгаачтай хамт хэчнээн хүнийг цагдан хорьсон бэ?

-Хорих ангидаа гурвуулаа байсан. Хорин ангийн нөхцөл байдлыг камераар хянаж байдаг. Ямар нэг дарамт, шахалт байгаагүй.


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • zichin (126.204.43.239)
    Ehneesee ***** sanaatai horison yum bush uu. Shalgaad buruu ni noylogdoogui bhad sejigten nereer barij toriin hamgaalalt nereer horij emchleh erhgui deerees tiim shiidver ogson geed ankhnaasaa ***** tolovlogootei bsan yum bish uu toriin ner barisan aluurchinguud bolson yum bish uu. Ta buhniig toriin erhend garaad ooriin suudlaa behjuuleh geed hureelelee ooriin humuuseer soliod bhad chini jinhene toriin ajil chini jinhene utgaa aldaad ard tumen bid chini hohirsoor baih yum uu. Bidend notstoi zov hariult og. Bas hureelelee bosgoh gej tanil talaa bih jinhene ajlaa hiij chaddg chadvartai humuuseer ni toriinajliig hiilge. Naad emch narchini deerhi tushaalaar hodoldog huuheldei yum uu. Haa saigui bii bolgood baigaa utsan huuheldeinuudee ajlaas ni hal hiij chaddag humuusiig ni nam hamaatansadan hargalzalgui jinhene utgaar ni ajil hiilge. Ard tumen bid chini hohirsoor baih yum uu namuudiin taltsaanaas heden jileer hohiroh yum be ?
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    iim yum ghej bdaggui yumaa amardorjoo
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    ene ch yst oorsdiigoo omgoolj hamgaalah buhii l zuiliig yrijee
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • төр ямар байна вэ (122.254.127.34)
    Ард иргэдээ гэдэг төр нь одоо ямар болчихоод байна вэ? Энэ мэдээлэл амиа хоохойлсон хүний үг л байна.Жинхэнэ учрыг нь олмоор л юм байна.Энд Тэмүүжин сайд яах аргагүй хариуцлага хүлээх ёстой...
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Алтанхуяг арай ингэж хүний аминд хүрч МАН-ыханыг алаад дуусна гэж бодож байгаа бол таныг ард түмэн хараад сууж байгаа шүү , бурхан тэнгэр дээрээс чинь хараад сууж байгаа шүү. Ийм хүн сайн юм үзэхгүй дээ . Хайран анд минь
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (182.160.39.1)
    Алтанхуяг тэмүүжин МАН-хнийг энэ маягаар нэг нэгнээр нь намнаад дуусгана гэвэл горьд
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.194.113.99)
    өвчтэй гэдгийг мэдсэн бол яах гэж гадуур байцаагаагүй юм. Бүр ярих юмаа мэдэхээ байжээ. Б.өгс долоогчидыг хаа сайгүй ажилд томилохоор ингэдэг юм даа
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.34.241)
    АН НҮГЭЛГҮЙ ИХ САЙХАН ОЛУУЛАА АЯГҮЙ ШУДАРГА ХҮМҮҮС. БАТХҮҮ ЗОРИГТ ГЭХ МЭТЭЭР ...
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • DGSDGSDG (203.194.114.207)
    MAN-NII NUGEL GARCH EXLEJ BAINA DAA OLON AMITAN YAVNA DAA ARAAS N...M.ENKHBOLD GEED
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    нойр булирхайн хүнд өвчтэйг мэдсээр байж яах гэж хүчээр хорьж байв. хэн гэдэг ардчилагч аминд нь хүрэв.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    хүнийг хүн талаас нь авч үзэж болохгүй юу алдаа гаргсан байж болно наад хүн чинь монгол улсын үндсэн хуульд заасны дагуу амьд явах эрхтэй биз дээ цаазын ял өгчихөөгүй шүү дээ бид ямар харгис төрийн дарангуйлал дор амьдарч байна вэ? хэрэгтэн нь ч гэсэн эмнэлэгийн тусламж авах эрхтэй шүү эрхтэн дархтанууд өөрслөө бол яаж байгаа бол доо ??????
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Өөрсдийгөө хамгаалах хэрэггүй Амардорж даргаа. ямар ч тохолдолд шоронгийн чинь эмч нар шийтгүүлэх ёстой. Дараа нь та өөрөө огцорвол таарна.хөлөөрөө орсон хүн үхээд гарч байна гэдэг танай байгууллагын ноцтой хэзээ ч зөвтгөж болохгүй алдаа гэдгээ хүлээн зөвшөөрөөч. Хэдэн ч удаа эмч үзсэн бай, үр дүн нь үхэл болчихоод байхад бид зөндөө ажил хийсэн гээд солиороод байх юм. Ичиж амьдар. Тэмүүжинтэйгээ хамт наад суудлаа өгөөд зайлах хэрэгт
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    АН Ардын намын үнэртэй хүн болгоныг шоронд хийж байгаа. Эмчилгээ хийлгэхүй байсаар байгаад хүн аллаа даа
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Тэмүүжин одоо огцороо чи салбар удирдах ямарч чадваргүй хүн олон дахин батлагдаж байна
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    hamgiin hetsuu ovchin gedgiig hun bur l medej bgaa
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    noir bulchirhai chin hamgiin ayult oc\vhcin shdee
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.33.159)
    нойр булирхайн хүнд өвчтэйг мэдсээр байж яах гэж хүчээр хорьж байв. хэн гэдэг ардчилагч аминд нь хүрэв.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • ene (96.24.118.233)
    Hun bol aluurcjon Bain medeheer ba ajilaa uguud shalguul
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • bjhcsabjh (160.39.38.112)
    Тэмүүжин одоо огцороо чи салбар удирдах ямарч чадваргүй хүн олон дахин батлагдаж байна
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (180.149.78.26)
    Undsen huulin medegtun, sahigtun geseniig ni huuli heregjuuldeg nohduud ni zorchloo eruu uusged shalfad heden yu ch meddeggui emch narig ni yallaval taarna bas tsaana ni yamar hogiin gar holud bga bolo muusain zavaan bohir yumnud huni altan amiar toglod
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    АН Ардын намын үнэртэй хүн болгоныг шоронд хийж байгаа. Эмчилгээ хийлгэхүй байсаар байгаад хүн аллаа даа
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • oyun (172.248.39.219)
    iimerxuu xumuusees bolj mongol uls orond oroj baigaa yum, yxexdee uxer buugaa tabina gegcheer oroo toloxgui baisaar baigaa yabax shib dee
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • иргэн (103.26.194.2)
    Үхсэн хүн үг хэлэх биш гэж хандаж байгаа юм уу. Аягүй бол хулгай нь илрээд ирхээр амиа хорлосон гэх юм байна л даа
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Nugel ni nudeeree (103.26.194.9)
    Amarsaihan shig duusmaargui bgaa bol turiin mungund gar durj, erh medliig buruugaar ashiglahaa zogsoo. Buruu hiisen zuil buriinhee tuluu ert oroi hezee negen tsagt hun bur tohirson shiutgelee avah ni todorhoi. Zuv shudarga amidartsgaa, es buguus ta nariin eelj ireh vii!!!!!
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    odoo bol hudlaa arai dendvv sanaatai allaga sh de
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    arai dendvv shudarga bus ymaa sn shalguul
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.131)
    uunees uur ug helj chadahguide arisaa l hamgaalna negent uhsen hun ug helehgui gedgiig turshlagaaraa medersen horihiinhon iim l yum helnede asuusniich heregguide Mash haramsaltai bainada um maani badni hum sain hun baisaan ar gert ni gun emgenel ilerhiile
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.6.160)
    монголдоо амьдрах хэцүү болж байна даа
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Амар (112.72.13.85)
    Өөрсдийгөө хамгаалах хэрэггүй Амардорж даргаа. ямар ч тохолдолд шоронгийн чинь эмч нар шийтгүүлэх ёстой. Дараа нь та өөрөө огцорвол таарна.хөлөөрөө орсон хүн үхээд гарч байна гэдэг танай байгууллагын ноцтой хэзээ ч зөвтгөж болохгүй алдаа гэдгээ хүлээн зөвшөөрөөч. Хэдэн ч удаа эмч үзсэн бай, үр дүн нь үхэл болчихоод байхад бид зөндөө ажил хийсэн гээд солиороод байх юм. Ичиж амьдар. Тэмүүжинтэйгээ хамт наад суудлаа өгөөд зайлах хэрэгтэй.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.32.119)
    шоронд хийгээд нухаад байдаг болж.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • engiin negen irgen (180.235.177.177)
    Yostoi muuhai aluurchid!Mongolan negen saihan irgeneer togloloo doo,ene Ih hurald suugaad idej uuj baigaa luivarchinguudaa adilhan ingeech!
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    өөрсдийгөө хайцаалсан мэдээлэл байна.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Иргэн (103.26.194.10)
    Хайран сайхан хүн хорвоог орхилоо доо. Зөв бурууг хэн мэдхэв. Хүний алтан амь чухал. Бас ард нь үлдсэн эхнэр хүүхэд???
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • 1 (202.170.82.40)
    notstoi bish bgaad yhdeg iumuu tgeed sonin ium yarihiin hudlaa uursdiiguu haatsailaad l
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (122.254.111.171)
    gem buruutai baisan ch hvn shig handah heregtei. hen ch vhel amidraliin zaag deer ochidog. bi ene hvniig ih uruvduj baina. heh hvrtelee hezuu l baisan bh da
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • baig***** (112.72.13.30)
    chi yu ustgaad bn aa
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • маа (103.26.194.21)
    хүнийг хүн талаас нь авч үзэж болохгүй юу алдаа гаргсан байж болно наад хүн чинь монгол улсын үндсэн хуульд заасны дагуу амьд явах эрхтэй биз дээ цаазын ял өгчихөөгүй шүү дээ бид ямар харгис төрийн дарангуйлал дор амьдарч байна вэ? хэрэгтэн нь ч гэсэн эмнэлэгийн тусламж авах эрхтэй шүү эрхтэн дархтанууд өөрслөө бол яаж байгаа бол доо ??????
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    8 цаг 44 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    11 цаг 12 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    11 цаг 16 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    11 цаг 18 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    11 цаг 25 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 29 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    11 цаг 33 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    11 цаг 37 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Өчигдөр 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    Уржигдар 20 цаг 52 мин
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    Уржигдар 17 цаг 20 мин
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    Уржигдар 15 цаг 50 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК