Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Мөнхбат: Бүх оюутан Монголын түүхийг судална

2014-5-15
0
ЖИРГЭХ

baterdeneБакалаврын хөтөлбөрт тавигдах шаардлага шинэчлэн батлагдсантай холбогдуулан түүхийг хичээлийг хасах тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатаас тодрууллаа.

- БШУ-ны сайдын тушаалаар бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг шинэчилж баталлаа. Хөтөлбөр шинэчлэгдснээр сургууль, сургалтанд ямар ахиц гарах вэ?

- Нэгдүгээрт, Боловсролын яам их сургуулиудын сургалтын хөтөлбөрийг батладгаа больж байна. Хөтөлбөрийг яам биш тухайн сургуулийн эрдэмтэн профессорууд, хөтөлбөрийн хороогоор ямар агуулгатай, ямар багтаамжтай байвал илүү сайн боловсон хүчин бэлдэж, хөдөлмөрийн зах зээлд амжилттай өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх вэ гэдгийг нь шийддэг болж байна. Ингэснээр сургалтын чанар дээшлэхийн зэрэгцээ их сургуулиудын бие даасан байдал баталгаажиж, улс төрөөс хамааралтай янз бүрийн хөндлөнгийн оролцоо буурч байгаа юм. Хоёрдугаарт, ерөнхий суурь хичээлийн кредитийг зааж өгсөн. Энэ бол маш чухал. Ерөнхий суурийн хичээлийг үзсний дүнд оюутан дээд боловсролын түгээмэл суурь мэдлэг ур чадварыг эзэмших бөгөөд түүндээ түшиглээд тодорхой хөтөлбөрөөр цаашаа дагнаад сурах боломжтой болно. Мөн ерөнхий суурь хичээл нь оюутаныг тал талын мэдлэгтэй, нийгэмшсэн иргэн болоход нь тусалдаг. Судалгаанаас үзэхэд хүн амьдралынхаа 60-аас дээш хувьд нь бусад нийгмийн гишүүд хүмүүстэй, хүрээлэн буй орчинтойгоо харилцах, харилцан үйлдэлд орох шаардлага гардаг бөгөөд Ерөнхий суурь хичээлүүд нь чухамхүү  эдгээр мэдлэг ур чадварыг суулгахад чиглэж байгаа юм. Дээд боловсролтой сэхээтэн хүн гэж зөвхөн нэг мэргэжил эзэмшсэн хүнийг бус харин тал талын мэдлэгтэй, аливаад нухацтай, үндэслэгээ нотолгоотой ханддаг, шийдвэр гаргахдаа бүтээлч шүүмжлэлтэй ханддаг хүнийг л хэлдэг шүү дээ. Тэгвэл ийм шинжийг бий болгоход Ерөнхий суурийн хичээлүүд зорьж байгаа юм. Түүнчлэн бас нэг асуудлыг шийдэхэд Ерөнхий суурь хичээлүүд гол үүрэгтэй. Монгол улсын дээд боловсрол бол бакалавр, магистр, доктор гэсэн шаталсан сургалттай. Гэтэл харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар асуудал гарч байсан бэ гэхээр бакалаврын хөтөлбөртөө хэт нарийсан нэг мэргэжлийн маш олон хичээл, зарим нь үндэслэлгүй гэж болохуйц янз бүрийн хичээл их оруулчихдаг. Үүнээсээ болоод ахисан түвшний буюу магистр, докторын сургалт нь давхардсан шинж чанартай болоод эхэлсэн. Үүнийг л зөв зүг рүү нь оруулж өгсөн журам, тушаал батлагдлаа.

-    Яг яаж зөв зүглэж байна гэж?


-    Жишээ нь, бага ангийн хүүхдэд дунд ангийн юм уу ахлах ангийн мэдээлэл тулгаж өгөөд байгаатай яг адилхан байсан. Бага ангийн хүүхэд дунд, ахлах ангийн хүүхдийн хичээлийг яаж ойлгох вэ дээ. Тэгэхээр дээд боловсролын шат бүр нь өөрийн гэсэн мэдлэг ур чадварын түвшин хангахад чиглэсэн байх боломжийг нийтлэг шаардлага хангаж өгч байна. Нөгөө нэг чухал зүйл бол нийтлэг шаардлагаар Ерөнхий суурь хичээлийн бүрдэл хэсэг бүрээр оюутан олговол зохих мэдлэг ур чадварын доод түвшинг зааж өгөөд харин тухайн их сургууль ерөнхий суурь мэдлэгийн 30 кредит цаг дээр ямар хичээлүүд байхыг шийдэж, оюутнууд нь ямар хичээлийг сонгож судлах вэ гэдгээ өөрсдөө шийдэх боломжтой болж байгаа юм.

-  Түүхийг хичээлийг хассан тухай мэдээлэл цацагдаад байна. Оюутан өөрөө үзэх хичээлээ сонгодог болно гэхээр Монголын түүхийн хичээлийг үзэхгүй байж болно гэсэн үг үү? Тийм бол түүхийн хичээлийг хасчихсантай адил биш үү?


-  Бакалаврын хөтөлбөрт заавал үзэх хичээлүүд гэж байгаа. Тэр дунд Монголын түүх байгаа. Тэгэхээр бүх сургууль Монголын түүхийг орно, бүх оюутан Монголын түүхийг судална гэсэн үг. Харин оюутнуудад түүхийн мэргэжлийн професорууд нийтлэг журамд заасан шаардлага хангасан хэд хэдэн түүхийн хичээлүүдийг санал болгоно. Оюутан тэдгээрээс хүссэнээ өөрөө сонгоод үзэх эрхтэй болж байгаа. Тэгэхээр хүүхдүүд аль сайн багшийг нь л сонгоно гэсэн үг. Ингэснээр сургалтын чанар сайжирна. Мөн багш нарын хооронд эрүүл өрсөлдөөн бий болно гэсэн үг. Сонголт хийх эрх бол дээд боловсролын нэг шалгуур үзүүлэлт шүү дээ. Өнөөдөр бид нэг төрлийн бараа худалдаж авахдаа олон үйлдвэрлэгчийн олон бараа бүтээгдэхүүнээс ухаалаг үнэтэй, чанартай, өөрт таалагдаж байгаа өнгө зүстэйг нь авдаг шүү дээ. Гэтэл амьдралын баталгаа болсон боловсролоо сонгохдоо ийм эрхгүй, ганц тулгасан хичээлийг мухар сохроор дагаж болохгүй биз дээ. Ерөнхий боловсролын хичээлүүдээс сонгож судалдаг туршлага бол дэлхийн дээд боловсролд аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөөд хэрэглэгдээд явж байгаа зүйл шүү дээ. Хамгийн гол нь яамнаас тэр хичээлийг тэгж заа гэхээсээ илүү оюутан энэ бүлэг хичээлээс ийм мэдлэгийг зайлшгүй авсан байх ёстой гэдгийг л зааж өгч байна. Ерөнхий суурь мэдлэгийн хичээлээр оюутнуудад гол нь дээд боловсролын мэдлэг ур чадварын ерөнхий суурийг өгч байна. Энэ хичээлүүдээ үзснээр оюутнууд мэргэжлээ зөв сонгох боломжтой болж байна. Одоо бол хүүхдүүд ямар ч байсан нэг дээд сургуульд элсэх ёстой гээд ямар нэг мэргэжил сонгоод элсчихдэг. Гэтэл шууд мэргэжлийн хичээл үзээд эхлэхээр сонгосон мэргэжил нь таалагддаггүй. Тэгээд хичээлдээ сонирхолгүй болно. Удахгүй сургуулиа хаядаг. Эсвэл хэсэг хугацааны дараа ээж аавдаа очоод би өөр мэргэжилтэй болмоор байна. Намайг өөр ангид эсвэл өөр сургуульд оруулж өг гэдэг. Тэгээд цаг хугацаа алддаг. Үүнийг халахад энэ нийтлэг журам чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

- Өнгөрсөн долоо хоногт докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг шинэчилсэн тушаал гарсан. Үүний дараа сонинд “...хамгаалуулах зөвлөлийг самарчихлаа” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Яг юуг нь яаж шинэчилсэн юм бэ?


- Доктор хамгаалуулах журамд тодорхой өөрчлөлт орсон. Түүний зэрэгцээ хуучин доктор хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийх нь бүрэн эрхт хугацаа дууссан.  Тэгээд зарим нэг хүмүүс солигдож оронд нь шинэ хүмүүс орж ирсэн. Мэдээж амьдрал үргэлжилж байна. Эрдэмтдийн үеүд өөрчлөгдөж байна. Яагаад “самарсан” гэж хэлсэнийг нь гайхаж байна. Хэрэв хэн нэгэн энэ зөвлөлд багтаагүйдээ ингэж хэлж байгаа бол тэр хүний өөрийнх нь асуудал. Ер нь Монголын тэргүүлэх их сургуулиуд дээр докторын зөвлөлийг түшиц сургууль болгож байгуулж байгаа. Жишээ нь МУИС дээр 10 орчим эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байна. ШУТИС, ЭМШУИС, МУБИС ч мөн адил. Ингэж том сургуулиудаа түшиглэж эрдмийн зөвлөл байгуулах нь маш зөв. Ингээд саяын зөвлөлийн бүрэлдэхүүнийг харж байхад Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн төлөөлөл, судалгааны нэр хүндтэй байгууллагуудын төлөөлөл хангалттай орсон байсан. Мэдээж хүн болгон энэ зөвлөлд орох боломжгүй, хүний тоо хязгаартай. Тэгэхээр хэн нэгэн энд миний нэр ороогүй бол энэ зөвлөл муу гэж хэлж байгаа бол тэр эрдэмтэн хүний үг биш л гэж бодож байна. Үүний зэрэгцээ энэ зөвлөлийн хэдэн хүн докторын зэрэг олгохыг шийддэггүй. Хамгаалж байгаа сэдэв, судалгаа, шинжлэх ухааны онцлогоос үүдээд хамгаалалт бүр дээр тухайн салбарын эрдэмтдээс дэд зөвлөл байгуулж хамтдаа хамгаалалтыг зохион явуулдаг. Тэгэхээр хэрвээ та тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн мөн л бол хамгаалалтанд оролцож саналаа өгөх эрхтэй шүү дээ. Аливаа зөвлөлд нэг хүнийг насан туршид хэвээр байлгаад байх бол шинжлэх ухаандаа, хамгаалуулж байгаа эрдэмтдийн чанартаа сөргөөр нөлөөлнө. Тиймээс бүрэлдэхүүн солигдох нь байдаг л зүйл.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Zochin (103.26.194.13)
    BANTSANDAA HUDAL YARIH SHIG BOLLOO DOO.
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.24)
    Teneg and durak...yanaa
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene bol estoi ergvv yum yrij dee
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Энэ шезотой дурак юу яриад байна вэ? Шинжлэх ухааны салбарыг улс төрийн золиос болгосн амьтны нэг энэ шүү дээ. Мэдлэг бол онц муу. аавын цээж , ээжийн ***** гаргасан том том баасан амьтан байдаг юм. 2016 онд очих газар нь бэлэн . энэ дурак тэр мундаг эрдэмтийн дэргэд бөөс л байхгүй юу.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.77.8)
    Ерөнхий суурийн хичээлүүд ч гэх шиг,Монголын түүх гэчихээд түүхийн хэд хэдэн хичээлүүдийг оюутнуудад санал болгоно ч гэх шиг,эрдэмтэдийн үеүүд өөрчлөгдөж байна ч гэх шиг тэргүүлэх их сургууль гэх мэт Их сургуулийн талаар ямарч ойлгоцгүй хөгийн хөгийн хэллэг гаргажээ Юу мэддэггүй хөдөөний хүн чингэж ярихгүй дээ
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.77.8)
    Энэ хэн бэ Юу яриад байгаагаа тунгааж мэддэг хүн үү.Сургуулийн амьдрал гадарладаг хүн үү эсвэл зүгээр л нэг мангуу онгирио хүнийг хахуулиар томилсон юмуу
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (27.123.213.52)
    харин ч үгүй.маш зөвв
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • МУИС (103.26.194.13)
    Мөнхбатыг удирдах зөвлөлд сонгосон нь хамгийн том алдаа. Юугаа ч мэдэхгүй хэдэн ойворгонууд Сайхан зүйлээр тахи угаагаад байгаа юм бишүү
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    35 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 49 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 4 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 52 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК