зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дэлгэрмаа МУ-ын Ерөнхийлөгчид ханджээ

2014-5-19
0
ЖИРГЭХ

dferrghr        "Мон-Эрдэнэ" группын ерөнхийлөгч, уяач П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаа бүсгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ханджээ. Ингээд түүнд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НОЁН Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА

ШУДРАГА ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ, АРДЧИЛЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ БИ ТАНИАР ТӨЛӨӨЛӨН ОЙЛГОЖ ӨСЧ ХҮМҮҮЖСЭН…

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны энэ өдрийн амгаланг эрж эрх чөлөөт Монгол улсын эгэл нэгэн иргэн Ганбатын Дэлгэрмаа миний бие танд мэндчилж байна. Миний бие Г.Дэлгэрмаа нь 27 настай, “Мөнххэрэм” компанийн захирал ажилтай, Гадаад худалдаа, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, нөхөр хоёр хүүхдийн хамт улсдаа шудрагаар татвар төлж амьдардаг энгийн нэгэн билээ.

Мөхөс миний бие хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёсыг дээдэлдэг Монгол улсын бүрэн эрхт иргэн хүний хувьд яг энэ цаг үед хэлмэгдүүлэлтийн он жилүүд шиг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу дэргэд хууль хүчгүй яах учраа мэдэхгүй хүнд нөхцөл байдалд бүтэн найман сарын туршид аюулгүй амьд явах эрх чөлөөгөө бусармаг нэгнээр хязгаарлуулан амьдарч байна.

Та уг нь энэ 2014 оныг Хүчирхийлэлтэй тэмцэх жил болгон зарласан билээ… Үнэхээр энэ Хүчирхийлэл гэгч аймшигт хэрэг газар авч байна. Үүний нэгэн золиос нь би өөрөө болсон учраас эдгээр хүчирхийллийн золиос болсон олон олон охид эмэгтэйчүүдийн өмнөөс танд ийм төрлийн хэрэг хохирогчид хэрхэн дарамт учруулдаг болоод хууль хяналтын байгууллага, иргэд хэрхэн ханддаг талаар өөрт тохиолдсон бодит байдал дээр тулгуурлан мэдээлэл өгч тусламж хүсэхээр шийдэн энэхүү ил захидлаа бичиж байна.

Миний бие 2013 оны 10-р сарын 14-ны өдөр өөрийн ажлын байран дээрээ ажлын шугамаар ирж уулзсан “Мон-Эрдэнэ” группын тэргүүн уяач П.Энхмөнх гэгчид зүй бусаар хүчирхийлүүлсэн гунигт явдлын хохирогч болсон юм. Үүний араас шил шилээ дагасан олон хүчирхийллийн хэргүүд ч гарсаар байна. Тэр бүх тохиолдлууд надад ядаж л би амьд үлдсэн нь их юм байна даа гэх хүртэл байж боломгүй сэтгэгдэл төрүүлж байсан. Тиймээ, ноён Ерөнхийлөгч өө, Монгол улсын иргэн хацар гоо охид ийм л байдалд Хүчирхийлүүлсээр, амь барсаар, айдас дунд амьдарсаар байна… Охид эмэгтэйчүүдийн бие гэдэг хуулиараа халдашгүй дархан байдаг билээ. Эмэгтэйчүүдээ дээдэлсэн хууль засаглалтай улс гүрэн бүхэн дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байдаг бол эсрэг зогсдог улсууд нь сүйрлийн эрмэгт хоорондоо дайсагнан буйг дэлхийн иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Эмэгтэй хүний тайван байх сэтгэл гэдэг Дэлхийг ч эргүүлж мэдэх тийм л их хүчтэй байх юм… Би Монгол улсаа таны л адил эх хүнийг дээдэлдэг хүнлэг улс гэж дүгнэдэг. Гэтэл сүүдэрт юу болдог талаар би танд шудрага үнэнийг өчих цаг үеийн шаардлага гарлаа. Та улсын минь тэргүүний хувьд зохих шийдвэр тогтоолыг гаргаж эрх нь зөрчигдсөн охид эмэгтэйчүүдээ хамгаална гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн найман сарын хугацаанд би хууль хяналтын байгууллага гарцаагүй баримттай хэрэг дээр шудрага ажиллах байлгүй дээ гэж найдаад тэгээд ч Таны гэгээн оюуныг улаан махны бохир хэрэгт хутгахаас эмээсэндээ танд хандалгүй өдийг хүргэсэн. Гэтэл үнэн шудрага юм үнэхээр өдрийн од мэт болсон бодит байдлыг ганц биеэрээ туулж тэссэнгүйн учир олон нийтийн өмнө ил тод байдлаар танд хандаж байгааг улсын удирдагчийн уужуу ухаанаар хүлээн авна гэж найдаж байна.

Тус хэрэг явдал надад тохиолдсон даруйд би харъяа цагдаагийн байгууллагад хандаж шүүх эмнэлэг, хэргийн газрын үзлэг гээд хуулийн дагуух бүх процесст нэг ч удаа татгалзалгүйгээр оролцсон. Тэдгээр бүх шинжилгээний хариугаар, эд мөрийн баримтаар болон сэжигтэн яллагдагчийн мэдүүлгээр энэ хэрэг нотлогдсон гэдгийг би зориуд энд урьдчилан дурьдмаар байна. Өнгөрсөн найман сарын хугацаанд энэ хэрэг 5 хавтаст хэрэг болтлоо 2000 гаруй хуудас их материал цуглуулж гурван удаа Прокурорын шатанд яллах дүгнэлттэйгээр шилжсэн ч Нэмэлт мөрдөн байцаалт гэж буцаасаар, эсрэг талын хэргийг хэргэсгүй болгон хаах хүсэлтэн дээр аргагүйн эрхэд бат баримттай нотлогдчихсон тулдаа дэнжигнэсээр өдийг хүрлээ.

Гэвч хэргээ хүлээсэн этгээдийг хэн шантаажлаад гацаагаад байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Энд мөнгөний хүч л үйлчлээд улсын минь хуулийг худалдаж аваад байна гэж би үзэж байна. Энэ хэрэг мөрдөн байцаалтаар маш олон баримтаар нотлогдоод эзэн нь өөрөө хэргээ нотлоод байхад л Прокурор дээр хүрээд л буцаад байдаг. Арга ядахдаа миний гэр бүлийн зүгээс Улсын ерөнхий прокурорт хэргийг хуулийн дагуу хөндлөнгийн нөлөөгүйгээр түргэн шуурхай хянаж шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл ч өгсөн. Хариуд нь тус хэрэгтэй танилцаж үзээд хариуцсан прокурорт яаралтай шийдэх даалгавар өглөө гэсэн.

Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан мөн адил утгатай өргөдөл өгсний хариу нь мөн л адил утгатай хариу ирсэн. Гэтэл тус хэрэг тэдгээр хариунаас огт хамааралгүйгээр улам сунжирсаар байгаа нь Хууль зүйн сайдаас, Ерөнхий Прокуророос ч илүү эрх мэдэлтэй хэн нэгэн буюу шуудхан хэлэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөөд байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Ингэж хардах болсон шалтгаан нь тус хэргийн яллагдагч Пунцагбалжирын Энхмөнх нь өөрийн өмгөөлөгч Э.Шаравнямбуу (прокурорт ажиллаж байсан)-гийн хамтаар 2014 оны 02-р сарын 09ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд ноён Алтанхуягтай хамт ууланд төсөл ярьж зугаалсан талаар надад сайдын туслах нь олон нийтийн сүлжээгээр мэдээллэсэн.

Мөн эдгээр үеийн зургууд нь олон нийтийн сүлжээнд тарсан байсан. Тус асуудлыг би Ерөнхий сайдаас тодруулах хүсэлт илгээсэн боловч надад огтхон ч хариу өгөөгүй. Өгөх нь байтугай түүний туслах намайг олон нийтийн өмнө байж боломгүйгээр доромжилсон. Мөн яллагдагчийн бас нэгэн өмгөөлөгч болох Н.Урангэрэл гэгч нь Нийслэлийн шүүгчийн дүү гэх бөгөөд анх надруу уулзаж, ярилцая, цаад санаагаараа тохиръё гэсэн байдлаар харьцдаг байсан бөгөөд одоогоор Нийслэлийн прокурорын газар дахь нэр бүхий хэдэн прокуророор энэ хэргийг татуулан шалгуулж хэргийг хянан шийдвэрлэж яллах дүгнэлт үйлдсэн мөрдөн байцаагчийн цолыг хүртэл бууруулуулсан гэсэн албан бус мэдээлэл ч байна.

Энэ мэт Хууль зүйн сайд, Ерөнхий прокуророосоо ч эрх мэдэл нь хэтэрсэн хэдэн прокурор энэ хэргээр наадаж байгаа сурагтайн учир үнэхээр энэ Хууль зүйн салбарын холион бантан болоод танил талаараа нийлж яллагдагч нь хэргээ хүлээгээд үйлдлээ нотолчихоод байхад л хэргийг хаалгах гээд төрүүлээд байгаа байдал үнэхээр бодитоор энд явагдаж байна гэж хардахаас өөр аргагүй юм. Бүхэл бүтэн 5 хавтаст хэрэг… Уг нь энэ ердөө л 2 иргэний хоорондох нэг нь хохирсноо тогтоолгосон, нөгөө нь хэргээ хүлээсэн хамгийн адгын улаан махны хэрэг. Гэтэл П.Энхмөнх гээч нь өөрийнхөө өстөн дайсан бүхэнтэй намайг сэрдэж нарийн хэлбэл өмнө нь эхнэр гэр бүлийг нь доромжилсноосоо болж муудалцаж байсан гэх УИХ-н гишүүн Н.Номтойбаяр гэх мэт олон хүнтэй намайг хардаж сэрдэн миний болоод энэ хэрэгт огт хамааралчгүй ойр дотны найз нөхдийн минь утасны яриа, мэссэжний жагсаалтыг бүтэн жилээр нь гаргуулж аван шалгуулч ч гэх баримт байна.

Би үнэхээр тэр хүмүүсийн хоорондын асуудлыг мэдэхгүй, хэрэг болохоос өмнө бол хэн хэнийг нь ч огт танихгүй байсан, хуулийнхан ч хүсэлтийнх нь дагуу шалгаад тэрийг минь тогтоочихсон. Гэтэл энэ мэт хүмүүстэй холбон өөрийгөө би бол ирээдүйн том улс төрч учраас энэ хэрэгт улс төр орсон л байх ёстой, намайг өрсөлдөгчөө гэж үзсэн хэн нэгний л захиалга гэх мэтээр хуулийнхны толгойг эргүүлж цаашлавал зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгчээр Ерөнхий сайдтай хийсэн байж болохуйц тохироогоо ч дэлгээд байгаа юм шиг…

П.Энхмөнх эгэлгүй нэгэн бөгөөд дээрх УИХ-н гишүүний эхнэрээс гадна өөр хоёр ч эмэгтэйд хүчирхийллийн хэлбэрээр зүй бус авирлаж байсан бөгөөд танхайн сэдэлтэй хэд хэдэн хэргээр шалгагдаж ч байсан мэдээллийг надад олон хүн баримттайгаар мэдээллэсэн бөгөөд тэр бүх хэргийг нь ээжийнх нь эр эмийн холбоотой гэх Т.Ууганбаяр гэх хуучны Хан уулын цагдаагийн ахлах, одоогын олон нийтийн хэв журмын гэлүү ямар нэгэн тасгийн ахлах хурандаа хүн хааж хууль бус үйлдлийг нь өөгшүүлж ирсэн байж болох мэдээллийг ч надад тэднийг сайн мэдэх хүмүүс өгч байсан.

Өөрийнхөө төрсөн хүүхдээ нялх байхад нь хүртэл хаяад одоогын эхнэртэйгээ хуримаа хийгээд явж байсан энэ Энхмөнх гэгчийн эхнэр, ээж нь одоо тэр хүүхдийг нь хятадын хүүхэд миний хүүхэд биш гэх мэтээр доромжилж бас л нэгэн эмэгтэйн амьдралыг там болгож явдаг талаар тухайн эмэгтэй хүртэл надад хандаж хэлсэн.

Энгийн нэгэн аавын хүү ийм хэрэг үйлдсэн бол сар ч хүрэхгүйн хугацаанд шийдэгдсэн байх байх, гэтэл азгүй надад хөрөнгө чинээлэг, Улсын хуулиас илүү хүч чадалтай нэгэн таарчихаж л дээ.

Уг нь бол миний удамд улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дайтаж явсан Гавъяат хүмүүн олон бий…

Гэтэл тэр эрх эрх чөлөөг хойч үе нь эдэлж ч чадахгүй байна даа. Энэ цаг үе хүний шудрага үнэн дээр биш зөвхөн хөрөнгө мөнгөн дээр тогтдог болсон гэдэгтэй би санал нийлмээргүй байна. Улсыг эгэл ардууд л бүтээдэг… Эгэл жирийн ардын хүүхэд болж төрсөндөө би эрхээ боогдуулж байгаа ийм шударга бус байдалтай эвлэрч чадахгүй байна.

Энэ хэрэг олон нийтийн хэвлэл мэдээллээр ил тод болоод удаж байна. Анх хэргийн талаар би өөрийн дотны найзад хэрэг болсон даруйд дуулгаж сэтгэлзүйн тусламж хүссэн. Гэтэл энэ хэргийн талаар миний зөвшөөрөлгүйгээр доргио.мн сайтад хэвлэн нийтэлсэн байдаг. Ингэхдээ “Уяач П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдэж шалгагдаж байна” гэсэн гарчиг өгч миний нэр зэрэг бүх мэдээллийг нууцалсан байсан л даа.

Гэтэл П.Энхмөнхийн хүсэлтээр тус сэтгүүлчид эрүү үүсгэсэн байдаг. Сэтгүүлч нь мэдүүлэгтээ “Баримтад тулгуурлан эрүүгийн гэмт хэргийн талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх нь сэтгүүлчийн үүрэг” гэсэн байсан. Гэтэл тэдгээр мэдээллийг П.Энхмөнх нь Монголын сайтуудын холбооны гишүүн сайт болох үнэн.мн, шуурхай.мн зэрэг сайтуудын захирал А.Ариунгэрэл гээч этгээдээр Хаалтын гэрээ хийлгэн бүх мэдээллийг устгуулж араас нь П.Энхмөнх: “Би тийм хэрэг хийгээгүй, эцэг эхээс минь өгсөн тийм хүмүүжил байхгүй”, “Намайг гүтгэж буй тэр хүүхнийг цагдаад өглөө”, “Хохирогч гэх эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээллийг түгээж байсан.

Би энэ бүх мэдээлэл зөвхөн төлбөрт суурилсан захиалга гэдгийг баттай хэлнэ. Монгол улсад хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд ингэж л ажиллаж байна. Энэ хугацааны туршид би олон нийт миний нэр алдрыг мэдчихээгүй байсан учраас тэсч тэвчиж хуулийн ажиллагааны хариу хүлцэнгүйгээр хүлээж байсан.

Гэтэл энэ үйлдэл нь даамжирч 2014 оны 02-р сарын 14-ны өдрөөс эхлэн миний арван жилийн нэг ангийн дотны найз байсан О.Дашбалбарын агсны охин Д.Индра гэгч нь намайг нэр ус, зураг хөрөг түүнчлэн гэр бүлийн минь мэдээлэлтэй нь хүртэл олон нийтийн сүлжээгээр ил зарлаж түүнийг нь зохион байгуулалттайгаар яллагдагч Энхмөнхийн эхнэр нь болон бусад холбоот сайт, сэтгүүлүүд хэвлэн түгээсэн. Тэд ингэхдээ Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж Эрүүгийн хуулийн 111 буюу гүтгэлэг, 257 буюу Эрүүгийн хэргийн мэдээ баримт хохирогчийг олон нийтэд зарлах зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж хүний эрх эрх чөлөө, гэр бүл, үр хүүхдийн аюулгүй оршин тогтнох орчин нөхцөл, халдашгүй дархан эрхээр өөрсдийн дураар наадсан.

О.Дашбалбар агсны охин Рояал телевизийн шууд нэвтрүүлгийн туршид намайг гүжирдэн гүтгэж “Би найз биш, намайг хамт зургаа авхуулъя гэж гуйдаг хүмүүсийн л нэг, Миний аавыг Мөнхбаясгалан (2р суваг телевизийн захирал), Жаргалсайхан (Монголын сайтуудын холбооны Ерөнхийлөгч) гэх сэтгүүлч нар Хүчирхийлсэн гэж гүтгэж байсан учраас би Энхмөнхийг өмгөөлж байна, хэн нь хэнийгээ хүчиндсэнийг шүүх нотлох ёстой байтал Г.Дэлгэрмаа Энхмөнхийг гүтгэж байна, энэ эмэгтэй сайд Х.Баттулгын мэдлийн Мах Импекс компаний хиамнаас хор илэрсэн гэж гүтгээд шүүхээс ял авсан ялтан” гэх мэтээр итгэл төгс ярилцлага өгч харин надруу “Үхсэн хойно чинь од болгоно доо” хэмээн хараал урсгаж байлаа. 2013 оны 10р сар бол миний хувьд хар сар байсан. Мах Импекс компанийн хиамыг би энгийн л нэгэн хэрэглэгчийн хувиар авч хэрэглэдэг байсан. Гэтэл 10р сарын 02ны өдөр цайндаа хэрэглэх гэсэн тэр хиам нь яалтчгүй ногоон зүйлтэй байсныг би өөрийн фейсбүүк хуудсанд тавьж найз нөхөддөө сэрэмжлүүлэг болгох зорилгоор хэрэглэгчийн хувиар түр байршуулаад устгасан.

Гэтэл тэр зургийг папараци.мн зэрэг сайтууд надаас тайлбар авалгүйгээр авч тухайн компанийн нэр хүндэд халдах үйлдэлдээ ашигласан байсан. Үүний дараа намайг тус компани шүүхэд иргэний хэргээр бизнесийн нэр төрд халдсанд буруутган дуудсан, би шүүхэд бодит зураг мэдээллийг нь өгсөн байтал шүүх хуралд намайг оролцуулаагүй бөгөөд гаргасан хэлбэрээр залруулга бичихийг тулган шаардсан. Би ч тэрийг нь бичсэн байтал одоо хүртэл уучлалт гуйгаагүй гэх байдлаар ч бүдүүлгээр миний эрхэнд халдаж байгаа. Би хэрэг төвөгт холбогдож хүн гүтгэж явсан ялтан бишээ. Гэтэл миний найз байсан эмэгтэй намайг олон нийтийн өмнө огт баримтгүйгээр ингэж сөргөөр ойлгуулж байна.

Бурхан тэнгэр минь, энэ эмэгтэй яалтчгүй миний найз нөхөд гэж явсан хүн надаас ингэж урвасан гэдгийг би одоо ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Ингээд би нэр нөлөөтэй 2 аавын хүзүү сээрээрээ холбогдсон 2 эрх хүүхдүүдийн хууль бус, хүнлэг бус худал хуурмаг мэдээллээр ард түмний өмнө арчаагүй биеэ үнэлэгч хэмээн чичлүүлсээр өдийг хүрлээ. Арга ядахдаа би 2014 оны 03-р сарын 24-нөөс эхлэн өөрийн биеэр олон нийтэд хандаж жиргээгээр дамжуулан тайлбар хийж хэргийн талаар бодит үнэнээс хуулийн хүрээнд дэлгэсэн боловч яллагдагч П.Энхмөнхийн ээж С.Эрдэнэцэцэг нь хэргийн материал дунд байгаа гээд эмэгтэй хүний цээж, хөх гарсан зургийг болон энэ хүүхэн өөрөө миний хүүг урхидсан дуудсан бузар эм гэх мэтээр хэвлэн нийтлүүлж, мөн П.Энхмөнх нь би энэ хэргийг огт хийгээгүй, ийм юм огт болоогүй ш дээ, тийм юм болсон юм бол энэ хүүхэн баримт дэлгээч, яагаад өдий хүртэл нуусан юм гэх мэтээр хуулийн хүрээнд дэлгэж болохгүй зүйлсээр тохуурхан түүнчлэн маш ноцтой буюу миний иргэний үнэмлэхэн дээрх, зөвхөн Монгол улсын Иргэний бүртгэлийн Ерөнхий газрын архивт л байдаг тэр байтугай бүх төрлийн лавлагаан дээр зөвхөн хар цагаанаар гардаг зургийг эх хувиар нь өндөр нягтралтайгаар авсаныгаа муухай харагдуулах зориогоор нүүрийг өргөн болгон хавсаргаж олон нийтийн сүлжээ, өнөөх хаалтын гэрээний эзэн холбогдогч А.Ариунгэрэлийн сайтуудаар бүх нийтэд түгээсэн.

Үүний дагуу УБЕГазарт Иргэний мэдээллийг задруулсан албан хаагчаа илрүүлж хариуцлага тооцож өгнө үү гэсэн гомдлыг Тамгын газрын дарга н.Алтангэрэлд хүргүүлсэн боловч “Манайд тийм хүчин чадал алга” гэсэн хариу өгч байна. Тэд зөвхөн иргэнийхээ мэдээллийг талх шиг л худалддаг хэрнээ хариуцлага гэж юм мэддэггүй гэх нь тэр. Мөн Д.Индра, А.Ариунгэрэл зэрэг этгээдүүдийн дээрх хууль бус үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч өнөөх Прокурор нь татаад авчихсан сурагтай.

Хүний орчлонд хар цагаан ээлжилдэг л биз. Гэхдээ хүний амьд явах аюулгүй амьдрах эрх эрх чөлөөнд бүлэглэн нийлж хууль бусаар халдсан ийм аймшигтай хэрэг явдал байдаг гэдгийг өөрийн биеэр үзээд би амьдралын утга учир үнэ цэнэ ийм хар бараан худал хуурмагт дарагдаад өнгөрөхийг харж суумааргүй санагдаж байна. Нэгэнт хэрэг дотор өөрийнх нь өгсөн галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг худал хуурмагаар дүүрэн хоорондоо зөрөөтэй мэдүүлгүүд нь, сүүлдээ хэргээ хүлээсэн баримт нь байхад хүртэл тэр хүн яаж олон нийтийн өмнө ингэж худлаа ярьж би тийм хэрэг хийгээгүй гэж бардам хэлж чадаж байнаа, Яаж ичихгүйгээр өдий хүртэл би дуугүй л тэвчиж сууна гэж ярилцлага болгон дээрээ худлаа хэлж хэргээ нуун дарагдуулж чадаж байнаа, олон нийтийг тэнэг гэж басамжлаа юм болов уу, хуулийн байгууллагыг худалдаж аваад хэргийг хав дарна гэдэгтэй дэндүү итгэлтэй байгаагынх нь илрэл юмуу, яаж тэр ээж нь өөрөө хуулийн байгууллага дээр юу болж байгааг мэдсээр байж энэ хүүхэн миний хүүг өөрөө өдсөн гээд би хүүгийнхээ фейсбүүкээр ордог гэж мэлзэж гэмт үйлдлийг нь халхлахыг оролдож итгэл төгсөөр хууль зөрчиж чадаж байнаа, тэр өмгөөлөгч нар нь өмгөөлүүлэгчийнхээ хийсэн хэргийг мэдсээр байж, хохирогчтой нь уулзаж ярилцая гэж гуйж хэргээ хүлээж байсан байж одоо ичихгүй танил талаараа эргүүлдэж улайран тэмцэж чадаж байнаа, зүрх сэтгэлд хамгаас ойр санагдах мөртлөө хүний үгээр найзыгаа доромжилж хэдэн халтар төгрөгөөр нөхөрлөлөө худалдаж буй тэр алдарт найрагчийн охин яаж хүнийг үхсэн хойно чинь од болгоно гэж басамжилж яаж ямар ч хувиралгүйгээр олон нийтийн өмнө тэгж ший жүжиг тавьж нөхөрлөж, туслуулж явсан нэгнээ хүний адаг болгон ярьж чадаж байнаа, тэр сайтуудын холбооны Ерөнхийлөгч эмэгтэй надтай өөрөө гуйж уулзахдаа “Би энэ Индрагын аав О.Дашбалбарын хүчирхийллийн золиос болж байсаан, тухайн үед О.Дашбалбар агсан тухайн үед УИХ-н гишүүн байсан учраас торгуулийн арга хэмжээ аваад өнгөрч байсан, энэ Индра хүүхэд байхдаа нүдээрээ харсан учраас цусанд нь ийм харгислал байна, хүчирхийлэгчийг өмгөөлөх нь аргагүй” гэж хэлсэн мөртлөө яагаад холбооных нь сайтууд хэргийн бодит үнэнийг мэдсээр байж худал мэдээлэл түгээгээд байгааг өөгшүүлээд нэмж түгээгээд сууна вэ, тэр Ариунгэрэл гээд залуу өөрөө өөдсийн чинээ охин хүүхэдтэй хүн байж яагаад хэргийн үнэнийг мэдсээр байж худал мэдээллийг түгээсээр, худалдагдсаар байна вэ, хуулинд цагаан дээр хараар бичсэн зүйл заалтыг зөрчсөөр байгаа энэ этгээдүүдийн хэргийг хэрэг биш гэж үзэж байгаа тэр мөрдөн байцаагч, цагдаа ах, прокурор нар нь aөргөсөн тангарагтаа үнэнч болов уу, Ууланд зугаалаад улаан махны хэрэгтнийг маазартал инээлгэн юу амласан бол тэр Ерөнхий сайд, тэр хүн намайг өөрийнхөө охин шиг бодож үзсэн болов уу, өө тийм мартах шахлаа, охиноо ч бодолгүй мөнгөний төлөө улайрсан юм гэнэ лээ, намайг бодохгүй нь ойлгомжтой юм байна.

Энэ бузар булай хүмүүсийн худал хуурмагт итгэсэн энгийн хүмүүс намайг тайван байлгадаг гэж бодож байна уу? Үгүй л дээ, өдөр бүр би олон олон хүний хөөе чи муу од болохыг хүссэн янхан хүүхэн минь хохь чинь гэсэн доромжлол дайралтыг тэсч тэвчин шүд зууж амьдарсаар нулимсан дунд бүрэлзэх хорвоог би зүхэж байна.

Өдрөөс өдөрт ил цагаандаа гарч буй харгислал хүчирхийллийн хэргүүдийг сонсоод би “аргагүйдээ, хүчирхийлэл үйлдсэн хүнийг хуулийнхан ядаж нэг ч цаг хориогүй болохоор тэр нь хэвлэлээр чөлөөтэй хүссэн бүхнээ хэлж охид эмэгтэйчүүдийг өөрөөсөө болдог мэтээр донгосч ар арынхаа хүчирхийлэгчийг өөгшүүлж байна шүү дээ, хурдхан шиг л шийтгэгдээд ялаа эдлээд явчихвал уг нь энэ хүчирхийлэгч нарт цочрол болно доо” гэж цөхөрсөн сэтгэлээр бодохдоо тэр бүх золиос болсон охид эмэгтэйчүүдийн араас зул өргөж өмнөөс шаналж үйлж суудаг юм… Гэтэл яагаад хүн хүнээ энэрэх хайрлах сэтгэлийг хүмүүс хэзээ хаана гээгээ вэ, хууль хяналтынхан өргөсөн тангарагаа юуг мэлрээд мартана вэ, Иргэнийхээ мэдээллийг гэмт этгээдэд өгч олон нийтэд түгээлгэн доромжлуучихаад тэр УБЕГазрынхан яаж ичихгүй бидэнд хэн задруулсныг олох техникийн боломж алгаа гээд мэлзэж чадаж байна вэ … Яагаад, яагаад… Юуны төлөө…

Тиймээ, эрхэм Ерөнхийлөгч өө, Хоёр иргэний хоорондын асуудал Улс орон даяар өрнөж байна. Мөнгө хүчтэй юмаа, улсынхаа бүртгэлийн газрыг, хэвлэл мэдээллийхнийг, хуулийнхнийг худалдаад авчихдаг энэ яасан эрх дархтай хүчирхийлэгч яллагдагч вэ…

Энэ магадгүй цаг үеийн асуудал байж болох юм. Хүчтэй тэмцэж тэссэн нь би учраас эцсийн мөчид тэд нуугаад өнгөрөөж чадахгүй байж болох юм. Гэхдээ ганц өөрийн биеэр энэ улсын эдгээр хууль бус сүүдрийн бусармаг зүйлстэй тэмцэхэд иргэн миний хүч үнэхээр сульдаж байна. Ийм учир Эрхэм хүндэт улсын тэргүүн, Ноён Ерөнхийлөгч та энэ хэргийг үнэн шудрагаар хурдан хугацаанд шийдвэрлүүлэх талаас нь анхаарч өгөөч. Энэ улсад газар авч буй хүчирхийлэл гэгч тахалтай тэмцэж эхлээч. Мөнгө эрх мэдэл хуулийн өмнө юу ч биш юм гэдгийг нотлон харуулж өгөөч.

Би таниас өөрийгөө өмгөөлүүлэх гэсэндээ энэ бүхнийг хүссэнгүй, та зөвхөн тус хэрэгтэй танилцаж үзэх боломж байдаг бол үзээд хуулийнх нь дагуу үнэн шудрагаар шийдүүлэхийг л шаардаад өгөөч гэж чин сэтэлээсээ хичээнгүйлэн хүсье.

Эрх чөлөөт Ардчилсан Монгол улсад нэг хүний эрх нөгөө хүний үүргээр хязгаарлагдаж, хууль хүчнийхэн, хэвлэл мэдээллийнхэн, иргэн бүрт хууль зөвхөн шудрага үнэнд тулгуурлан тэгш үйлчилдэг байгаасай.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн зовлон надаар дуусаг.
 
Эрүүгийн 201301041920 тоот хүндэвтэр хэргийн хохирогч Монгол улсын иргэн Г.Дэлгэрмаа

2014.05.19
0
ЖИРГЭХ
Санал болгох
Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
Борооны тухай тунгалаг мөртүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • eooooooooooe.... (182.160.3.179)
    uu za za saituudiin holboonii erunhhilugch bolchihson tuuj yavaa yum biz de...odoo yaltai ch bilee uheltei ni bish bish...bas l muuhai heregt holbogdson huuhen shu...icheed baibdag yum bi..
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • zugeer hun bishee ene.. (182.160.3.179)
    sonin huuhen yum
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • bolimoor yum (202.179.2.54)
    setgedel orohgui bna aa, ene huudas bas haaltiin gereend orjee ,noen erinhiileg chee
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • MoAx nii anhnii demjigch gishuun (202.179.2.54)
    Eebii daa ,anhaaran asuudaliig neg tiish shiideech ,ene uls oron mongol chin erh medel,ulaan luivarchidiin garaar oroj duuslaa, yunii turuun ter Dorligjav ,Bilegt ,ene alia marzan gonginson Altanhuyag nariig neg tiish bolgon tseverleech ee. hires hiterlee en DORLIGJAV,Bilegt,ALTANHUI nar chin ........
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    Энэ одоо болиосой. Шүүх цагдаагаараа шалгуулна биз,өөрийгөө юу гэж боддог үнээ бэ
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.11.134)
    Áîëú¸î óëñûí åðºíõèéëºã÷ ÷èíèé áóçàðûí õýðýãò õîøóó ä¿ðýõ øààðäëàãà áàéõã¿é áàéëã¿é äýý îäîî ýíý çàâààí þìûã áèòãèé òàâèàä áàéäààà
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (83.47.118.222)
    @Delgermaa007 · 13 de may. @Ochirboldo Чамтай чамгvй тэр Энхменхийг чинь vхvvлнэ! Араас бегсийг нь долоогоод хамт vхээрэй чи муу ***** минь!!! Бvгд vхцгээ!!! Г.Дэлгэрмаа ‏@Delgermaa007 · 13 de may. @Ochirboldo Тун удахгvй ээ!!! Та нар бvгдээрээ харамсана!!! ЭНЭ АЙМШГЫН АВГАЙ ХҮН АЛНА ГЭЖ ЗАНАДАГ ЮМ БИЛЭЭ.ӨӨРӨӨ ӨМХИЙ БӨГСӨӨ ҮНЭРТҮҮЛЖ МОРДУУЛЧААД ДАРАА НЬ ХҮЧИНДҮҮЛЧЛЭЭ ГЭЖ ОРИЛОР ЭНЭ АЙМШГЫН АВГАЙД ЮУ Ч БИШ АСУУДАЛ ЮМ БАЙНА.АЙМААР ЮМААА
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • АЙМААР АВГАЙ (83.47.118.222)
    @Delgermaa007 · 13 de may. @Ochirboldo Чамтай чамгvй тэр Энхменхийг чинь vхvvлнэ! Араас бегсийг нь долоогоод хамт vхээрэй чи муу ***** минь!!! Бvгд vхцгээ!!! Г.Дэлгэрмаа ‏@Delgermaa007 · 13 de may. @Ochirboldo Тун удахгvй ээ!!! Та нар бvгдээрээ харамсана!!! ЭНЭ АЙМШГЫН АВГАЙ ХҮН АЛНА ГЭЖ ЗАНАДАГ ЮМ БИЛЭЭ.ӨӨРӨӨ ӨМХИЙ БӨГСӨӨ ҮНЭРТҮҮЛЖ МОРДУУЛЧААД ДАРАА НЬ ХҮЧИНДҮҮЛЧЛЭЭ ГЭЖ ОРИЛОР ЭНЭ АЙМШГЫН АВГАЙД ЮУ Ч БИШ АСУУДАЛ ЮМ БАЙНА.АЙМААР ЮМААА
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    4 цаг 29 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК