
Өрнөд бүсийн аваргын төлөөх эхний тулаан өнөөдөр "Сан Антониа Спөрс"-ийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын нэгдүгээр үеэс тэргүүллийг гартаа авсан "Спөрс"-чүүд "Оклохама Сити Тандер" багийг 18 онооны зөрүүгээр буюу 122:105 харьцаагаар хожсон. Өнөөдрийн тоглолтод Тим Данкен 27 оноогоор багаа хошуулчилсан байна. Харин "Тандер"-аас энэ улиралын үнэ цэнэтэй тоглогч Кевин Дюрант 28 оноо авч багаа тэргүүлжээ.

24tsag.mn