
“Индиана Пэйсерс”, “Майами Хит” багууд өнөөдөр Дорнод бүсийн аваргын төлөөх хоёр дахь тулаанаа хийлээ. Тоглолт 87:83 харьцаатайгаар буюу “Майами Хит”-ийн ялалтаар өндөрлөсөн. Ийнхүү цувралын харьцаа 1:1 болж тэнцлээ. Өнөөдрийн тоглолтод Дуэйн Уэйд 23 оноогоор багаа хошуулчилсан байна.

24tsag.mn