
Тодруулбал тэрээр өнөөдөр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин түрүүллээ.
Тэмцээнд О.Гүндэгмаа 583 оноогоор нэгдүгээр байр, 580 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул хоёрдугаар байр, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноогоор гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Лондонгийн олимпийн дараа ихрүүдээ төрүүлж, хэсэг хугацаанд их спортоос хөндийрсөн тэрбээр энэ сарын эхээр “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан.
Тэрээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн
Гренадад болох дэлхийн аваргад өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө
цэц мэргэнээ сорих юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)