
Ким Кардашиан, Кени Вест нар удахгүй хуримаа хийх гэж байгаа билээ. Кардашианы хуримын даашинзыг Их Британийн ханхүүгийн эхнэр Кэйт Миддлетоны дизайнераар ажиллаж байсан Сара Буртон 2 сая доллараар урлаж байгаа ажээ. Хосуудын хуриманд ойр дотны 200 гаруй зочин оролцох бөгөөд оройн зоог гэхэд 650 мянган доллар болж байгаа юм. Зочдын хоол тус бүр нь 2000 долларын үнэтэй гэнэ. Мөн хамгаалалтад 3 сая доллар, цэцэгсийн баглаанд 1 сая доллар зарцуулахаар болжээ. Ким Кардашиан сагсчин Крис Хампрестай гэрлэхдээ 10 сая долларын даашинз өмсөж байжээ. Кардашиан гурав дахь удаагаа гэрлэж байгаа бол Кэнийн анхны гэрлэлт юм.

Сэтгэгдэл (1)