
NBA-ийн бүсийн аваргын талаах ширүүхэн өрсөлдөөн үргэлжилж байна. Өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй "Сан Антонио Спөрс", "Оклахома Сити Тандер" багууд өнөөдөр цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Нэгээс бусад үеүүдэд "Спөрс" илт давуу байж 112:77 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан. Ингэснээр тэд цувралын хоёр дахь ялалтаа байгуулж байгаа юм. Ялагчдыг Тони Паркер 22 оноогоор тэргүүлсэн байна. Дараагийн хоёр тоглолт Оклахома Сити хотод болно.

24tsag.mn