
Тэгвэл хамтлагийнхан энэ тоглолтынхоо орлогыг Ганаагийн хуриманд хандивласан сурагтай. Жиргээчдийн дунд дэгдсэн энэ яриа олны гайхшралыг төрүүлсэн гэхэд болно. Учир нь Ганаа улсдаа л томоохонд тооцогдох “Жигүүр Гранд” группын захирал Баттөрийн хүргэн болж байгаа юм.
Аль хэдийн үрийн зулай үнэрлэсэн хосууд тун удахгүй албан ёсны хуримаа хийх гэж байгаа бөгөөд Монголын толгой баяны хүргэн болсон түүнд тоглолтынхоо орлогыг өгсөн гэдэгт итгэхэд бэрх. Нөгөө талаас түүнийг эр хүн байна даа, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө нэмэрлэлгүй яахав гэх хүмүүс ч байсан юм. Ямартай ч Камертоныхон тоглолтынхоо орлогыг Ганаагийн хуриманд зарцуулсан уу? гэдэг нь таамаг хэвээр үлдлээ.
24tsag.mn