Кубын Тринидад арлын “Disco Ayala” шөнийн клуб бол бусдаас тун өвөрмөц газар юм. Хотын захын байгалийн агуйг шөнийн цэнгээний газар болгон тохижуулсан энэ газар өмнө нь цуврал алуурчин амьдарч байжээ. Энд ирсэн зочид шатаар уруудаад агуйн жижиг хаалгаар нэвтрэх боломжтой. Дотогш ороод олон янзын өнгө хосолсон гоёмсог бүжгийн талбай болгож тохижуулсаныг мэдэх болно. Таван бүжгийн талбайтай энэ газар нэг удаа 3000-4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай.











