
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Ганбат нарын төрсөн өдөр тохиож байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс эдгээр гишүүдэд баяр хүргэж, бэлэг гардууллаа. Энэ үеэр зарим гишүүд “Чуулганы завсарлагаанаар төрсөн гишүүд яах юм бэ. Бид нар ч гэсэн бэлэг авмаар байна” гэсэн үгийг чулуудаж харагдана лээ.
УИХ-ын дарга З.Энхболдын хувьд өнөөдөр 48 нас хүрч байгаа бол Г.Батхүү гишүүн 54 настай болж байна. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат 43 нас хүрч байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)